Эссэ хэрхэн яаж бичих вэ?

2009-12-25,11:18

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.  

1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.

2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх хэрэгтэй. Задлан бичиж буй зүйлүүдээ жишээ, тайлбараар нотолж задалсан хэсэг бүрээ өөрийн дүгнэлтээр хаах хэрэгтэй.

3. Та хүмүүст хандан хэлсэн зүйлээ дахин сануул. Тэгээд өөрийн эссэгээ төгсгөж, эцсийн бодлоо хэсэг өгүүлбэрт багтаан бич. 

Эх сурвалж: Цахим.нэт



Эссэ хэрхэн бичих вэ?

Эссэ гэдэг харь хэлний үг болоод ч тэр үү, эссэ бичнэ гэдэг бидэнд нэлээд хэцүү даалгавар байдаг билээ. Тэгвэл чамд эссэ бичихийн энгийн нууцыг нээе. Энэхүү бяцхан нууцыг судлан мэдээд, өөрийн гарт оруулсан байхад чиний хувьд санаагаа олох, дэлгэрүүлэн бичих, төгсгөл хийх гээд эссэтэй холбоотой, тархи гашилгасан олон асуудлууд үгүй болж, ямар ч сэдвийн дагуу цэгцтэй, ойлгомжтой, сайн эссэг бичихэд хагас цаг л хангалттай байх болно.

Эссэ гэж юу вэ?

Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд нь хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ? Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч үзэж буй үндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сүүлд үүссэн боловч бас л хүмүүсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол “Хүн хүндээ өөрийн үзэл бодол болон сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм.” Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол чиний өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, эссэ бол бидний уур хүрэм дайсан байх зүйл биш харин ч бидний хамгийн ойрын анд нөхөр болох учиртай юм аа.

Зөвлөмж

Энэхүү “Эссэ хэрхэн бичих вэ?” гэсэн “микро сурах бичгийг” ашиглан өөрөө багахан хөдөлмөрлөөд эссэчин болохыг хүсэгч танд энэхүү зөвлөмжийг зориулж байна. Юуны өмнө үүнийг нэг бүрчлэн уншаад үзэх хэрэгтэй. Дараа нь хичээлийн өөрийн хуваарийг гаргаад тусгайлан цаг гаргаж судлаад үзээрэй. Үүнд ердөө л аравхан хоногийн хэдхэн цагийг зарцуулахад хангалттай байх болно. Хэрвээ чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чадвал нэг л мэдэхэд чи зорьсондоо хүрч эссэ гэдэг толгойны өвчнөөс ангижрах болно гэдгийг амлая.

