Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл

2010-08-12,18:40
Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ. гэж... Энэхүү хэлний хамгаалах бүрхүүл, илэрхийлэгдэх гадна төрх болсон бичиг үсэг хэмээх зүйл буй заа...

Сая зарим нэгэн Монгол бичгээр ажилладаг веб сайтууд олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо:
  • http://www.mglblog.net/ нэг ийм сайт байдаг юм байна. Их дажгүй санагдлаа. Гол нь бүх зүйл нь флашаар хийгдсэн болохоор ямар ч систем дээр асуудалгүй харагдах юм байна. Бас Кирилл Монгол хөрвүүлэгч, Монгол дуу, дууны үгийн сан гээд нэлээн зүйлстэй. Ер нь Сонирхоод, Монгол бичгээ давтаад орж сонирхож даяар Монгол үндэстнүүдийнхээ нэгээхэн хэсэгтэй холбогдон ярилцах, унших боломжтой юм байна гэж бодлоо.
  • http://www.holvoo.com энэ бас нэлээд том сайт байна. Харин зөвхөн Internet Explorer веб хөтчөөр л үзэх боломжтой гэдгийг санаарай. Бусад хөтчөөр бол Монгол бичгээр зөв гарахгүй шүү.
  • http://www.boljoo.com гээд бас Монгол бичгээр бичдэг мессенжер юм билээ.
  • http://gegeenmongol.com/ хэсэг Монгол залуусын ажиллуулж байгаа веб сайт. Одоохондоо хэвтээгээр байгаа. Windows Vista-с хойших үйлдлийн систем дээр бүх веб хөтөч дээр ажиллана гэж байгаа.

Мөн Монгол бичгийг сэргээх талаар Цахим Өртөө сүлжээнд хөдөлгөөн өрнөж нэлээд идэвхтэйгээр эхэлж байгаа. Энэ тал дээр үнэн сэтгэлээсээ бодож оролцохыг хүссэн хүмүүс нь нэгдэх, гар бие оролцох боломжтой. Цаашдаа блог дээрээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээллүүд оруулж байхыг хичээнэ ээ.

Тэгээд тооцоолуур дээр Монголоороо бичих унших асуудлууд сайн шийдэгдчихвэл Монгол сайтууд маань ч олон олон Монгол бичгийн блог, форум, веб сайтууд ар араасаа төрөн гарах байх гэж бодож байна. Тэгээд цаашлаад тодорхой хугацааны дараа бүх Монгол үндэстэн Монгол бичгээ сэргээн хэрэглэх цаг ирэх болно. баярлах

төрөл: Монгол бичиг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1748 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Блог сайтад нь бүртгүүлэх гээд чадаагүй. Уг нь тэр блог эрхлэх гэсэн рүү ороод бүртгүүлэх юм шиг байгаа юм. Хааяа орж уншаад л гардаг. Тэр holvoo.com нь ажиллахаа больсон юм шиг байна аа. boljoo нь болохоор чат байгаа. Татаж авч суулгаад л болох байх. GegeenMongol бол одоохондоо ашигладаггүй уншихад л ашиглаж болох байх аа.
xvv хэзээ бичсэн: 16:23, 2011-02-06 | |
Баярлалаа
Энэ сайтууд руу яаж нэвтэрч ордог юм бол? Ороод үзээд сайн учрыг нь ойлгосонгүй. Дахин бага зэрэг тайлбар өгч болох уу хэрэв өөрөө орж хэрэглэдэг бол?
Зочин хэзээ бичсэн: 03:38, 2011-02-06 | |
өө лайтай айн...Монгол бичиг хэрэглэдэг болчихвол ч ээдээ мөн сайн байна шүү... баярлах
Зоригт ван хэзээ бичсэн: 09:52, 2010-08-16 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)