Чөдөр ба Аюулгүй байдал

2010-07-07,20:32
Модны хоёр руу өгсдөг замын голоор нүглийн нүдийг гурилаар хуурсантай тааралдаад бухимдаж амжаагүй явтал иймэрхүү зүйлс яригдаад байх юм даа. Үнэхээр бухимдахгүй байж чадахгүй юм аа. Өөрснөө илүү хямдаар, илүү биш юм гэхэд дутуугүй сайн хийчих боломжтой зүйлсийг, тэгээд бүүр дотоодынхоо аюулгүй байдалд халдах боломж замыг нээгээд л байдаг... Үнэхээр усан толгойтой, дүүрсэн гүзээ нь хийгээр дүүрч, тархи нь өтөж тарчилж үхмээр новшнууд гээд хараачихмаар үе байх юм даа. гуниглах

Үүний өмнө ийм бичлэг оруулсан гэтэл өнөөдөр ийм зүйл яригдаж байх юм...
http://lists.ict.mn/pipermail/ict/2010-July/thread.html руу ороод "Яагаад" болон "Gamas" гэсэн сэдвээр бичсэн зүйлсийг уншаад үзээрэй. Энэ мэдээллийн технологийнхны хоорондоо харилцдаг нэлээн том мэйлийн сүлжээ байдаг юм. Энэ хэдхэн мэйлээс мэдүүштэй, санууштай цөөнгүй зүйлсийг олж авна гэж бодож байна.

Би уг нь баргийн зүйлд бухимдаад байдаггүй, төр засаг, бусдад буруу өгөхгүй юмсан гэж боддог. Гэсэн ч арай л тэвчмээргүй юм аа. Агаар дахь хор нь дутсан биш замын голоор нийлэг ширдэг дэвсээд байхдаа яадаг байна аа. Үнэхээр үхрээс ч долоон дор юм аа. Тэгснээс ургасан ургаагүй ганц хоёр мод, зүлэг нь байсан бол хумсын төдий ч болов хүчилтөрөгч ялгаруулаад байж байх байсан байх. Одоо тэндээс нийлэг бодис наранд халж хайлж ялгарч, агаарт дэгдэнэ гуниглах юу ч ярих вэ дээ...

Хөгжлийн чөдөр болсон бүүр чөдөрлөж байгаад алж идэх дээрээ тулаад байгаа энэ дээрх нөхдүүдийг тасчиж хаяхгүй бол ер нь яагаад ч болохгүй нь ээ гуниглах

төрөл: Хувьсгалын | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 796 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Ээ чи эртхэн хэлэхгүй мань гүйгээд очих байсышд гсн хэлээ гаргах Нээрээ тийм лаг болохынсан...
xvv хэзээ бичсэн: 23:13, 2010-07-13 | |
xxiixxii Hi Xvv

sanadag shvv
xusdeg shvv
xuleedeg shvv хэлээ гаргах

tatah
Зочин (зочин) хэзээ бичсэн: 00:25, 2010-07-11 | |
харин тийн, өө ийм гоё хиймэл зүлэг таричихсан юм байх гээд очоод харсан чинь эрээний хог авчраад дэвсчихсэн байгаамдаа. Нээх сайхан сэтгэгдэлтэй өглөө гэрээс гарсан чинь тийм хогийн юм хийсэн байгаан. Хийсэн шиг хийчихэж чадахгүй бол нуухыг нь авах гэж нүд сохолдгоо болимоор байхымаа гуниглах

Манайхан өөрснөө хийгээгүй ч байж болно. Гэхдээ юманд хяналт тавьж байх хэрэгтэй байх. Нэг хүн үнэгүй гэрт чинь ширдэг дэвсээд өгье гэвэл нь юугаар ч хамаагүй үнэгүй юм гээд оруулж ирээд дэвсүүлэхгүй биз дээ?

http://lists.ict.mn/pipermail/ict/2010-July/001013.html

Энэ хүний бичсэн захиаг уншсан уу? Яг л ийм байгаа юм даа. Нөгөө жолооны үнэмлэхний програм энэ тэр гээд олон гадны компаниар хийлгээд алдсан туршлага зөндөө байна. Ядаад өөрснөө тэрэндээ хяналт тавимаар юм даа... ууртай
xvv хэзээ бичсэн: 21:14, 2010-07-08 | |
uchdur teruugeer yavjiigaad harchaad uu goyo zulegtei bolchij geed toiroh gejiisnaa hiimel gedgiig n medee baahan uuriigii shoolj ineevshd kkk
dao хэзээ бичсэн: 14:30, 2010-07-08 | |
гарчиггүй
Би уг нь тэр дэвсгэрийг хараад баярлаж байсан чинь чиний бичлэгийг уншаад нээрэй ч тийм юмуу гэж бодлоо
zochin хэзээ бичсэн: 12:20, 2010-07-08 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)