Таалагдсан таалагдсан түүний гоё...

2007-03-12,22:35
..яриа ;-) Сая ТВ-ээр МУ-н хүний гавъяат эмч зүрхний мэс засалч асан Бундан гуайн хүү Болдсайханы ярилцлагыг үзлээ. Үнэхээр их таалагдлаа. Нээх тийм эгэл, уянгын, даруухан, ихэмсэг ухаалаг тийм гоё хүн байлаа гэж.. Эмэгтэй байсан бол бас л эвгүйтэж мэдмээр гэсэн ;) Мэдээж гадна төрх нь бол байдаг л нэг бор нөхөр байна. Харин ярьж байгаа юм нь их таалагдлаа. Бас ч үгүй шүлэг бичдэг, шүлгийн ном хүртэл хэвлүүлж байсан гэнэ. Зарим нэг шүлгээсээ уншсан нь маш их таалагдлаа. Шүлэгнүүдийг нь олж уншмаар санагдав. Бас хэрвээ блог бичдэг бол хаягийг олж авахсан... :love: Залуучууд нийлж суугаад иймэрхүү хүмүүстэй сайхан ярилцаж байвал.. Тиймэрхүү уулзалт зохион байгуулбал бас гоё санагдана.

Монголын улс төрийн байдал, Монгол туургатан Их Монголчуудын тухай, цаашлаад эрүүл мэндийн салбар, эмч нарынхаа тухай ярив.

 

...Түрүүн хөх нуурын дээд Монголчуудтай уулзаж ярилцаж байхад тэд “Та нар хэдэн цааснаас болоод баахан хужаа нарыг оруулаад, бид нар шиг торонд хашигдсан зоо паркийн амьтад шиг болчихвоо” гэж хэлж байлаа гэж ярьлаа.

Аймар юмаа. Одоо охид залуус маань хужаа нартай суугаад л.. Баахан барилгачин хужаа нар орж ирээд л...

Төв Монгол улс маань ингэж ЭЗ болон бусад байдлаар доошоо орсноор захын Монголчууд маань зарим нь цаашаа эргэж, захаасаа хэмлүүлээд эхэллээ. Орос ах нь нарын Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд барьсан бэлэг нь Буриадын 2 аймгийг Оросын мужуудад нэгтгэсэн явдал байв гэж ярихад нь бас ч Оросуудад зэвүү дургүй 2 зэрэг хүрээд л. Урьд нь сонссон ч анзааралгүй өнгөрсөн сая анзаарч суугаад сонссон чинь нээрээ л зэвүүн сонсогдоно.

Монголчууд бид Хятадуудаас ажилсагаараа дутахгүй, Оросуудаас бие хаагаараа, авъяас чадвараараа, Япончуудаас толгойгоороо нээх дутаад байхгүй ард түмэн. Бид яагаад хөгжиж чадахгүй байна вэ... Монголчууд хэтэрхий хүлцэнгүй юмаа. Олон зуун жилийн дарлагдаж ирснээс үлдсэн зүйл их байх шиг байна зэргээр ярив...

 

төрөл: Уншуулмаар | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1244 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
uzsen
dajgui h4n baina lee. ter Dayar Mongol hudulguuniig undeslesen gej baisan baihaa.
Зочин хэзээ бичсэн: 19:28, 2007-03-17 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)