Шинэчлэлтийг ихэнх хүн хүсэж байгаа

2010-03-11,13:14
http://news.gogo.mn/r/67186 энд бичсэн байгаа Х.Тэмүүжин гишүүний ярьсан зүйлстэй үнэхээр санал нийж байна. Бараг бүх хүн л үүнийг ярьж, шинэчлэх өөрчлөх ёстой гэж байгаа. Гэсэн ч юу хийж байгаа билээ?
Ер нь эрс шинэчлэлт, ийм заваарсан сүлжээг шууд устгаж шинэчилнэ гэдэг маш хэцүү зүйл байх. Үүнийг эхлээд намууд өөрснөө дотроосоо ийм зөв бодолтой хүмүүс нь нэгдэж эхлүүлэх хэрэгтэй! Дэмжиж байна.

Бас янз бүрийн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглааныг 7-р сарын 1-тэй зүйрлэн, басхүү удирдаж байгаа хүмүүсээр нь муулж хүчийг нь сулруулж байгаа нь надад лав тийм таатай биш байна. Тодорхой хэмжээнд нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа, "төрийн ялзрал" гэж хүн бүр бодож, ярьж бичиж байгаа боловч үнэхээр нэгдээд, нэгтгээд гарч зогсоод үгээ хэлж байгаа нь хэд байгаа юм бэ? Батзандан нь ч бай, Магнай нь ч бай, чөтгөр нь ч бай, шулмас нь ч бай ямартай ч нэгтгээд хүмүүсийн үгийг хүргэх боломжийг нээж өгч байна. Залуус өмнөх цуглаанаас сургамж авсан. Дахин тийм утгагүй зүйл хийхгүй байх гэж бодож байна.
Ганц нэг хүн улиг болтол блог, сонингоор орилоод хүмүүс, ялангуяа тэр дээгүүр байгаа зарим нэг хүмүүс бол дөжирсөн, харин ч таатай байгаа байх. Тодорхой хэмжээнд нийгмийн бухимдлын дууг нэгдэж, сонсогдтол нь чангаар хүргэх нь тийм ч муу буруу зүйл биш шүү дээ.
Миний хувьд тэр гадаадын казинод очиж Монголын мөнгөөр тоглоод явж байдаг гэдэг (баталгаагүй олны ам дамжсан мэдээлэл ч гэсэн олны үг ортой л гэдэг...), улс орныг удирдаж чадахгүй хэдэн төгрөг тарааж хүмүүсийн толгойг эргүүлээд сууж байгаа хүмүүст энэ бүхэн чинь буруу гэдгийг ойлгуулж хүчээр, арга эвээр аль аль талаас хашгирч, жагсаж буудаж буудуулж байж ойлгуулах хэрэгтэй байх.
Гэхдээ мэдээж үймээн самуун дэгдээд, 7-р сарын 1-нд болсон шиг зүйл болж хүмүүсийн "тархи угаалт" хийвэл энэ бүхэн ямар нэгэн ач холбогдолгүй, эргээд харин ч хүмүүсийг айдаст хүргэж бүүр өөр үр дүнтэйгээр л өндөрлөх болно...

Зүгээр айж суусаар бүгдээрээ ядуураад, өлсөөд ирэхийн цагт ингэх ч чадваргүй болох биз. Жил ирэх тутамд дундаж байсан хүмүүсээс маш ихээрээ ядуу, нэн ядуу түвшин рүү шилжиж, цөөн тооны баян хүмүүс төрөөс төрж, эсвэл төр дэх утсан хүүхэлдэйгээ ашиглан өөрийн бизнесээ хөгжүүлэн төрсөөр л байна. Мафи мафи л гэдэг, гэтэл манайд бүүр тэрний хамгийн мулгуу, болхи, бүдүүлэг хэлбэр нь л хүчээ аваад байдаг...
Сайн зүйлс байгаа л байх, гэхдээ л үүнээс сайн болж, нийгэм эрүүлжиж, нийгэмдээ чиглэсэн боловсрол, эрүүл мэнд, ажлын байр үүсгэх, үйлдвэржилт, "боловсролын үйлдвэржилт"-ийн цогц бодлогуудыг хэрэгжүүлж, залуусыг гадаа гарч жагсах завгүй л болгох хэрэгтэй байна даа...

