Дуунаас төрсөн бодол

2006-05-16,15:22
"...Дэлхий ээж таньдаа би хайртай..." хэмээн дуулж суугаад нэгийг бодлоо л доо... Ер нь дуулцгаагаад л байдаг тэгсэн үнэхээр тэр хайртай дэлхийгээ хамгаалахаа мартаад, Дэлхий ээж та мөнх настай гэж дуулаад л тэрэндээ итгээд гүйцгээд байх уу?

*..Монголд гэхэд л дээх нь нэг яригдаад алга болсон хог ялган боловсруулах үйлдвэрийн асуудал байна. Зарим нь ч Улаанбаатарын хог багадаад бариагүй гэх, зарим нь засгийн газар мөнгө нэхээд бариагүй гэх. Миний сонссоноор гадаадын хэвлэлд үйлдвэр барья гэсэн Германы талын компанийг гэрээ хийх гээд ирэхэд Улаанбаатар хотын засаг дарга асан нэг нөхөр хувидаа ямар ашигтайг асуун, мөнгө нэхсэн учир тийм хүнтэй хамтран ажиллаж чадахгүй хэмээн компани энэ ажлаа цуцалсан талаар бичсэн байсан гэж сонссон. Хэн мэдэхэв.. Ямартай ч энэ асуудлыг шийдэх арга байгаа, чадах аавын хүү ч байгаа л болов уу гэж бодох юм...

*..Нэгэн залуугийн бичлэг дээрээс цөмийн энерги, атомын цахилгаан станцын талаар уншсан. Мэдээж үнэхээр бас нэгэн тулгамдаад байгаа зүйл. Сая бас энд болсон Монголчуудын баяраар (Хаврын баяр) сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийж буй залуу Улаанбаатарынхныг хөх утаа, уушгины хавдар, өвөл тасардаггүй хамрын ханиаднаас нь бага ч болов салгах, эдийн засгийн хувьд ч бага боловч ашиг бүхий судалгаагаа танилцуулж байхад нь би гэдэг хүн тойрч наадамлаж давхиад сонсолгүй өнгөрөөсөн. Ер нь ч тэрийг сонирхож орж сонссон хүн хэд байгаа юм бол? :( Яагаад бид дэмжээд нийлээд тэрийг хийж болохгүй гэж. Ядаж хийе гээд яриад үзье л дээ. Болохгүй, чадахгүй бол болих шиг амархан юм байхгүй гэдэг...

...Энд байдаг Өвөр Монгол оюутнууд нийлээд Улаанбаатарт салхин сэнс суулгах гээд хандив цуглуулж явна. Гэтэл бид бас л үл итгэх байдлаар хандсаар л.. Яахав тэр залуучууд бидний 300 иенээр дутахгүй зориод зүтгэх л байх. Гэтэл надаас 300иенээр дэмжээд нэг тэмдэг авчихаачээ гэхэд нь авалгүй л өнгөрсөн.. Одоо бодоод байхад ганц цагийн ажлын мөнгө 1000иен ч болсон хандивлая л гэж бодож байна. Мэдээж дүүдээ явуулчихвал 10 удаа цадталаа хоол идчих мөнгө л дөө. Улаанбаатарт үгүй ядлаа гэхэд ганц айл салхин сэнстэй болоод тэр хэмжээгээр нүүрсний утаа багасаад, тэр нүүрсийг олборлож, зөөх зардлууд хасагдаад, дээр нь хотын агаар дахь хорт утааны хэмжээний дуслын төдий ч болсон багасвал дүүгээ цатгасанаас арай л буянтай, бас ч гэж ганц дүүгээ биш бүх гэрийнхнийхээ амьсгалж буй агаарыг цэвэрлэхэд нэмэр болох юм болов уу...

