Турах заавар шүү ;-)

2008-12-05,23:30
Шинэ жил дөхөөд л, охид бүсгүйчүүд маань шинэхэн даашинзандаа зориулж биеэ бэлдэж байх шиг байна. Сураг сонсвол элдэв тураах эм бэлдмэлүүдийн эрэлт ихсэж, нэлээн зарагдаж байгаа сурагтай... Тэгээд тэсэлгүй нэг хуучин бичлэгээ хуулж оруулахаар шийдлээ. За тэгээд эрэгтэй эмэгтэй гэлтгүй турах сонирхолтой бол хэрэг болж магадгүй нэг уншчихна биз дээ ;-)

Хүмүүст, тэр дотроо охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд гоо сайхан, гадна төрхөндөө ер нь л тодорхой хэмжээнд цаг мөнгийг гарлагадаж, идэвхитэй "хөөрхөн" байх хэрэгтэй шүү. Миний хувьд лав гоо сайхан чухал зүйл. Мэдээж тэрэнд биеийн галбираа хадгалах нь чухал гэдэг ойлгомжтой. Тэрэнд хоол=хөдөлгөөн хоёрыг зөв тохируулж сурах нь чухал. Гэхдээ хоолны дэглэм(diet)-ийг хоолыг сойх биш зөв хооллолтоор зохицуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийе л дээ. Хоол иднэ гэдэг нь хүн тодорхой хэмжээний энергийг авч байна гэсэн үг. Харин хоол бүр харилцан адилгүй энергитэй. Жишээ нь цагаан гурилын талх 100ккал байдаг гэвэл хар гурилынх 50ккал, школад чихэрлэг зүйлс 1000ккал байх жишээтэй.
Харин хүний булчин хөдлөх үед энерги зарцуулагддаг. Хэрвээ 100ккал идчихээд 95ккал зарцуулж булчингаа хөдөлгөсөн бол үлдсэн 5ккал нь өөх болон биед хадгалагддаг. Өдөр бүр 5ккал хадгалаад явбал сарын дараа бас нэлээдгүй өөхийг цуглуулна. Өөх нь тэгээд цугларахдаа ихэвчлэн хэвлий гэдсээр, мөчдөөр... Харин турахдаа өөр хэсгүүдээс эхлэж турдаг.
Харин турахын тулд 95ккал идээд 100ккал-ыг зарцуулаад байвал өдөрт 5ккал-ыг гэдэснээсээ аваад байна. Сарын дараа гэхэд 30х5=150ккал энергитэй тэнцүү өөхийг хасч чадна гэсэн үг. Хүмүүс заавал хөлсөө гаргаж спортоор хичээллэж байж турна гэсэн ойлголт байдаг. Энэ бол бас буруу ойлголт л доо. Зүгээр байж байгаад ч турж болно.

Тэгэхээр яаж турах үндсэн зарчим:
1. Илчлэг багатай хоол хүнс хэрэглэх. Энэ бол хамгийн чухал зүйл. Жишээ нь: Цагаан будаа, цагаан гурил, цагаан гурилан бүтээгдэхүүнүүд, амтлаг зүйлс, төмс, чипс, школад, газтай ундаа, гамбургер, өндөг болоод бүх чихэртэй зүйлсийг хоолноосоо хасч. оронд нь Хар гурил (талх бол бор гурилынх), тараг гэх мэт илчлэг багатайгаар солих. Илчлэг багатай маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг шүү. Хэрвээ одоо өөрийгөө их хэмжээтэй иддэг гэж боддог бол нэг удаа хоолны хэмжээг ч бас багасгаж болно. Хоолоо багасгаж диет хийж байх үед витаминуудыг бэлдмэл хэлбэрээр авч зааврынх нь дагуу хоолтойгоо хамт тогтмол хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Анхаар: Огт хоол идэхгүй байж огт болохгүй. Яг цагаар зөв хоолыг өдөртөө заавал 3 удаа идэх хэрэгтэй. Завсраар нь элдэв юм идэхгүй байж тэвчиж сурах хэрэгтэй. Харин өглөө өдөр оройн аль нэгэнд нь огт юм идэхгүй байх нь эргээд хүнийг таргалуулах нөхцөл болдог. Зарим хүмүүс турах гэж ингэж хоолоо сойдог нь ямар ч үр дүнгүй болдог.