төрөл: Хувьсгалын | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 566 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
nnn
not talking миний бодлоор.. би улс төр сонирхдоггүй ч гэсэн Батзандан, Магнай,Уянга бол бидний өмнөөс бидний хэлэх гэсэн үгийг хэлж байгаа хүмүүс гэж боддог ш дээ. бид өөрсдөө юуг ч өөрчилж чадахгүй, түүний төлөө юу ч хийхгүй байгаа хүмүүс. тэднийг бол би дэмждэг, гэхдээ... үүний хажуугаар хэтрүүлэг ч бас байдаг л даа. гэхдээ л тэд өөрчлөлтийн төлөө тэмцэж байгаа цөөхөн хүмүүсийн хэсэг шүү дээв чөтгөр
sunshine (зочин) хэзээ бичсэн: 22:53, 2010-05-01 | |
Өнөөдрийн балай жагсаалын хувьд бол огтоос дэмжихгүй байгаа. зүгээр л нэг улс төрийн ашиг сонирхол хайсан, олон хүн цуглуулах гэсэн оролдлого гэж бодоод байгаа...
Гол учир нь тавьж байгаа шаардлагатаа байгаа. Энэ бичлэгийг бичиж байх үед жагссан жагсаалын тавьж байсан шаардлага нь өөр байсан болохоор хүмүүс андуурав аа ирмэх
xvv хэзээ бичсэн: 14:13, 2010-04-05 | |
перестройка шүү дээ Зоригт ван минь.
Мэргэжлээ магтах гэсэнгүй. Ер нь бол үнэхээр эрх зүйт ёс хөгжиж байж л тэр үр дүн ирнэ. Тэрнээс биш ийм гажиг тогтолцоотой байхад хол явахгүй ээ. Ер нь монголчууд минь юманд хурдтай прагматик л хандмаар байна. Анхаарч байна судалж байна хийж байна, харж байна гэсээр амьдрал дууслаа
dadido хэзээ бичсэн: 23:10, 2010-04-04 | |
Өө зөндөө юм байгаа гсн хэлээ гаргах Миний хайртай охиноор юу байна даа хайртай тэврэлт Бүүр нэг гудамжинд гараад тэмцдэггүй юм гэхэд хүн бүр дотроо хүсэл эрмэлзэл мөрөөдөлтэй, өөрчилж чадна гэсэн итгэлтэй л байвал, бас тодорхой хэмжээнд зөвөөр карер хөөж хүчтэй болж, өөрийн хийж чадах зүйлийн төлөө тэмцэж, бас бусдад үгээ хүргэж, өөрийгөө дагуулж сайн сайхныг бүтээх хэрэгтэй юм байна гэж ойлгож эхлээд байгаа. Өөрөө ч хичээнэ гэж бодож байгаа. улайх Ямар ч байсан бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг ээ. Залуус маань чадна. Бас биендээ энэ бүхнийг хэлж, тарааж, нэг их улс төржөөд сүйд болохгүй юм гэхэд энэ улс орон, нийгэм, эргэн тойрондоо юу болж байгааг боловсролтой хүн бүр анхаарч, анзаарч, үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй гэж боддог. Бас сонголтоо хийхдээ ч ухаалаг зөв байх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсаар л байгаа. Хүн бүр ярилцаж, зөв буруугаа шүүж тунгааж гээд л... хайртай хайртай хайртай хайртай тэврэлт тэврэлт тэврэлт тэврэлт Би чамайг саначихсан байна аааааа хэхэ smug
xvv хэзээ бичсэн: 01:29, 2010-03-12 | |
hi юу байна даа чамаар минь.тэврэлт
