Монгол бичиг, Монгол улсын талаарх зарим нэгэн үг
2010-08-08,23:57
...Монгол бичгийг орчин цагийн хэлэнд тохируулан засварлаж хүмүүст сургах хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүнтэй, сэргээхэд амар байх болно...
Монгол бичгийг өөрчилж сэргээнэ гэвэл кириллээрээ явсан нь дээр гэж боддог юм.
Тэртээ тэргүй дүрмийг нь өөрчилчихвөл гол авч үлдэх гээд байгаа амин сүнс гээд байгаа зүйл нь үгүй зүгээр л нэг хэлбэр төдий босоо үсэгнүүд болчихно.
Хэвтээ, босоогийн ялгаа үнэндээ тийм ч их чухал зүйл биш юм. Хамгийн гол нь тэр доторх дүрэм, олон олон Монголын цусны тасархайнууд тэр хэвээр нь уншина, ойлгоно гэдэгт нэг маш чухал ач холбогдол нь яваа.
Монголчуудыг хэзээ ч 5 саяас дээш гаргаж болохгүй гэж ярьдаг юм гэнэ лээ. Үнэн хэрэгтээ бол аль хэдийн 5 сая гарсан л байгаа. Гэвч бичиг үсэг, хил хязгаар л таслагдсан байгаа. Ядаж бичиг үсгээрээ холбогдоод, бусад Монголчууд нь энэ чимээг сонсон хүлээж авч Монгол үндэстнүүд хэдий хил хязгаараар тусгай ч зүрх сэтгэл хэл соёлоороо эргэн нэгдэх, интернет хуудас, хэлэлцүүлгүүд дээр өөрсдийн хэлээр харилцан холбогдох гээд цаана магадгүй илүү олон зүйл ч байж болох юм. Гэтэл тэр гол чухал зүйлийг нь устгаад хаячихвал кирилл, Латин, ханз алинаас нь ч ялгаагүй зүгээр л хэдэн ацаг шүд, гэдэс болж хувирах болно доо...
...Тэгэхээр хүн төрөлхтний түүх 40 жилийн хугацаанд монгол бичиг оролцолгүйгээр асар хурдацтай хөгжсөн байгааг өнөөдөр бид эх бичигээ сэргээхдээ тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай...
...Өвөр Монголд Монгол бичгээр сурах бичиг, ном судрууд шинэ шинээр хэвлэгдэж л байдаг юм билээ. Тэрийг бол ямар нэгэн өөрчлөлтгүй яг л эртнээс шалгарч ирсэн тэр эх бичгийг хэвээр нь л авч хэрэглэсэн гэж би ойлгоод байдаг.
Одоо энэ кирилл үсэг ч бас тэр бидний анх Оросоос авсан тэр хэвээр л байна. Тэр хэвээр нь хэрэглээд болоод л байгаа. Хөгжиж байна гээд үсгийг солиогүй. Англи хэл ч бас хэдэн зуун жилийн өмнө хэрэглэж байсан тэр л хэвээр байгаа. Дэлхий хөгжлөө гээд Англичууд үсгээ солиогүй, нэмж хасаагүй.
Бас зарим нэгэн зүйлийг нэмж дурдмаар санагдлаа. Өнөөдөр Хятад дахь Монголын нэгэн хэсэг болсон Монгол Хятад 2 хэлтэй хүмүүс хөгжиж байвал бидэнд бас л ашигтай. Зарим нөхдүүд Өвөр Монголчуудад хужаа гээд таагүй хандах нь элбэг байх шиг байдаг. Үг хэллэг, дуу хөгжмийг нь хараад шоолж инээцгээдэг. За яах вэ тийм зүйл байж болно... Өнөөдөр гэхдээ 5, 10 жилийн өмнөхөөс тэд шал өөр болсныг анзаарч болно. Тэдний хамтлаг дуучдын дуунаас, ТВ-ээс нь анзаарагдах байх. Бас тэр хэмжээгээр ч ном, бичмэл зүйлс бэлтгэгдэж л байгаа болов уу. Магадгүй нам засгийнх нь шалгуураар хэвлэгдээгүй нь ч бий байж мэдэх л юм.