2. Буцалсан ус сайн ууж байх. Зарим хүмүүс хүн уснаас бүтдэг тул ус бага уувал турна гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол маш буруу. Эсрэгээрээ харин хоолноос бусад цагаар гэдэс өлсвөл, ямар нэг юм идмээр санагдвал буцалсан ус ууж байх хэрэгтэй. (Аа тийм мэдээж байхуу цай, кофе уудаг хүмүүс огт чихэр хийхгүй ууж байвал зүгээр) Ус нь гэдсийг дүүргэж хоолны дуршилыг бууруулна, шээс болж гадагшилснаар нийт биеийн бодисын солилцоог идэвхижүүлнэ. Бодисын солилцооны процессуудын үед энерги зарцуулагдана -> өөх хайлна. Гэхдээ утга учиргүй уугаад бай гэсэн үг биш шүү! 70кг жинтэй хүн өдөрт 2 л орчим шингэн ууж байх хэрэгтэй гэдэг байхаа.

3. Тамхи татахгүй байх. Тамхи нь хүний биед огт хайлдаггүй буюу хайлахдаа удаан хлостерины зүйлийн өөх, өөхөн бүтцүүдийг үүсгэхэд оролцдог. Тамхи татдаг хүмүүс бол нэг таргалчихвал турах нь татдаггүй хүмүүсээс хэд дахин хүнд. Ер нь тархины зарим хэсгий үйл ажиллагааг дарангуйлан сэтгэлийн таатай байдал үүсгэдэг тамхи нь нийт бодисын солилцоог удаашруулж, нөхөгдөх процессыг дарангуйлснаар холестрин үүсэлтийг илүү их болгодог. Гаднаа туранхай харагддаг ч дотроо эд эсүүд нь таргалж байдаг.

4. Сэтгэлээр өөдрөг байх. Турна гэдэгтээ итгэлтэй байх, хүмүүсээс зугтахгүй, сэтгэл санаагаа таатай байлгаж бодисын солилцоогоо идэвхитэй байлгах хэрэгтэй. Ганц бие хүмүүс бол сайн зугаалах, шоудах, дискодох хэрэгтэй big grin winking хохо

5. Хэзээ ч тураах эм, цай г.м зүйлс хэрэглэхгүй байх. Энэ нь түр зуурын үйлчилгээтэй байдаг бөгөөд бодисын солилцооны ердийн хэмнэлийг алдагдуулж эрүүл мэндэд хортой байдаг. Тэр рекламнуудад нь итгэж болохгүй. Ингэснээр хэрэглэхээ больмогц жирийнхээс илүү хурдацтайгаар таргалж эхлэнэ. Ер нь хэрэглэхгүй л бол болохоо болих магадлалтай учир эхнээсээ хэрэглэхгүй байх, хэрэглэдэг хүмүүс бол бас болиход хэцүү дээ... sad Гэдхээ хэрвээ ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг  бол аль болох эрт хэрэглэхээ больж хичээж байгаад бодисын солилцоогоо хэвийн болгож авах хэрэгтэй!

6. За тэгээд мэдээж хамгийн гол зүйл бол хөдөлгөөн. Энд заавал хүчтэй гүйж, хөлсөө гаргах энэ тэр заавал шаардлагагүй. Гэхдээ одоо агаар цэвэр зуны цагт өглөөдөө гүйчихээд байвал мэдээж их үр дүнтэй. Тэгээд хөлсөө гаргахгүй яаж турах юм бэ гэж үү? Аль болох алхах, мэдээж ядрана, ялангуяа тарган хүмүүс бол бүүрч их ядрах нь ойлгомжтой. Ямар ч топ модель зүгээр инээж гүйж байгаад, дуртайгаа идэж байгаад тэгэж харагдаж, тэгж шоунд оролцдоггүй. Мэдээж сайхан харагдахад ч бас хичээл зүтгэл хэрэгтэй.
Алх, алх бас дахин алх В.И.Хүү big grin такси, машин, тансаг байдал бол тарган хүмүүсийн хамгийн том дайсан. Мэдээж хөлдөө ахадсан ачааг үүрч явахад их ядрах нь ойлгомжтой. Тэгээд л замын хажууд зогсоод гараа өргөнө sad
Ядарч байна гэдэг бол дээр хэлсэнчлэн 95ккал идээд 100ккал зарцуулж байна гэсэн үг... За тэгээд туранхайчууддаа гэж хэлэхд таргалж болохгүй шүү. Нэг таргалчихвал турах гэж зовно. Эхнээсээ би хэзээ ч таргалж мэднэ гэдгийг анхаарч байнга 95ккал идэж 95ккал хөдөлж байх нь чухал шүү! 95 идээд 94 хөдөлөөд байвал 365 хоногийн дараа...

