Том хүний яриа

2007-04-07,01:33
Сумогийн озэки М. Даваажаргалын талаар янз бүрийн шуугиан болоод бас нэг хэдэн үг хэлмээр санагдаад, дээр нь өөр бас бус юм нэмэгдээд...
Яг баттай мэдэхгүй ч гэсэн Хакухо эхнэр болох гэж буй Япон бүсгүйгээ жирэмсэн болгочихсон юм байна л даа. Японд できちゃった結婚 (дэккичяттакэккон) буюу гэнэдээд жирэмсэн болчихоод хуримаа хийх гэсэн үг байдаг. Энэ үгний цаана угаасаа суух бодолгүй байсан боловч залуу насны алдаагаар жирэмсэн болоод хоорондоо суух гэсэн утга агуулагдаж байдаг болтойм. Манай хүн бас тэгсийм шиг байгаан.. Ер нь бол нуулгүй хэлээд Монгол охидуудаа уурлуулчихад Япон бүсгүйчүүд үнэхээр хөөрхөн l дөө.. Дээр нь удаан хүний нутагт байгаа хүнд тиймэрхүү зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй.. Ер нь бол хайр сэтгэл гэдэг юм бол үнэхээр хэцүү шүү дээ.. Ромео Жулеттагаас авхуулаад л зөндөө л түүх байна.. энэ тэр гээд далийгаад алга болкжийно ;)
За гол нь юу гэх гэсэн бэ гэхээр Даваажаргал нэг талаас нь харахад уужим сэтгэлтэй эр хүн, ямар ч байсан өөрийнхөө хийсэн алдааг хүлээж чадаж байна... Дэкичатта гээд захын хогийн баагий нар шиг хүүхдээ авхуул гээд тэр бүсгүй рүү дайраагүй л байна, бас хүүхдээ эцэггүй өсгөхийг хүсээгүй л байх гэж бодлоо. Харин ч эр хүн юм. Яахав мэдээж гадаад оронд байгаа эр хүн яаж л зүгээр байгаа аж, тэгж байгаад алдаа л биз.. Харин үнэхээр дэкичатта гээд хурим хийж байгаа бол амиа боддоггүй ухаалаг эр хүн юм.. Хакухогоо одоохондоо дэмжнээ. Эхнэр хүүхдээ аваад Монголдоо ирж амьдрах байлгүй дээ. Казакууд сайхан эхнэр аваад ирсэн хүүгээ сайшаадаг, харин сайхан охиноо гадны хүнтэй суугаад явахаар алчдаг юм гэнэлээ. Ер нь бол энийг зөв гэж боддог, генээ сэлбэж гадаад эхнэр авахыг, харин гэхдээ 2 Монгол хоорондоо суусан ч гадаадад амьдрахыг бол эрс эсэргүүцжийна.. :(

"Үнэхээр л Монголыг гэдэг, үр хүүхдээ Монголоор нь байлгая гэж байгаа бол Монголдоо өсгөх хэрэгтээ, Монголдоо амьдрах хэрэгтэй. Миний хүү Монголд төрсөн Монгол хүн, Монгол гэрчилгээтэй... Гадаадад төрөөд, тэндээ Монголоор яриад, Монголыг гэж хүмүүждэггүй л байх..." гэж саяхан зурагтаар нэгэн Япон бүсгүй ярьж байлаа. Муухан Монгол хүнээс дээр юм даа л гэж... (дээрхэн бас нэг Монгол залуутай суугаад зодуулаад гээд уншиж байсан бүсгүй арай биш байгаа? тэр нэвтрүүлгийг үзсэн хүн байна уу) Нөгөө Манжийн Энх-Амгалан хааны гүнж Монголын төлөө гээд Монголд нас бараад, Монголд оршуулуулсан Хэнтий аймагт гүнжийн сүм гээд байдаг... (Ингээд хадуурчкээд байдым хэхэ) Гадны хүн хүртэл биднийг гээд ийм зүйл ярьж байна. Монголдоо яаж ийгээд л амьдарвал яасым бэ? Би нэг хүнийг Монгол явж яах гэсийн төгсөөд эндээ ажиллаачээ энэ тэр гээд хэлцэн тохиолдол нэг байгаа.. тэнэг шүү.. туршсымуу яасын, нөгөөх нь нь сорилтонд шууд унасан байдым байнаа гэж... Тэгээд сүүлийн үед бодоод байна, нэг их мундаг хүн болж гадаад явж ирэхгүй байснаас, Монголдоо хог ачигч хийгээд явсан нь ер нь дээр юм бишүү.. За за өнөөдөр ёстой олон хүний нерв хөдөлгөх хоцрогдсон бүдүүлэг юм бичжийх шиг байна хаха... Тэхдээ л та нар өөрснөө ч эвлэрч чадкүй л байгаа болохоос үнэн миний л талд байна гээлүү хэхэ

За тэгээд бас тэр нөгөө Хятадуудтай сууж гар хөлөө хуга няц зодуулаад, өчнөөн жил гадаадад амьдарсан хүүхнүүдийг өрөвдөв... "Монгол охид, бүсгүйчүүддээ гэж хэлэхэд Хятад хүнтэй л битгий суугаарай гэж захия гэцгээж байлаа..."

