Блог сонин гаргавал тээ.

2007-03-09,20:15
Уг нь энд тэнд блогууд дээр хүмүүсийн бичсэн гоё гоё бичлэг, хүмүүст хүргэмээр зүйлс их байх юмаа. Боломжтой бол нийлж байгаад тийм нэг сонин ч юмуу мөнгө энэ тэрээ нийлүүлж байгаад нийлж нэгдээд гаргавал гэж бодох юм. Гэхдээ улс төрийн утга агуулагагүй залуучуудыг татах сонирхолтой хайрын түүхүүд, шүлэг, онигоо, комикс, шинэ хамтлаг, спортын мэдээ, эрдэм мэдлэг, урлаг, спортын амжилт гаргаж буй залуусынхаа ярилцлага зэргийг оруулаад түүнийхээ хажуугаар гоо сайхны болон эрүүл мэндийн зөвлөгөөнүүд, ухааруулах, ойлгуулах нийтлэлүүдийг оруулаад, зарим нэг хууль энэ тэрээс цувралаас танилцуулдаг үнэгүй сонин гаргавал ямар байдаг бол? Мэдээж айлын гэр бүлийн, эргэн тойрны орчин хүүхдийн хүмүүжилд чухал л даа. Гэхдээ тиймэрхүү сонин ухуулгууд байхад дутах уу гэхээс илүүдэхгүй байхаа тээ. Аав ээжүүд нь хүүхдүүддээ ярьдаггүй, багш нар нь хэлдэггүй зүйлсээр залуу үеийнхэн маань дутагдаад байгаа ч юм шиг анзаарагдаад байх боллоо.. буруу бодож байж ч магадгүй шүү...

төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1085 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)