Аа тийм бас охидууддаа нэг хэлмээр санагдаад байдаг юм нь арьс арчилгаа байна... Монголын уур амьсгал хатуу ширүүн, ус бас хатуулаг ихтэй. Би өмнө нь бас бичиж байсан даа... Шууд крантны усаар зарим хүмүүс угаадаг, охин хүүхдээ ч гэсэн анхаарах хэрэгтэй. Том ундааны саванд ус хийгээд тавьчихдаг. Нүүрээ бол тэр усаараа угаадаг байх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд хатуулаг нь доороо тунадаг. Мэдээж шүүгчээр шүүж бас болох байх. Халуун усаар нүүр угаах нь бас муу.  За тэгээд нүүрээ сайн арчилж сурах.
Одоо тэгээд нэг үеэ бодвол Японоос (дэлхийдээ, тэр тусмаа ази хүмүүсд зориулсан бүтээгдэхүүн гэдэг утгаар нэлээд сайн чанартай гэж боддог) бас янз бүрийн нүүр арчилгаа, цэвэрлэгээний гоо сайхны бүтээгдэхүүн тос, крем энэ тэр орж ирдэг болчихож. Иймэрхүү зүйлсийг зөвлөх байна. Хэрэв буддаг бол будганд зарцуулдаг мөнгөө ийм зүйлд зарцуулсан нь ирээдүйдээ үр дүнтэй. алсыг харсан сонголт хийгээрэй winking Алга дарам энэ улаан чинь асар чухал эд шүү дээ. За тэгээд арьсаа сайн арчилчихвал будах хэрэггүйшд... би дандаа хэлдэг winking Нүүр будах нь нүүрэнд бас их сөрөг нөлөөтэй. Ер нь бол наад зах нь 35 хүрч байж будаж эхлэх хэрэгтэй гэж боддог. г.м Ер нь сайхан хөөрхөн харагдана гэдэг чинь өөрийгөө бас ойр тойрныхныгоо ч хүндэлж байгаа нэг хэлбэршд. Навсайчихаад л би ингээд амьд яваад байгаа юм чинь болоо гээд бодоод байж болохгүй шүү ккк.

Би уг нь нэг хүнд нэг бичлэг тавина гэж амласан боловч хэтэрхий том байгаад байнаа. Энд дараад сонгоод үзэж болох байх аа...


 
төрөл: Охид, бүсгүйчүүддээ | (20) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 9577 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
ГОГО
ДАЖГҮЙЙЭЭЭ таалагдаж байна
АЙМИ (зочин) хэзээ бичсэн: 15:06, 2012-05-03 | |
мөги
үнэн үү үнэн бол яаж батлах вэ баярлах
Зочин хэзээ бичсэн: 15:26, 2012-01-20 | |
зүрх өвдөх гоё шүү гайхах ууртай smug whew! санаа зовох cool чөтгөр уйлах инээх хэлээ гаргах
Зочин хэзээ бичсэн: 15:25, 2012-01-10 | |
8540-001-17-1075[1]
Зочин хэзээ бичсэн: 19:18, 2011-11-12 | |
Яг манайд хоолнууд ихэвчлэн дээр нь ккал нь байдаггүй. Гэхдээ өөх тос, уураг гэх мэтээр байдаг. Тэрийг нь гр-аар нь тооцож бодож бас болох л байх...

Ер нь бол зөв хооллолтын талаарх ном энэ тэр дээр байдаг. 1гр цагаан талх нь тэдэн ккал байдаг г.м-ээр байж байдаг.
Алмас хэзээ бичсэн: 23:40, 2011-08-24 | |
yaj turhu?
turmaaaaar bn aaaaa help me уйлах уйлах уйлах уйлах санаа зовох
amjilt (зочин) хэзээ бичсэн: 12:45, 2011-08-17 | |
hoolnii kkal-ooriig tgd yaaj medhiin be? эргэлзэх
9u хэзээ бичсэн: 11:48, 2011-08-17 | |
Сэтгэгдлийг устгасан: xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶ хэзээ: 2011-8-1
darii хэзээ бичсэн: 15:53, 2011-08-01 | |
тэврэлт
oo хэзээ бичсэн: 19:40, 2011-02-26 | |
тэврэлт зүрх өвдөх
Зочин хэзээ бичсэн: 21:21, 2010-10-14 | |
Xоол сойxгүй турж болдог
зөв xоол идэж, xоол сойxгүйгээр тураx боломж байдаг юмшдээ. тэр байтугай жин нэмж ч болно. xүсвэл xувийн велнесс тренэр xийж өгч болно. миний messenger ID uyangaa6_1
zochin хэзээ бичсэн: 15:32, 2010-08-27 | |
турмаар байна уйлах
Зочин хэзээ бичсэн: 22:04, 2010-08-20 | |
Odoo dulaarahar ogloo bosch guie gesen chin yun uruu tatagdaj hamt guih hun baitugai shoolod bhiin? Tiim l boldgui uzegdel ym bh da mongold?
Nomin (зочин) хэзээ бичсэн: 23:24, 2010-03-26 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 05:31, 2010-03-26 | |
маш их таалагдалаа happy
Зочин хэзээ бичсэн: 17:01, 2009-03-12 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)