Банк ба бидний мөнгө

2009-10-29,23:52
Саяхан Анод банк дампуурсан. Тэр талаар хурлынх нь хэсгийг үзэж байтал тэр Монгол банкийг удирдаж байсан ч билүү нэг нөхөр "Тийм ээ. төрөөс л гаргана, өөр арга байхгүй шүү дээ" гэж "Хадгаламжтай байсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?" гэсэн асуултад хариулж байх юм? Үнэндээ яг үг бүрчлэн санахгүй л байна. Ямартай ч тэндээс төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн буюу "бидний" мөнгөөр тэр хохирлыг зүгээр нэг барагдуулаад, холбогдох хүмүүсийг шийтгээд л өнгөрөх юм ярих шиг болох юм? Тэгээд нөгөө зээл авсан хүмүүс зүгээр л завшаад өнгөрөх гэж үү?

Үнэхээр гайхаж байна. Төр хохирлыг барагдуулж болно. Гэхдээ бас үлдсэн тэр зээл буцаан төлөх үйл ажиллагааг төрийн мэдлийн банк руу шилжүүлээд дампуурсан ч гэсэн тухайн банкны зээлдэгчдээс, зээлсэн мөнгийг нь буцааж авч төсөвт нөхөж оруулах ёстой баймаар? Мэдээж Анод банкны бүх зээлдэгчдийн хийсэн гэрээ, барьцаа, эргэн төлөгдөх хугацаа бичиг баримт бүгд байгаа шүү дээ. Тэрийг нь Хадгаламж банк руу шилжүүлээд л зээлүүдийг буцаан төлүүлж болж л таараа.
Харин зүгээр нэг дампуурсан гээд зээлдэгчдийг завшуулаад өнгөрөвөл дараа дараагийн банкнуудыг олон хүн зээл аваад дампууруулаад завшаад өнгөрдөг нөгөө хадгаламж зээлийн хоршоод шиг л юм болох юм биш биз???
Нэг л сонин тайлбар сонсчихсон, хүмүүс дугарахгүй байгаад байх юм? Энэ талаар нэг асуучихмаар бодогдлоо?



төрөл: Хувьсгалын | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 651 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
dampuuuraxad olon shaltgaantai. gexdee tatvar tologchdiin mongoor xoxirliig baragduulna geech shudarga bus zuil -sanal neg.
tatah хэзээ бичсэн: 05:53, 2009-11-12 | |
Дээгүүрээ банкнаасаа өөрөө зээл аваад тэгээд дампууруулчихдаг биз
Гишүү (зочин) хэзээ бичсэн: 00:28, 2009-10-30 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)