Бүрэн эхээр нь хуулбарлав

2006-05-27,14:44
За би ч ийм гоё бичиж чадахгүй нь, гэхдээ миний бодож байгаатай яв цав нийлээд байгаа тул будааг бүтэн аягаар нь ямар ч амтлагчгүйгээр идэхээр шийдэв.

.Мессенжерээ онлайн орхицон, дэлхийгээр хэрэн хэсэж суутал, 20-иодхон хүн бүртгэлтэй байдаг бяцхан лист-ний дээхэн хэсэгт эрэмблэгддэг нэгэн залуу энэ линкийг өгч, энэ Мишима-н тухай бичсэн байна гэхээр нь хэрэгт дурлан орж ирээд, дээрхи халуухан бичлэгийг умшсан билээ л..Гэтэл бичигч маань нөгөө дээхнүүр эрэмблэгдсэн залуу өөрөө байдаг байгаа...

...энэ амьдрал их сонин...(одоо л мэдэж байгаа юм шиг л..гэгэгэ) ингэж хэлэхдээ би галзуугийн эмнэлэг дотроос орилж буй ухаантай...угтаа амидралын зорилгоо Forbidden-г бодвол тодорхойлж амжаагүй давхина гэх үү дээ....цааш нь олон юм урсгаж болох боловч, заавал тэгэж өөрийн болоод өрөөлийн цагийг гамбирын 2 тал шиг ижилхэн фактуудаар үрээд яахав хэмээн бодоод...өөрийн тархинд эргэлдэн буй саарал зургуудыг хураангуйлах гэж оролдъё...

1. Амьдрал заавал зорилготой байх учиртай юу? Бүү мэд. (Ер нь мэддэг хүн байдаг юм уу?) ...13-р зуунаас хойшхи түүхийн номнуудыг уншаад байвал энэ цаг дор амьдарч буй Монгол хүн IQ-нь хэвийн түвшинд бол зорилготой л байж таараа...хүмүүсийн шаагилдан чарладаг шиг сүрт дайн хийж, ертөнцийг чичрүүлээгүй юмаа гэхэд, Япон тэнгисээс Газар дундын тэнгис хүртэл сонсогдож байсан тэр морин төвөргөөний чимээ, Исламын ертөнцийн төв байгаад, Hulegu-д нурам болтлоо шатаалгасан Багдад, цаана нь Мохаммед, Христ 2-нь өөрсдөө ч айж байсан байж мэдэх Мечча, Иерусалем...хаа байсан Метрополитанаас Москва руу ирж буй Оросын нийслэл...хэдэн зууны дараа чухам л эмэгтэй хүнд зориулан босгосон гэгдэх Таж махал...хэдэн зуун дамжин, хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй их тэсрэлтээр Еврачийг хөндлөн гулд давхисан энэ морьтнуудын голомтонд хүмүүн болон мэндэлсэн нь чуxам хэний зурсан зураг юм бүү мэд...иргэншлийг сүйрүүлсэн...бүдүүлүүд, зэрлэгүүд хэмээн орос, барууны түүxчдийн xамжиж байгаад xарааж өгсөн бичлэг олон л xарсан...Xолбоо xарилцаа xөгжүүлж, татварын систем, төрийн нэгдсэн, хучирхэг тогтолцоог бий болгосон, тэр ч байтугай Орос, Хятад гэдэг 2-улсыг байгуулж өгсөн гэж бүүр нөгөө тийшээ савласантай нь ч тааралдаж явлаа...эx орныxоо түүxийг уншсан xун Патриот болоx нь дамжиггүй байж болоx...Тод үсэг, дөрвөлжин үсэг, Соёмбо үсэг, Уйгуржин үсэг, Кидан хэл гэх мэт өнөөдрийн Монголчуудын дийлэнхи нь мэддэггүй, мэдэх ч шаардлагагүй гэж боддог зүйлсийг xүнээс гажиж байгаа юм шиг сонирхон судлаж, уртын дуу, морин хуур, хөөмийн аялгууг таашаан сонсдог маань иргэншсэн гэгдэх өнөөгийн нийгэмд далий консерватив, traditionalist гэж дуудагдаж байж болоx ч, магадгүй өнөөх морин туурайн төвөргөөний жааxан ч гэсэн үлдэгдэл цусанд маань байгаа гэхээр, энэ бүхнээр баxарxаx ёстой хүн нь надаас өөр хэн билээ гэж бодном...Улсын юу юу юуны ч билээ эрдмийн театрын дэргэдэх үндэсний хөгжмийн ТЭНГЭР АЯЛГУУ хамтлагий
төрөл: Бодрол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 838 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
тиймүү?
Ямар өөдгүй гар вэ... хэхэхэ сайхан савладаг эр байна л даа.. Бодвол хааяа хэтрүүлж уугаад тэгдийм байлгүй Wink Энэ бичлэг нь лав аймар таалагдсымаа.
xvv хэзээ бичсэн: 11:09, 2006-05-31 | |
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
bi ene stoic gedeg zaluug yostoi oilgooguishd. gaigui yum shig baigaad bas neleen savalgaatai gar baih shig baisan. sambart baahan garuud adminuudyn esreg irgenii hudulguun degdeehed l ura hashgirch shuurch orood buh humuusiin blogyg ustgaj haysanyg odoo boltol uchryg ni oldoggui yum. ene hun admind tiim ih horsol teej yavdym bol ter admintaigaa tootsoogoo bodohgui uch tuchnuun hunii tsag zavaa gargaj bichsen bloguudyg ustgaj horsloo tailsan bololtoim. adminy esreg bosood baisan humuus yag yuny tuluu temtsel hiisen ni ih sonin. tegen tegen sambart ni orj baih alba baigaa ch yumuu hahaha. yavlaa barilaa geed savalgaataad tuniad baisan garuud bugd l butsaad orood irtsen tuuj yavahym.
ner nuur eter bol shir shig l baihymaa.
legacy хэзээ бичсэн: 20:26, 2006-05-30 | |
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
bi ene stoic gedeg zaluug yostoi oilgooguishd. gaigui yum shig baigaad bas neleen savalgaatai gar baih shig baisan. sambart baahan garuud adminuudyn esreg irgenii hudulguun degdeehed l ura hashgirch shuurch orood buh humuusiin blogyg ustgaj haysanyg odoo boltol uchryg ni oldoggui yum. ene hun admind tiim ih horsol teej yavdym bol ter admintaigaa tootsoogoo bodohgui uch tuchnuun hunii tsag zavaa gargaj bichsen bloguudyg ustgaj horsloo tailsan bololtoim. adminy esreg bosood baisan humuus yag yuny tuluu temtsel hiisen ni ih sonin. tegen tegen sambart ni orj baih alba baigaa ch yumuu hahaha. yavlaa barilaa geed savalgaataad tuniad baisan garuud bugd l butsaad orood irtsen tuuj yavahym.
ner nuur eter bol shir shig l baihymaa.
legacy хэзээ бичсэн: 20:26, 2006-05-30 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)