Монгол дахь Казак ястнуудын талаар

2010-05-12,19:11
"Сайн хасаг сарын найз...", "Муусайн казакууд зайлцгаа...", "Санаа муутай, муу хүмүүс..." зэргээр сая уншсан нэгэн нийтлэлийн доор хүмүүс сэтгэгдэл бичиж л дээ...

Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд хэн нэгэн хувь хүнд гомдсон, хэсэг бүлэг хүмүүст гомдсон, эсвэл шашин шүтлэгт нь дургүй байж болно, гэвч ингэж бүхэл бүтэн Монголын нэг хэсэг болсон ястан, ард түмнийг, Монголын иргэний үнэмлэхтэй, Монгол улсын иргэдийг гарал үүсэл, шашин шүтлэг, хэл соёлоор нь гадуурхаж, тэр тусмаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "хашигачиж"  болохгүй байх. Улс орноо гэж боддог, эв нэгдэлтэй ЭРХ ЧӨЛӨӨТ НИЙГМИЙН хөгжлийг эрхэмлэдэг хүн бол Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон энэ эрхэм зүйлсийг хөндөн бусдад хар буруу санаж Монгол дотор хагалан бутаргаж ч болох ийм муухай зүйлс ярьж явахгүй байх учиртай...

Казахстан руу нүүсэн Казакуудын хувьд өвөг дээдсийн нутаг гээд очсон байх. Зарим хүний бичсэнээс харвал Монголчууд дарлаж байсан гэж ээ. Миний л мэдэхийн манай нутагт Казак Монголчууд яг л эрх тэгш, найз нөхөд болоод ажиллаж амьдардаг байсан.

Казахстан Монгол хоёр ах дүү улсууд байгаад цаашид хөгжиж яагаад болохгүй гэж? Хэдийгээр өөр шашинтай боловч үнэндээ хэн нь хэнийхээ нэг хэсэг гэдэг нь ч тодорхой бус, адилхан нийлж нэг газар оршин байсан нүүдэлчдийн удам, харин ч хоорондоо эвлэлдэн нэгдэж бусад улсуудтай уралдах хөгжлийн буухиа тэмцээнд нэг нэгнээ дэмжин хөгжиж, дэлхийн хөгжилд өрсөлдөх ёстой бус уу? Газар зүйн хувьд ч Казахстан бол Монголын хувьд Европи руу, Монгол бол тэдний хувьд Хятад руу холбогдох замд байгаа байх...

Ер нь бид бид өөр хоорондоо Монгол дотроо ингэж эвдрэлцэж нэгнээ хөөж туугаад юунд ч хүрэхгүй, харин ч дотроо байтугай гадагшаа олон гадаад улстай эв найрамдалтай, зөв дипломат харилцаатай байж байж л хөгжинө. Энэ үг дан ганц дипломат, төрийн түшээдийн ажил биш бүх Монголчууд л тэгж сэтгэж хэн нэгэнд өс хонзон саналгүй Хазах, Монгол, Буриад гээд бүгд л эвтэй найртай, бүүр гадаад улсуудтай ч эв найрамдалтай ухаалаг байж байж л Монгол улс маань хөгжинө шүү дээ залуусаа. Хаана юу ярих, бичихээ бодож баймаар юм. Интернет дээр бичсэн зүйлсийг олон олон хүн уншина шүү дээ. Мөр зэрэгцээд ажиллаад амьдраад, Монголын төлөө зүтгэж яваа казак ястан найз маань ийм зүйлсийг уншаасай гэж би лав огт хүсэхгүй байна.

Тэр ч байтугай Хятадуудтай ч гэсэн бид тэдэн рүү харж инээж, дипломат зөв харилцааг сонгож байж л энэ дэлхийн хөгжил, тэмцэл дунд өөд гарч чадна. Тэмцэлдэж, дайтаж, муудалцаж, хардаж сэрдэж, өс хонзон санаснаар, хэн нэгэнтэй, болон дотроо эвдрэлцсэнээр дандаа доошилж байсан түүхтэй. Тийм болохоор улс дотроо нэгнээ гадуурхалгүй, гарал үүсэл, хэл соёл, шашин шүтлэг үл харгалзан эв нэгдэлтэй байж хөгжих учиртай бус уу хэмээн сүүлийн үед ухааран бодох болсон.

Ободыг дуурайгаад нэг бонус оруулчихъя:
TВ чат: 7 сартай охин байна. Памперсаар туслах хүү хайж байна. Хурдан залга, шээлээ. хэлээ гаргах


төрөл: Хувьсгалын | (52) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 3774 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Ястан
Мэдэхгүй зүйлээ энд тэнд бүдүүлгээр хамаагүй ярьж явахгүй байсан нь зүгээр шүү. Бас миний нэр, зураг харагдахгүй болохоор гэж бодож дураараа юм бичиж болно гэж бодох уг нь дэмий. Өөрийгөө л хуурч байгаа юм шүү дээ. Ястан гэдэг үгний тайлбар ерөнхийдөө иймэрхүү байх нь байна:

Ястан (ᠶᠠᠰᠤᠲᠠᠨ) — Овог, аймаг нь нийгмийн үүргийн зөвхөн заримыг биелүүлдгээс ястны нийтлэг тодордог. Ястан нь нийтлэг хэл, сэтгэл зүйн онцлог, заншил, зан төрх, уламжлалаар бэхжсэн, аж төрөх ёс, соёлын онцлогоор хэлхэлдэж холбогдсон байдаг.

