Өдрийн тэмдэглэл
1. Бүсгүйн тэмдэглэл
Хагас сайны орой би тэрний нэг л сонин байгааг мэдэрсэн. Бид тэр орой бааранд уулзаж хамт юм уухаар тохирсон байсан юм. Би өдөржин найз хүүхнүүдтэйгээ дэлгүүр хэсээд бага зэрэг хоцорч очсон. Тэр хүлээлгэсэнд сэтгэл дундуур байгаа бололтой, гэхдээ ямар нэг зүйл хэлсэнгүй.
Бид нэг их зүйл ярьсангүй. Би өөр ямар нэг тайван, дуу шуугиангүй газар очоод сайхан ярилцацгаая гэлээ. Тэр зөвшөөрсөн ч гэсэн чимээгүй хэвээрээ бас уйтгартайгаар ямар нэг зүйл бодлогшроод л байв. Би түүнээс ямар нэг онцгүй зүйл болоо юу гэж асуутал тэр юу ч болоогүй гэлээ. Би түүнд надаас болж уурлаад байгаа бол миний буруу гэсэн. Харин тэр надаас юу ч болоогүй бас санаа зовох хэрэггүй гэж хэлсэн.
Гэрлүүгээ харих замдаа би түүнд хайртай гэдгээ хэлсэн тэр харин зүгээр л инээмсэглэн жолоогоо барисаар л байв. Би түүнийг ойлгосонгүй. Яагаад тэр надад бас хайртай гэж хэлэхгүй байсан юм бол? Гэртээ оронгуутаа би хэрвээ тэр цаашид надад ингэж хандаад байвал түүнээс салъя гэж хэлбэл яах бол гэж бодсон.
Тэр зүгээр л суугаад л ТВ үзээд л байсан. Тэрний бодол бүүр хол газар явж байгаа нь илэрхий байсан. Сүүлдээ би унтахаар орондоо орсон. 10 минутын дараа тэр над дээр ирж миний энхрийлэлд хариу үзүүлэн бид секс хийсэн. Гэхдээ л би тэр нэг л тогтворгүй, түгшүүртэй бас өөр ямар нэг зүйл бодоод байгааг нь мэдэрч байсан. Би ярилцах гэсэн боловч тэр хурхираад унтаад өгсөн.
Надад хэцүү санагдаж би баахан уйлж байгаад нойрондоо дийлдээд унтчихсан байсан. Би одоо яахаа мэдэхгүй байна. Би түүнийг надаас уйдаж өөр хэн нэг хүнтэй болсон гэдэгт итгэлтэй байна.
Миний амьдрал яагаад ийм бүтэлгүй байдаг юм бэ? Хэцүү байна.
2. Залуугийн тэмдэглэл
Өнөөдөр Арсенал тоглоод хожигдчихсон. Азгүй байна даа...
Эх сурвалж: Нэгэн бүсгүйн блог