Харамч байцгаая ай!

2009-08-12,11:37
Зуслан дээрээ орой унтах гээд хэвтэж байна. Зарим андуудын санал болгож байсныг цөөнгүй уншиж байсан Мишэль Де Монтень Сонгомол эсээнүүд гээд номыг олж аваад хааяа хараад байгаа. Зарим зүйлийг эргэж бодогдуулаад, бичмээр санагдаад л байна. Мань мэт шиг амар хялбар юм ам руугаа чихүүлж байх дуртай нөхдийн хувьд бага зэрэг хүндрэлтэй, татсан жишээнүүд нь нэлээдгүй дээр үеийнх, бас манайхаас нэлээд өөр соёлтой хүмүүсийнх тул, арай л тэр үед нь тэр орчинд нь очиж сэтгэж ойлгоход нэлээд төвөгтэй санагдаад байлаа.
Аав маань “Үгийн муу егөө Үхлийн муу ёворго” (Дээр үед агт араа хөндлөн ургасан хүн өвчин орж хоол идэж чадахгүй, нөгөө шүд нь сүүлдээ идээлж халуурч үхдэг байсан өвчнийг ёворго гэдэг байсан гэдэг.) гээд егөөдөж тойруулж ярихад их дургүй.
Монголчууд далд утгаар тойруулж ярьдаг байсан нь дайсандаа мэдэгдэхгүй гэж, эсвэл таагүй үедээ, тааламжгүй, доромжилж, эсвэл хэрэлдэж юм хэлсэн хүнд хариу хэлэхдээ, хэрэглэдэг байсан гэдэг…
Тоншуул сонин дээр л тавих гээгүй бол ойр дотно хүмүүс хоорондоо бол шуудхан шуудхан хэлмээр үгсээ хэлээд хэлээд, яриад яриад ойлголцоод явчих хэрэгтэй юм байна. Тэгээд нэг битүү утгаар илэрхийлчихээд ойлгосонгүй, энэ ёстой модон толгойтой залуу энэ тэр гээд зүхээд баймааргүй байгаа юм. Үнсмээр байвал үнсээд л, тэврүүлмээр байвал тэврээд л явчий л даа. Яагаад болохгүй гэж ;p Уламжлал ёсоор бас хадуурч явна ярзайтал инээх

...Нэгэн хүн Монте Кристо гүнийг унших гэсэн чинь нэрнүүд дунд нь төөрөөд байна гэж байсан шиг би бол энд хоёр хуудасны хооронд л төөрөн алдаад байгаа ярзайтал инээх
Зузаан уран зохиолын ном уншиж дуусгах нь хүний ой тогтоолтыг сайжруулдаг гэдэг. Бас олон логик холбоостой бичсэн урт, сонгодог зохиолын хувьд сэтгэх чадварыг ч сайжруулдаг гэдэг юм билээ.
Харин ийм эссэ зохиолын хувьд нэлээн төвөгтэй эд юм. :p Ямартай ч Монтенийг тэвчээртэй уншсаны эцэст үнэхээр унших хэрэгтэй ном юм байна гэдгийг ойлгож байна. Талдаа л ороод явж байна.

Ном сонин гэснээс сүүлийн үед уншиж байгаа ихэнх бодролт гэх юм уу сургамжит номнууд ихэнх нь, бас найз нөхөдтэй яриад суух үед хүмүүсийн ярианд амьдраад л үхэх тул өөрийн л амьдрал чухал, өнөөдрийн амьдрал л чухал, зөвхөн би сэтгэл хангалуун байх нь гол, нэгэнт үхэхээс хойш үнэ цэнэтэй зүйл гэж үгүй гэх хандлагатай, иймэрхүү сэдэв голлох болсон мэт. Үнэн хэрэгтээ үхэл гэдэг зүйлийн талаараа ч гүн бодож юу болох талаар нь тодорхойлж чадаагүй байж. Угаасаа хичнээн яриад ч, бодоод ч юу болохыг нь мэдэж чадахгүйгээс хойш, миний л лав бодох дургуй, цээрлэдэг зүйл… Монголчууд угаасаа л цээрлэдэг байсан. Эмээ өвөө нар маань ганцхан л Төрөх нь үнэн, үхэх нь үнэн гээд л товч бөгөөд тодорхой бүгдийг нь хэлээд өгчихдөг юм шиг.
Эртүүдээс хойш бас уншиж байгаа Өөртөө туслах ухаан, Хил хязгаар гээд номууд ч тэр, нэг бол хэт амиа хичээгч болгочих гээд, нэг бол гэгээрүүлчих гээд… Ер нь хүмүүс ч бас тэр хэмжээнд сэтгээд, би ч бас тэгчих гээд, эргээд өөрийгөө ухаж төнхөж юу билээ энэ чинь одоо энэ тэр гэсэн юм бодлоо л доо... Энэ талаар тусад нь амьдралын утга учрын талаар бодлоо удахгүй бичиж блогтоо оруулнаа.

За тэгээд би нэг үлгэр ярьж өгөх үү?

