өвчин...
2009-01-20,18:30
Өнгөгүй, үнэргүй, хэлбэргүй зүйлийг
"Өвчин" гэж хэн нэрлээ вэ...
гэжж... Нэг иймэрхүү утгатай дуу байх юм... Нээрээ өнөөдрийн блогмн-ы хит бичлэг байсан уу Ариусын шүлэг...
...хайргүй хүндээ би үнсүүлдэггүй ээ
хайраад байгаа ч юм шиг хүйтэн байдаг юм...
Нээрээ юу байдаг юм бол? "өвчин"... Тэр өвчнийг тусч үзэх юмсан. ...чи жинхэнээсээ өвчилж үзээгүй л гэдгийн. Хэн мэдэх вэ дээ. Би ямар тэр өвчин гэж юу байдаг, өвчний эхлэл гэж юу байдгийг нь мэдэх биш. Магадгүй тусаад өнгөрсөн ч байсан өөрийгөө зөв оношилж байгаагүй ч юм билүү... Эсвэл тусаагүй байж өөрийгөө туссан гэж бодсон ч юм билүү... Ямар ч байсан "хайртай" гэдэг үгэнд бол дуртай дуртай. Яадгийн гоё үг болохоор нь л хэлдгийн бас дуунаас ч болов сонсох ч сайхан байдгийн... Эв эрүүл гэдгийг, өвчтэй байх ямар гэдгийг нь мэддэггүй болохоор яг ямар хүнийг нь үнсчмээр, ямарт нь үнсүүлчмээр байдгаа ч бас хэлж мэдэхгүй юм аа...
Ямар ч байсан тодорхой тооны этгээдүүд цээжний зүүн дотор хананд зураг зураад зураад үлдээчихсэн л байдаг юм...
Бусдаас онцгой өөр хэн нэгэнтэй хааяа нэг тааралдаад, амьдралдаа тийм хүнтэй уулзаж байгаагүй мэт сэтгэгдэл хэн бүхэнд төрдөг л байх... Гэхдээ зүрхнийхээ Касперскийг бас сайн асааж байх хэрэгтэй ч юм шиг... Буруу вирус тусчихвал систем гажигтуулаад, гацааж мацаагаад байдаг юм байлээ Үнэндээ мэдэх юм алга дөө...
Ямар ч байсан өөрийгөө хөлдүү л гэж... Тийм болохоороо ч юм уу өвөлд илүү дуртай л гэж...
Хайрах байхаа тийм ээ хүйтэн биз уруул минь
Хайрыг мэдэхгүй ээ юу байдаг юм бол
Хайлуулах болов уу дулаарахаар
Халуун болов уу уруул...
Үнэнийг хэлэхэд сэтгэл хөдөлгөх хэн нэгнийг "үнсий" гэж хэлдэг ч үнэндээ тэгтлээ үнсчихье гэж бодогддоггүй, эрүүл байгаагийн илрэл биз дээ. За тэр өвчнийг тусах гээд хүлээвэл бүтэх ч үгүй биз. Тэгээд би лав Ободын сургаалийн эсрэгээр л хиймээр байна ... Би угийн зөрүүд хүн, өвчин тусах хүсэл минь ч үүнтэй холбоотой байх. :-b Үнэндээ үнсэхсэн гэхээсээ илүүтэй ганц удаа ч болов холоос ч хамаагүй хараад өнгөрөх дуртай ч юм шиг... шунал л даа хэхэ. Хайр гэж арай л өөр юм байдаг юм шиг байгаа юм, хүмүүсийн ярианаас сонсоод байхад... Яадым бээ холоос ч гэсэн хараад л явжийя...
Тэврээд ч яахав бодолд минь байна
Тэртэй тэргүй санаанд минь тодорно
Үнсээд ч яахав харахад л болно
Үгүйлээд ч яахав тархинд минь байна
Уулзъя гээд ч яахав
Угаасаа хамт байна, дотор минь...
Зүрхнийхээ Kaspersky-г update хийх хэрэгтэй босон бололтой...