Эссэ хэрхэн бүтдэг вэ?Эссэг бид олон олныг уншиж өөрсдөө бичихийг хичнээн олон оролдож үздэг боловч нэг л болж өгөхгүй байгаа биз. Тэгэхээр эссэг яг яаж бичдэг болохыг танд харуулъя. Багш чинь чамд хоёр хуудас эссэ бичиж ирэх даалгавар өгсөн гэе. Хэрвээ урьд нь чи эссэ бичиж байгаагүй бол энэ нь хэтэрхий том даалгавар мэт санагдах вий. Тэгэхээр хэрхэн бүхэл бүтэн хоёр хуудсыг дүүргэх вэ? Эхлээд чамд хоёр калибр, нэг гар буу, бас нэг карбин,   шувууны хоёр амтай буу байдаг гэж үзье. Ердөө энэ таван буу чинь л чиний бэлэн таван параграф болох болно. Гэхдээ түр азнаарай. Юу ч гэсэн таван буу байж байг. Тэгэхээр чи эднээр юу хийж чадах вэ?   “Миний таван буу их сонирхолтой гэртэй” гэсэн өгүүлбэрийг аваад үзье. Тэгвэл ойлгомжтой чиний эссэ нь буу бүрийн сонирхолтой гэрний тухай өгүүлэх болно.  Эсвэл чи өөрийн туршлагаас үндэслэн “Анчин ямар ч ан хийх байлаа гэсэн түүнд таван ширхэг буу байхад л хангалттай” гэж хэлсэн ч болох юм. Тэгвэл чиний дараа, дараагийн параграфуудад буу тус бүрийг хэрхэн хэрэглэх тухай  өгүүлэх болно.  Эссэний  сэдэв олох  ба түүнийгээ дэлгэрүүлэлт хийх  нь хичнээн  энгийн  асуудал  болохыг бид харж байна.  Үүнээс  гадна  “Бууг хэрхэн цэвэрлэх вэ?”, “Бууны үнэ хэрхэн бүрэлддэг вэ?” гэх мэтээр гарчигаа чи дураараа сонгож болох юм. Өөр хэд хэдэн гарчиг бодож олоод бичээд үзсэн ч болно. Гэтэл надад ямар ч буу байхгүй бол яах вэ? гэж санаа зовох хэрэггүй. Магадгүй чамд нохой байгаа байж болох юм. Хоёр гурван нохой нь хоёр гурван бууг сайн орлож чадна. Эсвэл чамд ах, эгч, найз нар, багш нар ядаж ямар нэгэн хобби байгаа биз дээ. Тэгэхээр чамд байгаа ямар ч гэсэн дотроо задардаг сэдэв бүр нь чиний хувьд эссэний сэдэв болж чадах нь байна. Энэ толгой эргэм олон эссэний сэдвийг мэдэж авсны дараа таныг түр зуур амсхийхыг зөвлөж байна. Эднийг одоо яаж эссэ болгох гэж та бодож байна? Эссэ бичих нь хичнээн хялбар болохыг нотлон харуулахын тулд чамд тав биш гурван буу байсан бөгөөд гарчиг нь “Ангийн буунууд” гэж өгье. Эссэний гол өгүүлбэрт гурван буундаа энгийн байдлаар тодорхойлолт өгөх болно. Жишээ нь: Турван буу бол энэ нутагт ан хийхэд хэрэгтэй бүх зүйл мөн.” гэсэн өгүүлбэрийг авч үзье. Мэдээж зөвхөн энэ өгүүлбэрийг бичих нь эвгүй учраас өөрийн хувийн туршлага болон мэдээлэлд тулгуурлан багахан дэлгэрүүлэх хэрэгтэй. Эхний параграф:”Яг одоо надад Ругер маркийн гар буу, Ремингтон 600 загварын карбин, унэгний хоёр амтай буу гэсэн гурван ширхэг буу бий. Эд нар бол энэ нутагт ан хийхэд хэрэг болох бүх зуйл мөн юм. Үунийг одоо тайлбарлая л даа.”