…Эртээ урьд цагт өмнөд урин дулаан нутгийн суурин ард иргэд, луу унаж давхидаг асар хүчирхэг байсан үед нь Монголчууд гэгдэх харанхуй бүдүүлэг морь унаж давхидаг нүүдэлчин нөхдүүд очиж түйвээж, бусниулж дээрэмдэн тонодог байсан тэр цагт юм гэнэ. Тэр цагт тэр Монгол гэгдэх харанхуй бүдүүлэг нөхөд нүүж, сууж явахдаа хамаг бичиж тэмдгэлсэн судар номоо гээгээд, хаяад явчихдаг, эсвэл огтоос бичиж тэмдэглэж байгаагүй байсан гэдэг. (Баабар ах болон барууны эрдэмтдийн баримтаас үлгэртээ хавсрагалаа.) Тэр нэгэн цагт Монголын хаан байсан үгүй нь үл мэдэгдэх нэгэн хаан байсан юм гэдэг. Ямар ч л байсан тэр нөхөр асар хурдан морь унаж, сэлэм эргүүлж давхидаг, гэрээр нь дүүрэн гэгээ цацруулсан хатад, гүнжтэй нөхөр байж л дээ. Тэгсэн нэг өдөр урьд зүгийн өндөр цагаан хананы цаанатайгаас ухаан ихт, үнэн хүчирхэг суурин суудалт, шаахай гуталт, шавар байшинт нөхөр чи надад наад унаж яваа хурдан хүлгээ өгөөч, тэгээд эвтэй амьдарцгаая гэж гэнэ. Тэгэхээр нь нөгөө Хүн улсын хаан гэгдэх нөхөр чинь баярхсандаа ч юм уу яасан юм, эсвэл бас жоохон дипломат зан манг Манжуудаас өмнө мэддэг байсныгаа хэрэглээд морио тавиад туучихаж. Тэгсэн нөгөө арга ухаант, урд зүгийн нөхөр чинь дахин гуйж гэрийг чинь гэрэлтүүлээд байгаа хацар нь туяарч, нүд нь гялалзаад байгаа бүсгүйгээ манайхыг гэрэлтүүл гээд өгөөч гэж. Манай хүн харин бүүр алт мөнгө, эд таваар нэмж чимж байгаад л өгөөд явуулж гэнэ. Гэтэл тун удалгүй нөгөө даварсан шарваар өмдөт чинь дахин гуйж ирж гэнэ. Энэ урд талын уулнаасаа ганц алга дарам газар өгөөч, бүр биш түр ч байсан яах вэ түрээсээр өгөөч тариа ногоо тарьж ургуулаад, танайд барж идэмгүй балин хүнс хураагаад өгье гэж. Тэгсэн нөгөө Хүн улсын хаан гэгч дипломат бачка чинь харин хамаг байдгаа өгч явуулчихаад ганц атга шороо өгөөд баахан хоол унд авчихын оронд байлдаж, дайтаж бөөн үймээн самуун дэгдээж, бүүр тариа ногоо тариад өгье гэсэн урд нутгийн сайхан сэтгэлт хааны толгойг аваад хаячихаж л дээ. Тэгээд бүр үр ачдаа захиж үлдээсэн гэнэ шүү. Бурхан гуйгаад ирсэн ч атга шороо ч битгий өгөөрэй та нар гээд. Хэзээ хойно бас тэрийг нь хэдэн үеийн үр ач, гуч, дөч, тавь нь юм байх Галдан гээд нэг нөхөр марталгүй өвөөгөөсөө сонсчихоод бас бөөн үймээн самуун дэгдээж байсан юм гэдэг. За тэгээд амар сайхандаа жаргасан эсэхийг нь сайн мэдэхгүй ч харин үр ачийн үлдэгдэл, тасархайн зарим нь өдийг хүртэл атга байтугайгаар нь алдсан ч гэсэн, шаахай углаж, шавар ухалгүй алаг эрээн цэцэгсийн дунд амар сайхандаа жарган, нөүтбүүкээ дэлгээд блог бичиж суугаа юм гэдэг.

Гээд л нэг үлгэрийг хэн ч билээ ярьж өгч байсан байх юм. ярзайтал инээх

Би ер нь асар харамч, аминчхан, зожиг... блаблабла муухай ааштай, дипломат биш тийм нөхөр л дөө. Тийм ч болохоор би хэрвээ гэрт маань нэг шивэр үнэртүүлсэн бачка, за бишээ ёстой аймар ухаантай, мундаг Барак Обама, Альберт Эйнштэйн, Майкл Жордан, Исүс Христ, Будда аль нь ч бай, за ер нь бурхан ч биеэрээ орж ирсэн бай. Гэрт маань орж ирээд орон дээр минь суугаад, эхнэрийг маань тэврээд, миний аяганд хоол идэхийг би тэвчихгүй. Тийм л харамч хүн. Тэгж дургүй хүргэсэн бачкаг цохиод авахаар хэтэрч байна, нацист энэ тэр гэж, хүний эрхийг зөрчигч энэ тэр гэж нэг нөхөр хэлэхээр нь дагаад нийлээд тэгж дуудвал дууд дууд...