би зарим талаараа бидний үеийн залуучууд босч эх ороныхоо төлөө авилгал хээл хахууль шудрага бус явдалтай тэмцэнэ гэдэг нэг их итгэдэггүй. Батзандан Магнай хоёр анх залуучуудыг уриалаад шудрага бус явдал төрд бүгэсэн олигархуудтай тэмцэе гээд цуглаан зохион байгуулж байсан. Зурагтаар л тэр үед баахан залуучууд оюутанууд бид дэмжиж байна энэ тэр гээд л баахан том том юм яриад байсан. Би анхных нь цуглаан дээр очсон чинь худалч хүнд гарын таван хуруунд багтахаар л залуу хүмүүс Бусад нь дандаа тэтгэвэрийн хөгшчүүд бас жинхэнэ "ажилчин ангийн" төлөөлөл байсан юм. Тэр үед миний урам хугарсан л даа. Манай залуус том том яриж бичихээс өөр өөрсөдөө цуглараад зохион байгуулалтанд ороод өөрсөдийнхөө төлөө тэмцэх зориггүй нь харамсалтай санагдсан. Бусадыг л хүлээгээд дулаахан гэртээ зурагт ширтээд эсвэл баар диско хөөгөөд явахаар ер нь хэн энэ эх орон элдэв хээл хахууль ёс суртахууны доройтолын эсрэг тэмцэх вэ дээ. Хэрэв 2004 онд залуус Батзандан магнай хоёртой нэгдээд тэр хоёрыг дэмжээд өгсөн бол тэр тэмцэл зөв зүгрүүгээ явах байсан гэж боддог. Гэхдээ нөгөө талаар залуустаа бас итгэж байгаа. хийе хөдөлье гэсэн хүмүүс байгаа л гэж итгэдэг. за за бичсэн юмтай чинь холбоотой эсэхийг мэдэхгүй залуусаа тэмцэгч чанартай байгаасай гэж хүсч явдагаа илэрхийлэв хэхэ тэврэлт
khishge (зочин) хэзээ бичсэн: 22:37, 2010-03-11 | |
?
Пристройка Пристройка Пристройка...
Wind of change Wind of change...
Өөрчлөлт Өөрчлөлт Өөрчлөлт...
Зоригт ван хэзээ бичсэн: 21:44, 2010-03-11 | |
Харин оргүйгээс охинтой нь л гэж бодоод бичцийн. Сая энэ нийтлэлийг уншаад бас л бодож сууна. Дэмжээд байгаа хүмүүс маань яг ямар юм байгуулах гээд явж байна вэ гээд...: http://batuul.niitlelch.mn/content/1535.shtml
Сэтгэгдэл үлдээж ярилцаж байгаад баярлалаа баярлах
xvv хэзээ бичсэн: 19:12, 2010-03-11 | |
үнэндээ нийгэмд шинэчлэлт хэрэгтэй л байна, хэрэггүй гэж хэн ч хэлэхгүй, гэхдээ хувийн сонирхолоороо дөрлүүлээд эрх мэдэлтнүүдийн утсан хүүхэлдэй болчихсон Магнай, Батзандан, Уянга мэтийн тйимэрхүү нөхдүүд жүжиг тавьсаар байгаад олон түмний итгэлийг нурааж, жинхэнээсээ шинэчлэл хийх жинхэнэ зөв хүмүүсийнхээ замыг хааж, шавар болох вий дээ. Тэд нар мөнгө аваал зохион байгуулалтад орж байдаг, ард нь шинэчлэл шударга ёс хүлэн хүлээсэн мань мэтийн эгэл хүмүүс нь хууртаж, хурртаж хулхидуулдаг тогтолцоо бий болчоод байшт. Хамгийн хортой нь ингэж хууран мэхэлж жүжиг тавьж байгаа нь өөрөө ардчлал шударга ёс, сайн сайхан нийгэм бий болохгүй ээ, шаал худлаа , тэмцэх хэрэггүй, хэдэн хүн завшаал өнгөрдөг гэсэн мессежийг нийгэмд тарааж байгаа байхгүй юу,, иргэний хөдөлгөөн гарлаа л бол гудамжинд гараал худалдаад авчдаг "бизнес"-тэй болцон улс төрч Монголд байшт, яахуу тэгхээр хүү мээн?
nana (зочин) хэзээ бичсэн: 18:38, 2010-03-11 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)