Ааруул

2007-04-28,01:00
Нөгөө ааруул байшдээ тээ? тэрнээс чинь шаал ондоо. ;)

...Өнөөдөр зүгээр гудамж метрлээд... Цээжин дотор минь гаал дүүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч "Цэцгийн" үүднээс чамруу тэмүүлнээ гээл ;)...
За тэгээд өөр нэг жоохон жоохон ааруул, үгүй бишээ нөгөө юу :lol: далийн, бас бишээ.. цэцэг.. ааруул... шүд... Ca...

Нээрээ хүмүүсээ, их дэлгүүрээс цэцэг авбал тэр баруун талаас нь битгий авч байгаарай, тэр нэг худалдагч нь ёстой таалагдсангүй... :( Үнэн тэнэг ярвайчаад, донгио, иймийг боогоод өгөөч гэсэн чинь шал өөр юм боогоод байхаар нь үгүй би чамд ийм, ийм, иймийг гэсэншдээ гэсэн чинь, наадах чинь дуусчихсан гэж балайраад, эхнээсээ л "ийм"ийг боолгомоор байна гэхэд ийм ийм нь дууссан учир иймээр боож болно, боолгох уу яах вэ? гэж асуух хэрэгтэйшд... нээх тэнэгээ хэхэхэ ажлаа мэдкүй тэнэг юмнуудыг харахаар инээд хүрээд байдгийн зайлуул,, ядаж мэдкүй бол даруухан инээгээд байжийвал нэг өөршд.. хамар ам нь үхрийн баас нялцан юм шиг... яана даа... яана хөөрхий...
Би лав захирал байсан бол хичнээн сайн ажлаа хийдэг байсан ч үйлчилгээний ажилд тийм донгио, яджийхад царай муутайгийн хасах туйл, матар гээд хэлчвэл матар гомдмоор юмыг ажилд авч ажиллуулахгүйээ. Тэр захирал нь гэж бас нэг үнэн лойцон гар.. бодвол хамаатан нь байхаа хэхэ

За тэгээд Их дэлгүүрээс цэцэг авбал нөгөө оронгуутаа хаалганы зүүн талыхаас авч байгаарай. Тэнд нь арай гайгүй хөөрхөн ааштай охидууд байдгийм байлээ шүү. Үйлчилгээ гэж ер нь авах юм алгаа.. үйлчилгээ, үйлчилгээ гэснээс.. (чалчаа стилээр) 'төрийн цагдаа'..

..."Төрийн цагдаа" нар.
Одоо чинь ямар Манжийн дарлалд байсан үе биш дээ. Монголын цагдаа нар 15-ны цагдаа нар шиг аашилж авирлах юмаа. "Төрийн цагдааг доромжиллоо чи муу" энэ үгийг сонсоогүй дуулаагүй хүн бараг байхгүй байхаа. ТӨР гэж юу юм бэ? хэнд үйлчилж байгаа юм бэ? Төр гэдэг бол хог цэвэрлээд үйлчилж байгаа цэвэрлэгч, траншейнд архи уугаад согтуурч яваа өвгөнтийн өвгөнд, хог ухаад явж байгаа өнчин бацаанд, том захирал дарга нар, хүүхэд хөгшид ер нь бидэнд үйлчилж байгаа "ҮЙЛЧИЛГЭЭ БАЙГУУЛЛАГА" шүү дээ. Тэгвэл төрийн цагдаа гэж хэн бэ? тийм их доромжлуулахгүй, "мундаг юм" эсвэл хэн нэгэн "хаан" юмуу?
Яс юман дээр цагдаа, 76 гишүүн бүгд л адилхан нэг муу үйлчлэгч шүү дээ. "Би төр байна намайг доромжлоод байна уу үгүй юу чихшиг." Ёстой одоогийн бацаануудын хэлдгээр "За зайлаа" гэмээр санагджийна.
Монголоос бусад хаана ч очсон цагдаа нар нь таньд асуусан асуултанд таньд хариулчих гээд л, зам газар асуусан бол мэдкүй байвал тэрэндээ санаа нь зовоод ийш тийшээ утасдаж асууж байгаад л, бараг л танийг очих газар чинь машинаараа хүргээд өгнө дөө.. Тэгвэл Монголд ямар байнаа? Архи уугаагүй хүнийг эрүүлжүүлж, жирийн хүнийг доромжилсон бол зүгээр өнгөрдөг бол цагдаа доромжилсон бол шоронд сууна гэнээ? инээдтэй юм ЦАГДАА гэдэг чинь жирийн л нэг ҮЙЛЧЛЭГЧ шүү дээ.
За за муу ааруулаа мэрэх минь... арчаагүй муусайн цагдаа нарт уурлаж нервээ бараад яахав, харин тэнэгүүдийг нэг шоолоод инээчий :DD

төрөл: Хувьсгалын | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1187 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
happy sad crying
gereltuya хэзээ бичсэн: 14:43, 2009-01-23 | |
нээрээ инээдтэй юмаа хихи hee hee
Хурууд (зочин) хэзээ бичсэн: 12:39, 2009-01-23 | |
би ааруул мэрэн ном уншиж хэвтэх дуртай. ялангуяа бороотой бүрхэг өдрөөр. big grin
ketchup (зочин) хэзээ бичсэн: 09:38, 2009-01-23 | |
зөв зөв
aaruul хэзээ бичсэн: 08:28, 2009-01-23 | |
Сэтгэгдэл
Яагаад ч юм бэ уншсан чинь инээд хүрээд байхийн. Уг нь уур хүрмээр юм бичсийн шиг байхийн. Яагаад байгаан болоо би ойлгохгүй байгаан болуу? Эсгүүл ...
эсгүүл эсгүүл гэснээс...
yuki хэзээ бичсэн: 15:50, 2007-04-28 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)