Даяарчлал энэ тэр гэдгийг би бас шал өөрөөр ойлгодог. Лав л байшин барьж өглөө гээд урд зүгийн нэг бачкаг магадгүй ирээдүйн эхнэртэйгээ, магадгүй хүүгийнхээ ирээдүйн хадам ээжтэй унтуулаад, өөр нэгт нь өөрийнхөө аяганаас хоол өгөөд, нэгнээр нь эцэг өвгөдөөс уламжилж ирсэн таван толгойтой, оюу толгойтой, хөөрөг, гаанс, мөнгөн аягаа авдарнаасаа гаргаж заруулаад, 30, 60% авна гэсэн юм яриад суухыг тэвчимгүй байх юм. Тийм ч болохоор би аль болох хужаа, солонгос бусад гадаад эзэнтэй хоолны газар орохгүй байхыг хичээдэг. Аль нэгэн бар рестораны жинхэнэ эзэн нь Монгол хүн эсэхийг мэдэхийг хүсдэг. Тийм ч болохоор ингээд л дэмий балай юм ярьж бухимдаж явдаг нэг ийм бачка л даа. Гэгээрсэн, онолыг нь үзсэн олон хүн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн блаблабла гээд л ярих... Би бол тиймэрхүү үлгэрт үнэхээр дургүй... Над шиг амиа хичээгчид ч Монголд зөндөө байдаг гэж бодож явдаг.

Нээрээ солонгос, хужаа гэснээс хужаа гэдэг чинь ердөө л цагаач гэсэн үг шүү дээ. Жунгаа гэдэг нь ЖунГуо гээд дундад улс гэсэн л үг. Аль нь ч доромж үг биш. Цагаачдыг цагаач гэлээ гээд доромжилсон болохгүй байх. Олон юм ярьвал цагаан хэрэмнээс нааш уг нь манай газар энэ тэр гээд хуцчихсандаа ч яахав. Ульчихсандаа ч яахав. Тийм ч болохоор урд зүгийн цагаачдаас аль болох холхон байгаасай гэж хүсдэг. Гэхдээ би дандаа хэлдэг одоо нэгэнт өнгөрсөн дээр эрлийз хурлийз гэж, казак, халх буриад гэж, хөдөөнийх хотынх энэ тэр гэж тэнэгтэж Монголчууд дотроо хоорондоо нэг нэгнээ хэл амаар ч болсон ярих нь буруу гэж боддог. Гэр бүл дотроо ах дүү хоёр муудалцлаа, зодолдлоо гээд, нэг нь алдаа гаргалаа гээд ах дүү хэвээр л байдаг. Харин ч эргэж эвлэрээд илүү дотно байдаг шиг...

Саяхан дэлхийн нэлээн томоохон сэтгүүл дээр гадныхныг рекетэлдэг яадаг ийдэг Монгол бүлгэмүүдийн тухай нацист энэ тэр гээд гарсан байсан юм. Тэднийг өмөөрөх санаатай ийн хуцаж сууна. Зөв ч бай, буруу ч бай одоохондоо байж л байг гэж боддог. Харин хэтрээд эрлийз хурлийз гэж хадуураад байхыг нь бол эсэргүүцдэг дээ.
төрөл: | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1359 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
urt geed zalhuuraad unshaagui bsan chen ih aihtar yum bichtsen bjee yer n bol haramlah yumtai bh saihaaan harin haramlah yumgui baij hunii yumiig hunees haramlaad yavjaah bas teneg l bh.
dao хэзээ бичсэн: 21:22, 2010-05-18 | |
хүү ч ойрдоо ном зохиол уншаал сайхан л байгаан байна. Би одоо Ногоон нүдэн лам гэдэг зохиол уншиж байгаа. 10 жилд байхад үхэх гэжаам шиг номонд шимтдэг байсан. Үнэхээр л хэл яриа, бодох бодол эн тэр сайжирдаг л юм. Адгийн наад зах нь монгол хэлний хичээл дээр насаараа онц авна
director хэзээ бичсэн: 18:52, 2009-08-12 | |
хэлээ гаргах
Зэрэглээ хэзээ бичсэн: 18:12, 2009-08-12 | |
ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх чи л давруулкүй байгаа болохоос cowboy
xvv хэзээ бичсэн: 18:07, 2009-08-12 | |
2015 магадгүй 2025 онд Хятад Оросын дайн эхлэнэ гэсэн тэр үед МОнгол Улс ямар байх нь их сонин байна...энэ чигээрээ үхчилгүй байвал үзэх л байх...Монголчууд хэдий хот хөдөө гээд муудалцдаг ч бид хагараагүй байгаа байх өө. Би лав тэгж бодохгүй байна. Харин төр засаг нь ард түмнээсээ холдсон юм шиг
dadido хэзээ бичсэн: 18:03, 2009-08-12 | |
chi min yuu bichchivdee. yamar urtiin. uridnii hoyor bichlegiig chin unshlaa odoo boloo. mangar davruumaa chi!!!
Зэрэглээ хэзээ бичсэн: 17:32, 2009-08-12 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)