Энд гурваас олон өгүүлбэрийн шаардлагагүй. Эссэний танилцуулгын хэсгийн үүрэг бол уншигчийн сонирхлыг татах ба эссэний цаашдын явцын үндсэн төрхийг томьёолох явдал байдаг. Чиний зүгээс эссэндээ хамгийн эхлээд гар бууг дурдсан байгаа билээ. Энэ нь чиний хоёрдугаар параграфын гарчиг болно. Үүнд түүнийгээ дүрслэн тайлбарлан бичих хэрэгтэй. “Миний эхний буу бол Ругер маркийн гар буу юм. Энэ буу маань .22-ийн калибртай, 9 сумтай дайзтай бөгөөд 42 унцийн жинтэй. Бас чамин улаан гадаргатай, буудахад их эвтэйхэн байдаг юм. Түүнийг би зөвхөн бап унахад төдийгүй ууль, шар шувуу зэргийг буудахад ашигладаг. Энгийн амарч суух далимдаа зугаа болгож буудах нь тун таатай. Олон ч хагас сайн өдрийг буу бид хоёр эргэн тойрон гуйлдэх хулгана, зурмыг агнаж өнгөрүулсэн дээ.”Гуравдугаар параграф нь мэдээжийн хэрэг дараагийн бууны тухай байх болно.”Дараагийн буу маань Ремингтон 600 загварын карбин юм. .308-ын энэхуү буу винчестерийн уйлдвэрийн 5 ууртэй дапзтай бөгөөд 5,5 фунтын жинтэй. Бас автомат хамгаалалт 2,75 инчийн гоёмсог гэртэй билээ. Үүгээр туулай, чандага агнахад төгс зохицсон бөгөөд гэрийн ойролцоох цөөрөмд ирдэг нугаснуудад мөн ч их тохирсон эд юм шуү.”Үүний дараа дөрөвдүгээр параграф буюу гуравдугаар бууны тухай өгүүлэх болно.”Миний гурав дахь буу бол үнэгний хоёр амт юм. Энэ 12-ийн хэмжээтэп богино буу бол миний бахархал миний зугаа юм. Хорио тавигдах үеэр буга агнахад хамгийн тохирсон зэвсэг билээ. Энд буганууд нь өтгөн ойн гүнд байдаг болохоор хүчтэйхэн, хурдан буу хэрэгтэй байдаг юм. Энэ бууныхаа ачаар би жилийн 3 улиралд гэртээ байнга антай ирдэг билээ. “Одоо чамд төгсгөлийн параграф хэрэгтэй бөгөөд энэ нь эхлэлтэй холбогдсон байх ёстой. “Ойрын үед би дахиад хэдэн буу авах санаатай байна. Гэхдээ одоогоор манай хотын ойролцоох нэг өдрийн амжилттай анг явуулахад миний гурван буу маань хангалттай зэвсэг болдог юм аа. “Одоо эдгээр таван параграфыг дараалуулан тавиад л эссэ бэлэн боллоо. Дүгнэж үзвэл, эссэ нь чиний өгүүлэх гээд байгаа санаатай яг тохирсон гарчигтай бөгөөд гол санаа нь чиний танилцуулах параграфт тодорхой тусгагджээ. Үргэлжлэлд нь тус бүр нэг бууны тухай агуулсан гурван параграфыг авсан байна. Дараа нь дүгнэлт буюу төгсгөл хэсэгт бүх санаагаа нэг дор “базаж” өгсөн бөгөөд гол өгүүлбэрээрээ оновчтой төгсгөсөн байна. Мэдээжийн хэрэг энэ нь нэлээд механик шинжтэй учраас үүний параграфуудыг илүү жишээ баримт болон сэтгэл татах зарим үгсээр баяжуулах нь зүйтэй юм. Энэ эссэг бичихийн өмнө эссэ бичиж болох хэд хэдэн эх үүсвэрийн тухай ярилцсан билээ. Багш, ах, эгч нар болон хоббиныхоо тухай нэгэн эссэг дараахь хүснэгтийн дагуу бичээд үзээрэй.

