Далай, завь, учиг. зангилаа...

2006-05-20,14:08
Би бол урд нас энэ тэрд бүгдэд нь итгэдэгээ. Өвөөгөө бодоод маань уншчихаа. Тэгээд л зүгээр. Чаддаг бол зул хийгээд өргөчих. Чадахгүй бол зааж өгч болышд.. Гэхдээ би дахиад энэ форумаар орж иртэл дахиад л хэдэн сар шаардагдах байх хэхэхэ
...Ер нь ч тийм л байдгийн. Бас нэг миний итгэж явдаг юм бол тэнэг болгон өөрийн бурхантай байдаг гэж ирмэх Тэнэгийг аз түшиж байдаг гэж хэхэхэ Би лав өөрийн бурхантай ирмэх

..Нээрээ далай явах болгондоо, харах болгондоо аймар их юм бодох юмаа... Тэр агуу давалгаан, хүч, өөрийн хичнээн өчүүхэн амьтан болохоо мэдрэх,..салхи, салхинд хийсэх миний үс, бас түүний үс, усны хувцастай охидууд, над руу харж байгаа охин ирмэх өөртөө босгосон хана, өөрөө давж гарч чадахгүй,.. далайнд дунд завь жолоодоод хөвөөд л хөвөөд л... одоохондоо яг хаашаа явж байгаагаа ч сайн ухамсарлаж чадаагүй, зүгээр л давалгааны аясаар хөвөөд л...

..Амьдралаас шүүрч авч чадах бүхнээ шүүрхийн төлөө тэмцэх, өөрийн гараар, өөрийн толгойгоор, зүрхээрээ хиймээр байгаагаа хийх,  юунаас ч айлгүйгээр хиймээр... Гэхдээ л сар руу зүтгээд байдаг нохой шиг хэтэрхий бас дурласан, харснаа авах гэж зүтгээд байгаа юм болов уу гэж өөрийгөө бодох юм.. энд бас л хана, хэн барьсан бэ, өөрөө бас тэрийгаа заримдаа давж гармаар,.. Бас coco аниагийн хэлсэнийг бодохоор зурчихсан зураг, тааралдах ёстой газраа тааралдах ёстой хүнтэйгээ танилцаж амжилгүй өнгөрвөл харамсмаар...хана барих ёсгүй газар хана бариад, давж гарч чадалгүй байсаар усан онгоцыг хөдөлгөчихнө, гүйсэн ч гүйцэж сууж чадахгүй, тэрийгээ мэдсээр байж дараагийн онгоц байсаар байтал нэгэнт хөдөлсөн онгоцыг дагаж эргээр гүйнэ... Үнэн хэрэгтэй миний суух ёстой онгоц аль нь гэдгийг мэдэхгүй, энэ биш гэж санагдаад байгаа ч энд л суухгүй бол дараагийнхыг бүр ч удаан хүлээх болж мэдэх... Гэтэл би одоо дахиж хүлээмээргүй яг одоо л аянд гармаар...

Уран хэрсэн учгийг бурхан гуайгаас өөр тайлагч байдаг юм болов уу? Миний яг одоо барьж байгаа учиг лав 10 гаран гогцоотой юм. Нэг үзүүрийг л татчихвал тайлагдах юм шиг харагдавч миний гар тэрэнд хүрэхгүй, өөр нэгнээс нь татаж үзсэн болов ч хананд байгаа төмрөн гогцоонд дэгээдээстэй, нэг учгийг дөнгөж хурууныхаа үзүүрээр татаад хөдлөх ч шинжгүйн дээр цаана нь зөндөө олон гогцоо байхад заавал тэр холынхыг татах ёстой эсэхийг мэдэхгүй, бас нэг гогцоо урьд нь тэр гогцоог хаа нэгтэй татаж тайлж байсан санагдавч тэр гогцоо миний барьж байгаа учигны гогцоо биш ч юм шиг?

Ямартай уяа өөрийгөө тайлдаг юм гэнэ лээ гээд хүлээгээд ч суудаг юм билүү? бас сайн харж байтал гогцооны үзүүрийг олж харах ч юм билүү? Эсвэл бүх үзүүрээс нь татаад үздэг ч юм билүү? ...

SIERRAгаас болж форумын өвчиний шарх сэдрээд дээр нь coco-s шууд халдвар авдаг байшд гуниглах
төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1019 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)