Хэрэв бид хэл бичгээ сэргээвэл тэндээс бас одоогийн дэлхий рүү чиглэн хөгжиж эхлээд байгаа тэр газраас үлээсэн салхи Монгол хэлээр, Монгол бичгээр үлээж эхэлбэл бидэнд бага ч болов харах унших зүйл нэмэгдэж ирэхийг үгүйсгэхгүй болов уу? Ердөө л хэдэн дуучны CD, очиж тоглосон тоглолт төдий зүйл биднээс нэлээн хойно явсан тэднийг бараг хажууд авч ирээд байгаа мэт надад харагдаж байгаа? Монголчууд хийгээгүй байхад Өвөр Монгол залуу Монгол бичгийг Windows-д дүрсэлчихсэн л байна. Цаашдаа Буриад, тэрнээс цаашлаад энэ бичиг үсгийн хэлхээ тэлэгдээд яваасай гэж хүсэх хүн цөөнгүй бий байх аа... Эх хэл, бичиг соёлоороо холбогдон бие биенээ түшин өндийвөл магадгүй нэгэн цагт Англичууд листээрээ Монгол бичигт шилжинэ, шилжихгүй гээд маргаж суух ч юм билүү хэн мэдлээ...
Дайвар: Далий орчуулгууд:
You are my sunshine - Нарангэрэлээ, чи минийх шүү
come on baby-наашир бацаанаа
break time - эвдэрхий цаг
what's up boy - юу чинь босчоов бандиа
Can I ask you something? - Би танаас юм асууж чадах уу?
Younger sister - Жоохон эгч
Older sister - Хөгшин эгч
Grand mother - Аварга эх
Good night - Сайхан шөнө
Follow Me Fun - Намайг дагаад цэнгэ
How do you do? - Чи яаж хийдэг вэ?
All right - Бүгдийг баруунаараа
See you - Харна аа чамайг
Холбоотой бичлэг:
Монгол бичиг үсгийг сэргээн хэрэглэж, төрийн бичиг болгох ёстой талаар: https://xvv.blogmn.net/21109/

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Uuguul MONGOL BICHIGEER negdex! IxMONGOL ulsiin GOLOMT ni AAB ni gedegee martaj vl bolno! MONGOL BICHIGEER XESEG AYLAW, tataj awaw. TA BVXEND TALARXAY. Baxarxaj baina. Daxin daxin AYLAX bolnoo.
Sem хэзээ бичсэн: 23:53, 2012-11-20 | |
Ystoi zuv, Hamag Mongolin negdel yum bn shu!!!
Bi (зочин) хэзээ бичсэн: 15:32, 2011-05-22 | |
Зочин хэзээ бичсэн: 15:46, 2010-10-08 | |
Харин залуус компьютер дээр дүрслэх талаар зарим нэг зүйлсийг нэгдэж хийж л байна. Уг нь програмчин залуус маань нэгдээд энэ тал дээр цаг зав, хүч хөдөлмөрөө эх орондоо хувь нэмэр оруулбал хэрэгтэй л байгаа юм...
xvv хэзээ бичсэн: 15:18, 2010-09-12 | |
Бичиг
Их догь сэдэв хөнджээ. Миний хувьд Монгол бичгийн хуучин болоод шинэ хэвлэлүүдийг крилл үсэгтэй адил төвшинд хэвлэх шаардлагатай юм. Учир нь монгол хэлний олон товч үг хэллэг, язгуур мартагдсаар байгаа энэ цагт Худан бичгийн хэрэглээг сэргээх шаардлагатай гэж бодож байна. Нэмж хэлхэд Хуучин монгол бичиг нь могол хэлийг маш олон талаас нь их хялбараар зөв тайлбарлаж чадсан цорын ганц бичиг болой.
Мөөг хэзээ бичсэн: 15:56, 2010-09-11 | |
хэхэ одоо тэгээд сэргээж юм уншихгүй болохоор мартчихаад байналээ...Удаан ч уншдаг болсон байналээ...Уншаад сурчихад бас л бахархамаар шүү дээ...Амжилт сайн сураарай хэхэ..
Зоригт ван хэзээ бичсэн: 15:58, 2010-08-09 | |
Хэлээд юу гэхэв Ер нь бол яваандаа тэгнэ л гэж бодож байгаа. Чам шиг тэгж анхнаасаа явсан болоосой л гэж бодож байна. Би ч нэг халтар хултар үсэглэж унших төдий. Одоо л яг сууж уншиж суръя гэж бодож байгаа.
xvv хэзээ бичсэн: 15:53, 2010-08-09 | |
Хуучин Монгол бичгийн сургалттай анги гэж байдаг байсан тэрний хамгийн сүүлийнх нь би байгаам уг нь...Одоо тэрнийгээ сэргээгээд Монгол бичгийн ангиуд юмуу аль эсвэл бүр 1р ангиас нь л заагаад эхэлмээр санагдаад байгаам...Заавал бүх зүйлээ хуучин Монгол бичгээрээ бич гээд байгаам биш зүгээр л Монгол хүн бүр л мэддэг байх ёстой гэсэн үүднээс л ...
Зоригт ван хэзээ бичсэн: 14:21, 2010-08-09 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)