ガラスなら あなたの手の中で壊れたい
ナイフなら あなたを傷つけながら折れてしまいたい・・・
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ovdoh ovhctei bh goy l bh kkk ih l huchtei ovdoo vu daa

hunuus ene ovchnoor ovdoh yaasan durtain! gailaina. gai n taaraagui bol chihshikk..
ene ovchin chin ih uchirtaim shig baigaam. tusuul neg moson tusaad tusku bol guriigeel baijiildaa zaluu baihad yaarah yuun. negent tussan gej uzuul uhtelee temts ter ovchnoor chin uhsen hun ch baigaa. geeeel aavdaa avgai avahiig aimar zaajiinoo hehe.

Ovchin yum bol hamgiin dajgui ovchin n bj medhiin hehe

дарагдахгүй бол демодрал байгаа шүү.

өвчин лав биш, би мэднэ

Андуурчээ. Тийм зүйл огт байхгүйээ... Угаасаа л тал тал тийшээ бундан шидэж үзээд л явж л байгаа

хүнд өвджээ, энэ хүн

Чиний насыг агаа нь тойрч гараагүй дайрч гарсийн гэж ирээд бага байхад минь агаа маань надад сургах их дуртай байж билээ.
Харин одоо агаа нь гэж ирээд би нь чамд сургачихий тэгэх үү. хэхэ
Дурлах нүдтэй бол дурлаж л тараа
Гүйх хөлтэй бол ардаас гүйсээр байгаад аваад суучихаа. яг над шиг гээлоо....

за яодийн дурласан бол дурласан шиг л дурлах хэрэгтэй ш д яахав ийхэв гэж бодолгүйгээр.дурлах шиг сайхан юм хаа байдийн хаясан ч хаягдсан ч хамаагүй яг тэр дурлаж байгаа цаг үедээ кайф аваад л жишээ нь над шиг ганцаараа инээж яваад л хажууд нөгөө дурлалын обьект маань хараад дагаад яваад байгаам шиг санагдаад л. олон юм бодолгүй сайхан дурлаа миний хүү.

Minii bodloor yamar hund tusahaasaa hamaaraad shunal, ovchin yanz buriin l yum baidag boltoi, neg ih surhii angilchihsn yum bas bdag l yum bilee. latin ch yumuu grek nertei, gehdee angilaad ch bas duuschihaar ed bish bhaa.

org> Сайн мэдэхгүй л байна... Хайр ч юм уу, өвчин ч юм уу. Эсвэл зүгээр шунал нь ч юм уу...

Бичсэн хүн нь ч гайхаад л байна... гэвэл яана хэхэ
Энэ дууны үгийг орчуулах гэж үзлээ. хэлэндээ сайн биш, дээр нь үгийн баялаг муу болохоор махчлаад л орчуулчлаа...
Чихний ээмгээ тайлаад хөөрхөн биш болсон ч
намайг битгий тоолгүй орхиорой
Хуниастай цамцаа тайлаад чөрийсөн туранхай болсон ч
намайг битгий тоолгүй орхиорой
Машины радиогоор шуурганы мэдээ явна
Бид хоёр дув дуугүй л явна
Хэлбэргүй зүйлд хэн нь "Хайр" гэж нэр өгсөн юм бэ? Хэлээд өгөөч.
Хэрвээ маргааш бид байгаа бүхнээ алдаад
дан сэтгэлээс өөр юу ч үгүй ядуу үлдсэн ч
Хэрвээ маргааш би чиний төлөө гэсэн юу ч үгүй байсан ч
Хэлж чадах бол тэр л үед хайрыг асуулгаарай...
Тэврэх юм бол бид улам холдох байх
Уучлацгаавал бид улам ойлголцохгүй байх
Шилэн аяга байсан бол чиний гарт л хагармаар
Хутга байсан бол мэдэж байсан ч чамайг сийчэж орхимоор
Бүхнийг умартан хайрыг л хөөх
Бороо асгарах ганцхан жим шиг хүний амьдрал юм
Хөрөн хөлдөнгөө бидэн хоёр
Бүүр илүү шархлана. Хэлээд өгөөч...
http://music.yahoo.co.jp/shop/p/53/236145/Y004345

чи өөрөө хайрынхаа төлөө тэмцэхгүй л юм бол наадах чинь хайр биш, зүгээр л өөртөө байхгүй зүйлийн төлөөх шунал. Одоо тэмц тэмц

hairiig ovchintei zuirluulsend gaihav gehdee negen bodlin zov l baih ldaa

xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)