Улиг болох шахжээ, гэхдээ л дуугай байж чадашгүй нь...

2007-06-11,01:53
Энд сая энхээ гэдэг хүний блогоос ( http://enkhe.blogspot.com/ ) уншсан нэг бичлэгээс зарим нэг тоо г.м-ийг бусдад хүргэмээр санагдлаа.

...эх орноо орхин одож байна. Харин тэдэнтэй зөрөөд хvрз, жоотуугаа барьж, монгол охидыг өөрийн болгож зугаацах хvсэл өвөртлөсөн олон мянган хятад, солонгосчууд ирдэг. Учир нь манай улсад хуулийн дагуу болон хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувийг дээрх орны иргэд эзэлдэг. Хөдөлмөр, халамжийн vйлчилгээний газраас 2001 онд 5626, 2002 онд 8075, 2003 онд 7532, 2004 онд 7250, 2005 онд 8173 гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгожээ. Харин энэ оны нэгдvгээр улирлын байдлаар 72 орны 6467 гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл олгосон аж. Тэдний 60 орчим хувийг хятад, орос, vлдсэнийг нь Украин, БНСУ, АНУ зэрэг орны иргэд эзэлж байна. Монгол хvний хөл хvрээгvй газар бараг vлдээгvй шиг манай улсад дэлхийн олон орноос холын Африкаас хvртэл ажилчин ирдэг болсон гэхэд хилсдэхгvй нь. Дээрх тоон дээр хууль бусаар амьдарч, ажиллагчдыг нэмбэл Монголын хvн амын тал хувьтай тэнцэж, бараг илvv гарах шахсан тоо гарах байх. Уг нь аль ч салбарт гадаадын ажилчдын тоо монголчуудаас цөөн байх хуультай ч энэ нь амьдралд хэрэгжих нь цөөн. Гаднаас ирэх ажилчдын тоо жил ирэх бvх өсөхийн хэрээр ажлын байргvй болсон монгол залуус гадагш гарах нь улам нэмэгдсээр байгаа юм.

...Харийн иргэдийн дийлэнх нь мэргэжлийн анхан шатны боловсролтой байдаг аж. Хууль бусчуудын хувьд голдуу ядуу, амьдралын боломж муутай нь ирдэг учраас боловсрол, мэдлэгийн талаар ярихад ч илvvц. Тэгвэл боловсрол нимгэн, хууль бус харийнхны оронд бид бvрэн дунд болон дээд боловсролтой олон мянган залуусаа гадагш алдаж байна. Дээрээс нь харийн ажилчдын 80 гаруй хувийг зөвхөн эрчvvд эзэлдэг. Гадныхан ажилладаг газар бvрт шахам монгол охид цуглаж, биеэ vнэлэх нь vнэлж, замбараагvй байдал vvсч буй...

...Хамаг сайхан залуусаа харьд алдаад Монгол эзгvйрч хоцрох нь. Ээж, аавыгаа, эхнэр хvvхдээ, ах дvvгээ орхин явсан тэдгээр залуусын хэд нь эх орондоо эргэж ирэх бол. Гадаадад олон жил ажилласан залуус ихийг сурч мэдээд ирсэн ч тэднийг дэмжиж ажиллах, сурсныг нь ашиглах талаар гар сунгах төр, засаг алга. Тэгээд л тэд гацаанд орчихоод байна. Залуусаа дэмжвэл, улс орон уналтаас гарч чадна. Залуус төр, засгаас их юм хvсээгvй. Орон сууцыг нь зээлээр олгож, ажлын байр бий болгоход л асуудал шийдэгдчихмээр.Харийнханд өгчихсөн тэр ажлыг манай залуус хийж чадахгvй гэж vv. Хямд хөлсөөр хууль бусаар орогнож, гэмт хэрэг буруу булхайн vvр болсон хууль бус ажилчид авах уу, эх орныхоо хөгжилд нэмэр болгож, монгол залуусаа ажиллуулах уу гэдгийг ажил олгогчид ч бас анхаараасай. Харийг зорьсон залуусын олонх нь тэндээ шингэж, улс орон эзгvйрсээр, харин тэдний байрийг харийнхан эзлэхэд хvрлээ биш vv.