Өөр нэг тодорхойлтоор ястан нь овгийн байгуулал задарсны дараах түүхэн явцад бүрэлдсэн нийтлэг байдалт хүмүүсийн бүлэг.
xvv хэзээ бичсэн: 18:33, 2016-01-04 | |
Tanar yag mongol hvn mon baisan bol kazak hvmvvsiig ingej yalgahgvi baisan oorsdoo hiatadiin vldegdel bolchod amanda ezen bolooroi nobchnudaa chinii eej chn hiatadtai tegsen bhaa
Зочин хэзээ бичсэн: 12:12, 2015-12-08 | |
bi kazah huntei yag ingesen icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea icon_idea hahahah
killer хэзээ бичсэн: 14:29, 2013-06-02 | |
A Bear A Bear
killer хэзээ бичсэн: 14:29, 2013-06-02 | |
chicken icon_idea
killer хэзээ бичсэн: 14:28, 2013-06-02 | |
hasag
kazaak humuus uursduu ev nairamdaltai baidag ch boloosoi amia hichheesen ted nar chin muu sanaatai humuus baida ym bainlee n
aana ineej baivch tsaana bol uur bodoltoi l ym bainlee
bataa хэзээ бичсэн: 14:01, 2013-05-04 | |
бид нэг хүмүүс ямар ч ялгаагүй
казакуудыг ингээж доромжилж болохгүй найзнуудаа бид нар монголийн төлөө зүгтьэ гэж хэлж шадна бид зөвхөн нэг МОНГОЛ
казак (зочин) хэзээ бичсэн: 00:13, 2013-04-07 | |
буруу ойлголт
казак яастан гэж аль эцэг чинь хэлээ вэ эргүү малаа...
Зочин хэзээ бичсэн: 16:36, 2013-01-07 | |
улайх улайх улайх
Зочин хэзээ бичсэн: 15:23, 2010-09-23 | |
hi
minii bodloor mngl uls dotroo undesten yastanaar neg negnee yalgalgui bugdeeree hamtdaa mngl ulsaa hogjulie gej urailmaar bn bas bidnii gazar nutagt shunaj yawdag hyataduudaas hamtdaa mngl uls.n gazar nutag.g hamgaalia uraaa uuuraaa алга ташилт
tohu хэзээ бичсэн: 17:49, 2010-08-05 | |
Нууц үгээ сэргээж болохгүй байгаа юм уу?
xvv хэзээ бичсэн: 16:24, 2010-07-24 | |
хээ дээтлийх Юки би байна. Нууц үгээ мартчихсан нэвтэрч чадку байгаа
Зочин хэзээ бичсэн: 14:22, 2010-07-24 | |
дугай гарах гсн чэн хайр хүргээ хаячлаа... нэг үнсчдиймлүү Хундагыг хайртай
Зочин хэзээ бичсэн: 14:22, 2010-07-24 | |
1. Тэр хүний бичлэгийн утга нь өөр байсан байх аа. Тэгээд ч тэрийг би бичээгүй, зүгээр л санал нийлсэн. Тэр хүний гол санаа нь гадаадад байгаа Монголчууддаа зөвхөн болохгүй бүтэхгүй мэдээллийг л өгөөд байгаагаас биш болж бүтэж байгаа талаас нь бичихгүй байгаа нь утгагүй юм. Ер нь л болж бүтэж, хөгжиж байгаа зүйлийг илүү бичиж байя гэсэн санаатай байна гэж би хувьдаа ойлгосон. Тийм болохоор дэмжсэн юм аа. Тэгэхээр энэ бичлэгээс арай өөр утга агуулагдах байх гэж бодож байна. Гэхдээ орж байж ч магадгүй л юм. Дараагийн удаад гоё талаас бичихийг хичээж байна гэж бодож байгаа...

2. Угийн эмзэгхэн дэлбээ гэдгийг нь мэдсээрэн байж ингэж садистлахын хэрэг юун, уйлах хайртай дуртай бол шууд л хэл л дээ хэлээ гаргах
xvv хэзээ бичсэн: 10:52, 2010-06-26 | |
алмас
1. яагаад орохгүй гэж?
2. "яагаад орж ирээд ийм юм бичээд байгааг" энэ яасан сонин хэлэв. тойруулаад хатгаад гүйгээд байгаа юм алга. эргэлзэж тээнэгэлзсэн зүйлээ асууж магадласан болно. яасан эмзэг!

чиний хатгуур гэж нэрлэсэн маний тэр "зүйл" бас модон кк ирмэх
хундага хэзээ бичсэн: 22:03, 2010-06-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)