Боломж олговол чинь би бурхан ч байж чадна

2007-06-12,21:24
Боломж олговол чинь би бурхан ч байж чадна
Болохгүй бол яахав хумхийн тоос шиг алга болчихно
Боломж олговол чинь би баатар ч байж чадна
Болохгүй бол яахав долоон уулын цааш явчихна
Боломж олговол чинь би чиний төлөө амиа өгнө
Болохгүй бол яахав өөр нэгэн рүү л явчихна...

Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнг бишрэн
Цэрвэж уулзсан учирлаа огтхон ч мартахгүй найз минь
Цэвэрхэн төрхийг чинь таниад дуугүй зөрж тэвчээгүй
Чиглэж очоод би  чамтайгаа мэндэлж билээ дурсахсан
Дөлгөөхөн нүдний намуухан харцанд унаад
Дэндүү сайн усчин ч аварч чадахгүй живчихээд
Нэг л сайхан төрхийг санаанаас салгаж чадахгүй
Нэрийг чинь шивнэн нойр хулжихад жаргалтай байснаа
Одод шивнэлдэх шөнийн тэнгэрийн доор цээжээ дэрлүүлээд
Охид гунхах далайн эргийн элсэн дээр чихийг чинь гижигдээд
Олноос зайдуу зуслангийнхаа байшингийн довжоон дээр мөрөөр чинь тэврээд
Олон жилийн дараа дурсан чамтайгаа ярихсан
Хараад л дурласан гэж ярихгүй чи мэдэрсэн биз
Хамгаас чи сайхан гэж бас яншихгүй нүднээс минь ойлгох биз
Харцыг чинь сайхан гэхгүй хөөрхөн гэхгүй гайхамшигтай гэе
Харсан би чиний хөхийг бас хүссэн нуухгүй
Өөр хэнийх ч биш ганцхан чинийх байж дэргэд чинь байя
Өнөөдөр маргааш, үхэх хүртлээ чамтайгаа л байя
Хэдий би Леонардо Декапрео биш
Хэвийн нэгэн залуу гэлээ ч
Агуу баян Билл Гэйтс биш
Аанай нэгэн жирийн хүү гэлээ ч
Бүхнээ чиний төлөө зориулж бол чадна
Бүүр чиний хайрын төлөө бол гал руу үсрэх болно
Чиний хайрын эзэн болж чадвал
Чингисийн баатар шиг үнэнч байх болно
Тиймээ магадгүй олон удаа охидод хэлсэн би юу ч гэж магадгүй
Тэхдээ надад боломж нэг л удаа олгоод үзээч
Тэнгэрийн өмнө тангараглая би ганцхан чинийх байна
Тэнгисийн өмнө амлая би чамайгаа гомдоохгүй
Газрын өмнө тангараглая чиний төлөө эцсээ хүртэл хичээнэ
Бурхадын өмнө амлая хайрыг чинь сэвтээхгүй
Тэнгэр тангарагаа зөрчвөл минь ниргэчихэг
Тэнгис амлалтаа зөрчвөл минь живүүлж одог
Газар тангарагаа зөрчвөл минь булж орхиг
Бурхад амлалтаа зөрчвөл минь эрлэгт илгээг

...Анх чамайг хараад сэтгэл хөдлөн догдолсон
Амаар зүрх гарах гэж юу юугүй савласан
Аажуу намуухан төрх, цоглог занг чинь мэдээд
Авч чадахгүй гүн рүү зүрхээ унагачихсан юм...

Тэргэл сарны доор нойр хулжин хөрвөөхдөө
Тэр нэгэн өдрийн азтай учирлаа дурсан
Тэврэн чамайгаа үнсээд цээжээ дэрлүүлээд унтахсан
Тиймээ би чамайгаа шууд л эхнэрээ болгомоор байна...
Богтолж авдаг эрт үе байсан ч болоосой
Бодол сэтгэлийг чинь хэрэгсэлгүй эхнэрээ болгочих юмсан
Би өөрөө бэлэг болж болдог байсан бол
Биеэ туузаар ороогоод чамд өгчих юмсан...

Хамгаас хайртай чамдаа хамраа өгсөн ч яахав
Хамар байсан газраа хаймар зүүсэн ч яахав
Хонгор хайртай ходоодоо өгсөн ч яахав
Ходоод байсан газраа хоёрын бидон зүүсэн ч яахав... ;)
төрөл: Чөлөөт цаг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1105 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
хүчтэй л дурлаж дээ яаж дурлахаараа ингэж дурладаг байна ? Мөддөө эдгэхгүй ч байж магад би лав хэзээ ч ингэж дурлаж байгаагүй нэг бодлын чамд атаархаж байна ингэж дурлаж үзэх юмсан гэж гэхдээ нөгөө бодлын чамд санаа зовж байна хэрвээ бүтэхгүй байвал /түй түй түй/ их шаналах бол уу гэж!
миний хувид дан ганц царай ааш хараад дурлахаа боличихсон байна лээ шүлгийн чинь эхний хэдэн бадаг яг далайсан газар чинь далд орж далласан газар чинь ул гарья гэж байгаа юм шиг санагдсан гэхдээ энэ зөвхөн миний бодол л доо! Ийм сул дорой байж болж байгаа юм уу айн?
uka хэзээ бичсэн: 16:14, 2007-06-23 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)