/С.ТУУЛ (2006.05.24) Өнөөдөр сонин /
төрөл: Уншуулмаар | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 859 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
Ёстой толгойд орох юм алгаа sad sad sad яах хэрэгтэй юм болоо? санаа оноо юу байцгаана. хий л бухимдаад сууцгаана... sad тэр нөгөө улс төрийн хөдөлгөөнүүдтэй нийлж ч юмуу тэднийг дэмжиж, энэ талаар хөдөлгөвөл ямар байдаг юм бол доо... Дээр нэг удаа тэр 3-р эмнэлэгийн эмч Бундагийн Болдсайханы ярилцлагыг ТВ-ээр үзээд нэг бичлэг бас бичиж байсан. http://www.blogmn.net/xvv/2007/3/2815/ тэр хүнтэй бас холбоо бариад ярилцаад үзвэл их дажгүй, эрч хүчтэй хүн санагдсан. Иймэрхүү зөв бодолтой, мундаг хүмүүстэй холбоод бариад ажиллавал яадаг бол тээ..
xvv хэзээ бичсэн: 21:31, 2007-06-12 | |
molor
Hun bur bodoltoi baihgui bol bolohgui tsag ireed bn. Sanal neg bn. Gehdee ene buhniig yaj hun buriin setgeld suulgah bilee. Sayahan bi ene talaarh buhimdlaa 25-r suvag TB-eer /Idea nevtruuleg/ heleed avsan.Ovoo hund hursen bsan. Gehdee yag tegie, ingie geed irj bgaa hun alga l bn. Chinii us zus tiim iim bsan geh nayagiin yum l yarij bn lee. Garts oltsgooe l doo, zaluus aa. Hojim minii ohin hyatad hunii togoo bariasai gej bi l huvidaa husehgui bn. Odoo Mongold duurchiheed bgaa hyataduudiin ihenhiig manai uls torchid oruulj irj bgaa ni nuuts bish bolood bn.
molor хэзээ бичсэн: 21:13, 2007-06-11 | |
Сэтгэгдэл
Хятадын бодлого байгаа гэхэд бол үгүйсгэх аргагүй. Хужаа ажилчид тэр цалинг голохгүй байна гэдэг чинь ямар нэгэн хэмжээнд Монгол лааз өшиглөж яваа хүмүүс ч гэсэн тэр цалинг аваад болох байх гэж бодмоор.. хэрвээ үгүй бол Хятадууд цаанаас нь мөнгө төгрөг өгч албаар нааш нь гаргаж байж мэдэх л юм...
dvd хэзээ бичсэн: 19:07, 2007-06-11 | |
Сэтгэгдэл
Барилга баридаг ажилчдыг эс тооцвол бусад нь хөрөнгө оруулалтын шугамаар бизнэс эрхлэх ажлын зөвшөөрөл авсан байх гэж таамаглаж байна. Хятад барилгачдыг үй олнооро нь оруулж ирж байгаа нь бас хэдэн эрхтэн дархтаны бизнэс ард нь хүн ам зүйн бодлогод нөлөөлөх их гүрний далд санаа явж байгааг үгүйсгэхгүй. Ёстой л улиг болтол яриж хэлж бичихээс цааш арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна. Энд хуулийн зохицуулалт хийх гадаад явдлын яам, иргэний бүртгэл мэдээлэл, хятадад суугаа элчин сайд гээд цөөхөн хүний хариуцлагын асуудлыг шийдэхэд болчих асуудал санагдана. Монголын ажил олгогчдын өгч байгаа цалингаар монголд нэгэн өрх гэр амьдрах боломжгүй болжээ гэдэг нь ч бас тодорхой болжээ. Айл гэр бүр ядаж нэг тэжээгчээ гадагш нь гаргаж хөлс хүчийг нь мөлжиж амьжиргаагаа залгуулж байгаа нь нууц биш. Өөр арга ч алга. үгүй дутуу ядуугын зовлон амссан, өвчин зовлонд шаналсан , үхэл хагацал амссан хүмүүс мөнгөний үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгож ахиухан цалинтай газар түм бумаараа шуурч байна. боль гээд яах вэ? хэцүү л байна даа. өнөөдөртөө өнөө маргаашаа аргацаагаад хэдэн ам бүл нэг гэрт шахалдаад албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байнаа гэж хэлэх хүмүүс зөндөө л байна. өвчин зовлон гэж хэлж ирэхгүй хийсэж ирдэг болохоор хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. төрийн тушээд нь хэнийг гадагш нь гаргаж дундаас нь хэдэн цааш тонших, хэнийг гаднаас оруулж ирж хэдэн цаас тонших вэ гэж өөр хоорондоо алалцаад төр улсаа төвхнүүлэх манатай болжээ. энэ хүнд үед эрдэм ном илүүхэн сурсан нь төрийн мэханизмийг зөв голидролд нь оруулахад хүч чадлаа дайчлах, ядуу доод давхаргын ард түмэн нь төрөөсөө алгаа тосоод аврал эрээд хүлээгээд суух биш, дор бүрнээ амьдрал амжиргаагаа чадах чинээгээрээ өөд нь татах ийм цаг уе болоод байна. солонгос явсан хүмүүс тэндээ шингэнэ гэж юу байхав. ямар америк орон биш. буцаад л ирнэ.
Legacy хэзээ бичсэн: 03:52, 2007-06-11 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)