Миний гурван Эхний параграфт гол өгүүлбэр байна. Миний гурван 2 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний эхний 3 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний дараах 4 дахь параграфын гарчиг өгүүлбэр. Миний гурав дахь 5 дахь параграф эссэгээ дүгнэнэ. Эд нар бол миний гурван Энд орхисон хоосон зайнуудад хамгийн багадаа 3 өгүүлбэр бичснээр чиний эссэ чинь бэлэн болох болно.

Гэвч параграф гэж юу вэ? Бид өмнөх сэдвүүдэд параграфын тухай зөндөө их ярилаа. Харин одоо параграф гэж чухам юу болох, түүний бүтэц ямар болох, яаж түүнийг бичдэг тухай авч үзье. Тэгэхээр эссэ бичихийн тулд параграф гэж юу болох тухай маш сайн мэддэг байх ёстой. Хүн төрөлхтний нийгэмшин амьдардгийн гол утга учир нь хоорондоо харилцах ба бичихүйн гол шалтгаан бол цаг хугацаа хийгээд орон зайг алгасан өөр нэгэнд санаа бодлоо илэрхийлэх болох тухай өмнө нь өгүүлсэн. Параграф бол уншигчдад хаана шинэ санаа эхлээд хаана дусч байгааг мэдэгдэх бичгийн хэлний соёл юм. Хамгийн түгээмэл бөгөөд өөрийн санааг илэрхийлэхэд дөхөмтэй параграфын хэлбэр бол “тайлбар” параграф байдаг. Параграф хэрхэн бичдэг тухай энэ параграфын жишээн дээр үзье. Тайлбар параграфыг төлөвлөх нь эгээ л нэг жижигхэн байшин барихтай адил юм. Юуны өмнө чи яах гэж тэр байшинг барьж байгаа тухайгаа мэдэж байх ёстой. Үнэхээр, яах гэж байгаагаа мэдэлгүй зүгээр л нэг байшин барья гэвэл утгагүй хэрэг болно биз дээ. Үүний дараа байшин нь өөрийн зорилгод хамгийн их нийцэж байхаар бодож зураг төслөө зурна. Тэгээд зурсан зураг чинь чиний тавьсан зорилгод тохирох эсэхийг дахин сайтар шинжилж үзсний эцэст л хэрвээ чиний сэтгэлд бүрэн дүүрэн нийлж байвал сая байшингаа барьж эхлэнэ. Хэрвээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр бол эхлээд зурган дээрээ засвар хийгээд дараа нь л байшингаа засдаг. Параграфыг зохион байгуулах нь байшин барихтай адилхан юм. Зорилго буюу гол санаагүйгээр “толгой” өгүүлбэрийг эхлүүлэх хэрэггүй юм. Харин гол санаагаа тов тодорхой болгосны дараа бол чиний хувьд төлөвлөлтийг хийж бүрэн болно. Зөвхөн үүний дараа л чиний өөрийн санааг хүмүүст зөв хүргэхээр бичих ээлж ирэх ёстой. Мэдээжийн хэрэг ямар ч барилгачин өөрийн барьсан байшинг аятайхан цонхтой байгаасай гэж боддог шиг чиний эссэ цэгцтэй, тодорхой төгсгөл хийх хэрэгтэй.Товчхондоо тайлбар параграф гэдэг нь хоорондоо холбоотой бүлэг өгүүлбэрээр өрнөдөг. Гол санаа нь толгой өгүүлбэрээр танилцуулагдах бөгөөд энэ нь логик утгаар энэ өгүүбэрийг баяжуулж чадах бүлэг өгүүлбэрээр дамжигдан өрнөх болно. Мэдээж хэрэг хүчтэй дүгнэлт бол ус агаар шиг чухал юм.

Гол санаа. Энэ бол чиний параграфын тусгалын цэг, анхаарлын төвд байх, чиний зорих тэр л зүйл юм. Төлөвлөлт хийх ба бичилт эхлэхийхн өмнө чамд юуг илэрхийлэхийг хүсч байгаа тухай тодорхой санаа байх ёстой. Жолооч хүн хаана хүрэхээ мэдэж байж хамгийн дөт сайн замыг сонгож чаддагчлан бичигч хүн өөрийн юуг илэрхийлэхийг мэдэж байж сайн зохиол, бүтээл гаргах болно. Сонирхолтой гол санаанууд нь тунхгийн шинжтэй байх нь тохиромжой бөгөөд ерөнхий байсан нь зохимжтой байдаг. Жишээ нь “Би эсрэг хүйснийхэнтэйгээ найрсаг харилцаа тогтоож чаддаггүй.” гэж хэт субъектив шинжтэй гарчгийг өгснөөс “Зарим хүмүүс эсрэг хүйснийхэнтэйгээр найрсаг харилцаа тогтоож чаддаггүй” гэсэн нь илүү дээр байх болно.