*..Геологи олборлолт, алтан дээр суусан гуйлгачин, хувааж идъе, энэ их, энэ бага идлээ уулаа, 50 хувь 60 хувь гээд л ярих юм. Хорт Боб гэдэг хүнтэй хуваагаад газраа идэх гээд л... Хамгаалах, нөхөн сэргээлт энэ тэр гэж дурсах нь ховор, өнгөн төдий гэрээ, одоо байгаа хэдэн уурхай шиг хяналт, нутгийн ардууд нь гомдол гаргахаар мөнгө өгч нэг үзээд, эсвэл хотоос машинтай залуучууд аваачиж зодуулаад л асуудлыг шийдчихдэг. Аягүй бол Хорт Бобтойгоо нийлж Америкаас арми авчирч Монголчуудтай байлдуулах нь холгүй. Үнэхээр мөнгө гэж хүчтэй эд юмаа. Бид Солонгосчуудад мөнгөнөөс болж шалдан зургаа авхуулсан Монгол охидыг жигшин зэвүүцэцгээх мөрлөө, мөнгөнөөс болж дэлхий ээжийнхээ хэвлий рүү тракторын шанага шаахад хэн ч юу ч хэлэлгүй, А ч гэлгүй л сууцгаана. Японд байдаг 300 гаран (тоо андуурсан бол уучлаарай) Монголчууд бүртгэлтэй  гэгдэх сүлжээнд энэ талаар ганц хүн л энэ талаар бүүр больёо ядлаа гэхэд тэнцүү хуваагаад ядаж хамт хэрэглэе гээд бичихэд яаж байгаа нь мэдэгдэхгүй таг чиг л сууцгаана...

үргэлжлэл бий...

төрөл: Уншуулмаар | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 726 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Agaariin bohirdoliin asyydal
Sain yy, bi iim blog baidagiig sajahn okj medle, er ni ikh gojo hyydas bolson bna sh de. Bi neg blog neeje geed bodood yavaad bsan, mongol hyydsan deree neelgui yahav.
Agaariin bohirdoliin talaar ikh unen zuil bichsen bna aa. Gehdee eniig haraad, byry l yum hiij bna daa geed medeed bgaa hun olon, gehdee ingej hii dee geed heleh hun hovor bh yum daa. Bi bol hyvida san holbo baigyylaad yavj chadahgui, bi bol mass-in neg. NAda hun inge dee geed helvel bi uuruu zuv gej uzej bval bi dagaad hiine.
Hiije gesen bodoltoi humuus garch irvel bi demjine ee
Зочин хэзээ бичсэн: 12:52, 2006-05-17 | |
Цөөхөн байхаа.
тоолуур зэргийг хүмүүс өөрснөө блог дээрээ тавих боломжтой. Бэлэн тоолуурын код аваад загвар дотроо байрлуулахад нийт хэдэн удаа блог чинь нээгдсэн нь харагдах болно. Харин нийт хэдэн гишүүнтэйгийн хувьд гэвэл идэвхитэй хэдхэн л хүн байх шиг байна. Бусад нь ч бүртгүүлчихээд дахиж орж ирдэггүй л юм шиг байна.
Уг нь чат гэвэл хийж болно л доо. Залхуураад шууд өөр чат руу түр холбочихсон байгаа. Гэхдээ зэрэг тааралдаж чатлах ч ховор байх л даа. Харин нэг жижигхэн зурвал үлдээдэг юм байдаг тийм юм хийж бол болох байхаа.
xvv хэзээ бичсэн: 21:37, 2006-05-16 | |
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
za huu sainuu. geed uchirgui chatlaad unahgui yu. chatlamaar dur husel uchirgui ovolzoh chine gesen. end yer ni heleltsuuleg yarilstlaga chat eter hiij boldiimuu.
yer ni ih nam gum bainaa. end niit burtgeltei heden gishuud baidag buguud heden hun niitdee zochilson bolon zereg holbogdoj baisan zereg stattistic garahgui yumaa.
legacy хэзээ бичсэн: 21:00, 2006-05-16 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)