...Монголд нөгөө олон эхнэр авч болдог хуулийг одоо батлавал таарахын. Зарим нэг чадалтай Мянганбаяр энэ тэр гэсэн баагий нар одоо баахан охидуудын амьдралаар тэгж тоглоод хаякүй бас авч суугаад тэжээж тэтгээд, ядаж л хүүхэд нь чи аавгүй гэж шоолуулкүй, муу ч сайн ч, дундын ч гэсэн эцэгтэй өснө биз дээ? Мэдээж эцэггүй өссөн хүмүүсийг муу гэсэнгүй.. гэхдээ л ер нь... энэ тал дээр юу гэж бодож байна даа? Хүн эрх чөлөөтэй л гээд байдаг тэгсэн бас эрх чөлөөгүй л байгаа биз дээ?
За нэг иймэрхүү бичкэж боджийсон юмнуудаа мартчивуу яав... бүүр нойрмоглоод байна..
Нээрээ феминизм гэж юуны тухай юм бэ? Би одоо хүүхэнчлэгдэх, хүүхэнжих эд нар гээд олон хүүхнүүд дунд байсаар байгаад хүүхэн шиг болцон хүн мүнийг хэлдийм болуу гэж бодсон чинь арай л өөр юм байх шиг байна хаха
Хүмүүс тэр лекц энэ тэр сонсчоод юу ярьсан тухай ярьж өгөөрэй.
төрөл: Уншуулмаар | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1268 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Сэтгэгдэл
тэр монгол нөхөртэй нөхөр нь зоддог барьдаг гээд япон хүүхний тухай сонсож байсым байна шүү, тэгээд харих мөнгөгүй энээ тэрээ гээд. Бас сайн санадаггүй ээ.
За тэр хужаа нөхөртөө зодуулж бартсан сэдвийн талаар хэн хүнгүй бичээл байлээ, би ч бичмэр аядсан.
за тэр Хакүхо бол 俺はできちゃった婚
Билгээ хэзээ бичсэн: 16:00, 2007-04-16 | |
Сэтгэгдэл
феминизм гэдгийг ер нь хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг үзэл гэж ойлгоод байгаа, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалсан гэх юм уу даа. лекцэнд уг нь суусан бол зүгээр байсымаа, баларсийм амжсангүй.
Ахиад нэг юм нэмэхэд энэ олон эхнэр мэхнэр гээл янз бүрийн юм яригдаад байхад хүний сэтгэл гэдэг юм нь ерөөсөө хаягдчаад байгаам шигээ, тэрийг хүлээн зөвшөөрч байгаагууд нь үнэхээр тийм уужим сэтгэлтэй, ухаантай хүмүүс байдын бол уу, мань мэт шиг өчүүхэн зүйлд шаналахаа больсон.
Friska хэзээ бичсэн: 09:36, 2007-04-13 | |
Сэтгэгдэл
овоо хэдэн блог уншчлаа шүү, Даваажаргал тийм юм болсийм бий вий..тийм байлаа ч, тэгээгүй байлаа ч миний хувьд тэрнийг хүндлэх хүндлэлийн хэмжээнд өөрчлөлт гаркүү ээ. харин тэр олон эхнэртэй байх хуулийн тухайд бол эсэргүүцэж байгаа, чадаж байгаагууд нь хуультай хуульгүй болоод л, болгоод л явж байг...би нээх гадныхантай сууж байгаа хүмүүст шүүмжлэлтэй ханддаггүй ч өөрөө бол нэг ч гэсэн Монгол хүний удам угсааг залгуулчихиймсан гэж боддийшдээ, бас хуучинсаг үзэл байхдаа...хихи.
Friska хэзээ бичсэн: 09:29, 2007-04-13 | |
Олон эхнэр, нөхрүүд хоорондоо суух талаар ямар бодолтой байна?
Хүүхнүүд энэн дээр санал нийлээд байгаа юмуу?
xvv хэзээ бичсэн: 22:42, 2007-04-12 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)