Төлөвлөлт. Гол санаа буюу гарчгийг олсны дараа төлөвлөлт хийх нь хялбархан байх болно. Чиний гол санаа чинь эссэний бичлэгийн хэлбэрийг тодорхойлж өгөх учир чиний хувьд өөрийн санааг тодотгоход шаардлагатай гэж үзсэн түлхүүр үгс болон илэрхийллүүдийг бичихэд л хангалттай юм. Дараа нь эдгээр нь үнэхээр гол санааг илэрхийлэхэд ямар үр нөлөөтэй болохыг шүүн үзээд хэрэггүй бол шууд дарах хэрэгтэй. Үлдсэн үгс чинь дараагийн ажилд чинь хэрэг болно.

Толгой өгүүлбэр. Гол санаагаа олох явдал бичиж байгаа хүнд хичнээн чухал байдаг вэ, толгой өгүүлбэр бол уншигчдад төчнөөн чухал байдаг юм. Энэ нь гол санаатайгаа ижил утгатай, өдөөх сонирхол төрлүүлэхүйц байх ёстой. чиний өмнө суугаад сонсож байгаа хүнээс ялгаатай нь уншигчид чамаас ойлгомжгүй зүйлээ асууж чадахгүй бөгөөд чи түүнд өөрийн үгийг засаж хэлж чадахгүй. өөрөөр хэлбэл, хэрвээ толгой өгүүлбэр нь сонирхолгүй байвал уншигч тэр дороо чиний эссэг орхиод явчихаж ч болох боловч. чиний баталгаа нотолгооны хэсэг хичнээн сайхан байгаад ч нэмэргүй юм. Толгой өгүүлбэр нь шууд, шууд биш, яруу гэсэн хувилбартай байж болдоог. Шууд гэдэг нь “Оюутны хөдөлгөөн нь сургуулийн удирдлагын шийдвэрт нөлөөлж чадна.” Шууд биш гэдэг нь: “Саяхан би нэгэн хуульчтай телевизын тухай ярилцлаа.” Яруу гэдэг нь “Засгийн газрын гишүүнчлэлийн тоо нь хэнд хэрэгтэй вэ?” гэсэн байж болно.Эдгээр бол мэдээж хэрэг параграфын бүх зүйл биш ч гэсэн хамгийн гол амин сүнс нь учир үүнийг сайтар судлан үзэж өөртөө эзэмших хэрэгтэй. Ийнхүү бид эссэ бичихийн хамгийн энгийн асуудлуудыг авч үзлээ. Одоо бүгдээрээ эссэ бичихэд анхаарах зүйлсийн тухай авч үзье.

Эссэг эхлүүлэх аргууд. Суут Пифагор “Аливаа үйлийн эхлэл нь тэн хагастайгаа тэнцүү байдаг.” гэж хэлсэн нь бий. Эссэ бичих цаг хугацааны хувьд үнэн ч юм шиг. Оюутнууд үнэхээр эхний параграфыг бичихэд маш их цаг зарцуулдаг билээ. Эхний танилцуулах параграфын гол зорилго нь ямар нэгэн аргаар уншигчдын анхаарлыг татах явдал юм гэдгийг санах хэрэгтэй. Доор зарим жишээг өглөө:

1.  Эхний ээлжинд ямар нэгэн асуулт тавиад түүндээ өгөх өөрийн хариултыг тайлбарлах замаар эссэг эхлүүлж болно.

2.  Номноос буюу хүний хэлсэн үгнээс тохирсон ишлэл авах

3.  Толгой өгүүлбэрээ бичээд түүнийгээ хамгаалж бичих

4.  Хүүрнэл буюу цөөн мөр харилцан яриагаар эхлэж болно.

5.  Өөрт болон хэн нэгэнд тохиолдсон сонирхолтой үйл явдал, онигоогоор эхэлж болно.

6.  Эсвэл дараахь бэлэн загвараас ашиглаж болно:

Эссэг өрнүүлэх аргууд: Өөрийн бодлыг зөв, цэгцтэй илэрхийлэхэд эссэгээ тодорхой нэгэн аргад баригдаж бичих нь сайн байдаг тэгэхээр эссэ бичдэг хэд хэдэн аргыг авч үзье.

1.  Дедуктив арга. Өөрийн гол санаагаа илэрхийлэхийн тулд хөндөх шаардалагтай хэд хэдэн санаа байгаа үед хэрэглэдэг арга юм. Энэхүү энгийн арга нь нийт эссэний 75% д ашиглагддаг байна. Жишээ нь “Би чамд дургүй, яагаад гэвэл чи харамч, муу хүн” гэсэн өгүүлбэрээр толгой өгүүлыэр хийсэн гэвэл эссэ нь яагаад дургүй тухайгаа, мөн харамч хүн гэж, муу хүн гэж ямар хүнийг хэлдгийг тайбарлах шаардлагатай болно. Энд энэ аргыг хэрэглэн эссэ бичиж болох 3-н аргыг өгсөн байгаа.

  1. Миний амьдралын зарчим

1.  Индуктив арга. Дедуктив аргын урвуу арга: Хэрвээ өөрийн гол санааг эссэний төгсгөлд хүртэл хадгалахыг хүсвэл энэхүү аргыг хэрэглэнэ. Дээр авч үзсэн жишээ өгүүлбэр энэ тохиолдолд “Чи харамч, муу хүн учир би дургүй болж өөрчлөгдөнө. өөрөөр хэлбэл эссэний эхний хэсгүүдэд харамч, ба муу хүний тухай бичээд дараа нь төгсгөл хэсэгт түүнд муу тухайгаа бичнэ.

  1. Би сонссон байх ёстой

1.  Хронологийн арга. Үйл явдлыг цаг хугацааны дарааллын дагуу өгүүлэх арга юм. Хэрвээ чиний эссэнд бүхэлдээ цаг хугацаа чухал үүрэг хүлээж байвал энэхүү арга нь үнэхээр үр дүнтэй араг юм. Гэвч ийм төрлийн эссэнд зарим дутагдал гээд … үүнд нэгдүгээрт, бүх зүйлийг нэг бүрчлэн өгүүлвэл уншигчдад таагүй сэтгэгдэл үлдэнэ.

  1. Тамирчны диваажин

1.  Дүрслэн бичих арга. Хэрвээ чи бичиж байгаа зүйлийнхээ тухай уншигчдаас ямар ч байсан илүү мэднэ гэдэгтэй итгэлтэй байгаа тохиолдолд болон сэтгэл хөдлөн үйл явдлын тухай бичихэд хэрэглэгддэг арга юм. Аргын зорилго бол уншигчдад өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай өөртэйгээ ижил төсөөлөл өгөх байдаг.

  1. Дотуур байрны нэгэн өрөө

1.  Аналогийн арга. Ямар нэгэн нийлмэл төвөгтэй зүйлийг өөр энгийн зүйлтэй зүйрлэн тайлбарлах арга юм. Ихэвчлэн хоёр зүйлийг авч хооронд нь харьцуулдаг.

  1. Шашин ба сэтгэл зүй

1.  Шалтгаан ур дагаврын арга. Ямар нэгэн үйл явдал санаа бодол нь ямар үр дүнд хүрснийг үзүүлэхэд хэрэглэнэ. Ийм төрлийн эссэг шалтгаан нь үр дагавраа хэрхэн бий болгож байгаа байдлаар болон үр дагавар нь шалтгаанаа хэрхэн бий болгож байгаа байдлаар зохиомжлон бичиж болно.

  1. Яагаад хүмүүс уурладаг вэ?

Эссэг хэрхэн төгсгөх вэ? Эссэний төгсгөл нь эхлэлээсээ дутахааргүй чухал юм. Анхлан бичигч хүмүүст зориулсан энгийн нэгэн чухал дүрэм байдаг. Энэ бол “Хэрвээ чи хэлье гэснээ хэлж болсон бол одоо зогс.” Хэтэрхий сунжирсан нуршуу төгсгөл чиний эссэг тэр чигт нь унтраачихаж ч магадгүй юм шүү. Эссэний төгсгөл ихэвчлэн дүгнэсэн байдалтай байдаг. Өөрөөр хэлбэл, чиний эссэ нь зорилгодоо хүрсэн гэсэн сэтгэгдлийг уншигчид үлдээхийн тулд чи эссэгээ заавал дуусгаж дүгнэх хэрэгтэй байдаг. Эссэг хэрхэн төгсгөх зарим аргыг авч үзье: 
1. “Бид ийм байдлыг үргэлжлүүлсээр л байх уу?” гэсэн асуултаар төгсгөж болно.
2. Толгой өгүүлбэртэйгээ хамааралтай ишлэлээр төгсгөж болно.
3. Чиний зорилго ямар цэгт хүргэж байна вэ?
4. Өөрийн дэвшүүлсэн санаагаа хоёр талаас нь харж дүгнэх маягаар төгсгөж болно.
5. Энэ  сэдвийн  дагуу  уншигчид өөр  ном  эссэнээс уншихаар  бодож төгсгөж болно.
6. Эссэ нь мөн уншигчдад амлалт, тангараг өгөх болон анхааруулгаар төгсөж болох юм. Гэвч хэзээ ч дараахь маягаар эссэгээ бүү төгсгөж байгаарай.

1.  Уншигчаас цагийг нь үрсэн болон сонирхолд нь нийцээгүй байж магад гэх мэтээр уучлал гуйх. Энэ нь өөрийн хөдөлмөрийн хүндэтгээгүй мөн уншиж буй хүний хөдөлмөрийг ч хүндэтгээгүй хэрэг болно.

2.  Өөр нэгэн гол санаа болон гарчгийг санал болгох

Төгсгөл: Энэхүү бичвэрийг уншиж эхлэхэд таны өмнө эссэ гэсэн аварга том хар үүл сүртэй нь аргагүй зогсож байсан бол одоо эссэ гэдэг бол тийм аймаар эд биш бөгөөд харин ч хэн бүхний хийж чадах энгийн зүйл юм гэдгийг ойлгосон бол миний зорилго биелж байгаа юм. Дахин сануулж хэлэхэд аливаа зүйлийг өөрийн болгон эзэмшихэд хөдөлмөр тэвчээр хоёр хамгийн чухал учир шилдгийн шилдэг эссэ бичиж чаддаг болохын төлөө хөдөлмөрлөхийг та бүхнээс хүсье. Нэгэн залхуу хүний тухай үлгэрт “…аймшигтай залхуу хүүгээ засахын тулд хөөрхий эцэг эх нь гэртээ орхиод явж гэнэ. Тэгээд өлсөж үхүүлэхгүй тулд гэрийнхээ унинаас хоолыг нь зүүгээд явжээ. Тэгээд хэд хоногийн дараа ирэхэд хүү өлгөөтэй хоолыг харсаар үхсэн байсан” гэж өгүүлдэг. Монголын өнөөгийн залуусын дотор тиймэрхүү залхуус мэр сэр байсаар байгаа бөгөөд харин үүнийг уншигч та тэдний өрөөсөн дугуй биш учир миний зөвлөсний дагууд хөдөлмөрлөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Орчуулсан МУИС-ийн оюутан Б. Лхагваа

Эх сурвалж: suvd.wordpress.com


Оюутан залуучуудад хичээлийн даалгавраар болон ямар нэгэн хeтeлбeрт хамрагдахад эссе бичих хэрэг гардаг. Гэтэл оюутнууд маань энэ талаар тодорхой мэдлэггeйгээс болж боломжоо алдах тохиолдол их байдаг учраас ЭССЕ ХЭРХЭН БИЧИХ тухай та бvхэнд толилуулая.

Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн ергедлийн маягтыг бvрдvvлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгvй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишvvдэд  танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их дээд сургуульд ергедел гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн vг хэллэгтэй, еерийн зорилгоо зев тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон тvvнээс дээш шатанд  суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч бакалаврын шатанд суралцагсдын хувьд  зохион бичлэгтээ еерийгее хувь хvний талаас нь илvv танилцуулж бичих хэрэгтэй байдаг. Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны vзэл бодолд хамгийн их нелее vзvvлсэн хvний тухай эсвэл челеет цагаа хэрхэн яаж енгерvvлдэг тухай бичвэл зvгээр. Учир нь Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишvvд зевхен хичээлийн дvн, шалгалтын оноо харахаас гадна, ергедел егегчийг хувь хvний талаас нь мэдэхийг хvсдэг. Мен еерийн хvрсэн амжилт, бvтээсэн зvйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зvйтэй. Харин еерийгее хэт тевийлгеж магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгvй.
   
Та эссегээ яаж бичих вэ?


1-р алхам: Бичихээсээ өмнө
  • Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга.
  • Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож vз.
  • Дэс дараалал, логикийг анхаар.
  • Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
  • Бүгдийг дахин эхнээс бич.

2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссэ буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.

3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.

4-р алхам: Дүгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.

5-р алхам: Засвар хийх

Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Сайн эссэ ямар байх вэ?
  • Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийн сайн эссэ гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
  • Эссэ нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
  • Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх.


Эссе бичихэд анхаарах зүйлүүд

Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагүй ч гэсэн дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай:
  • Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
  • Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх. Ядуу хэллэгтэй байх.
  • Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.
  • Өргөдлийн маягтад өгсөн мэдээллээ эссэндээ дахин битгий давтаарай.
  • Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
  • Өөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
  • Эссе хэтэрхий урт байх хэрэггүй.
  • Гол сэдвээсээ хазайх ёсгүй. 
Эх сурвалж: МУИС-ЭЗ-Санхүүгийн тэнхим
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 5316 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
сайн ойлоглоо баярлалаа эссэ бичиж чадхаар боллоо
Зочин хэзээ бичсэн: 18:48, 2018-12-13 | |

алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 15:05, 2011-02-28 | |
thanks
гоё шүү гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 15:50, 2011-02-24 | |
эссэг дараалалд баригдуулвал бичиж чадахгүй, дараалалыг нь харсаар бйатал гол санаа нь үгүй болчдог юм. Тэрнийхээ оронд сайн эссэ бичдэг багш нартэй уулзаж, байнгын дадлага хийвэл зүгээр байх. баяртай байна
Олон үг (зочин) хэзээ бичсэн: 07:48, 2010-11-30 | |
http://www.mongolbank.mn/web/guest/news?articleId=2100348

http://www.cooperation.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=310:2010-11-24-08-59-35&catid=1:latest-news&Itemid=77

Иймэрхүү ЭССЭ бичлэгийн уралдаанууд зарлагдсан л байгаа юм байна...
xvv хэзээ бичсэн: 00:30, 2010-11-30 | |
vneheer goy bj chadlaa thanks ирмэх
Зочин хэзээ бичсэн: 23:40, 2010-11-29 | |
goe bn алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 16:23, 2010-04-05 | |
ярзайтал инээх
Зочин хэзээ бичсэн: 18:53, 2010-03-06 | |
raised eyebrow really nice thanks
Зочин хэзээ бичсэн: 11:54, 2010-03-06 | |
Маш сайхан санагдлаа инээх
Зочин хэзээ бичсэн: 14:22, 2010-02-03 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)