Солонгос эмнэлэгийн реклам биш шүү

2008-10-20,00:50
UB Songdo чинь тасарцым байна. Манай эмнэлэгүүдээс холоо тасархай юм байна. Үзлээ, харлаа, мэдэрлээ, биширлээ. Солонгос, хужаа гэхээр л муулаад, миалаад голоод явсан хүний толгой доторх өнөөдөр шууд 180 хэм эргэв. Үнэхээр харамсалтай юм даа. Манайхан өөрснөө яагаад иймэрхүү ганц гайгүй эмнэлэг байгуулчихаж чаддаггүй юм болоо... Бүүр ядаж тал шиг нь... Уйлмаар л санагдахын... Ийм эмнэлэгт ингэж төлөөд үзүүлэхээс ч яахав... Ер нь тэгээд ийм хэмжээнд гадны ер нь ийм сайн хөгжсөн, сайн технологитой, өндөр зэрэглэлийн салбарууд нь орж ирж манайхан тэрнээс суралцаж, өрсөлдөж хөгжих ёстой юм байна даа...

...Одоо бол нүдэнд бараг бүх зүйл, одоо амьдарч буй нийгэм, улс төр, Монгол улсын, миний амьдралын ирээдүй гээд бүгд л бараан бүрхэг л харагдаад байна. Гэлээ гээд гар хумхиад суувал бүр л утгагүй хэрэг болох нь гарцаагүй...
Эмнэлэгүүдэд дотоод сүлжээтэй болоод, интернетэд холбогдчихжээ. Бас л нэг алхам... Даанч дэндүү удаан байна даа... Ямартай ч энийгээ ашиглаад дотоод сүлжээгээрээ хоорондоо мэдээлэл солилцдог, өвчтөний мэдээллийг хадгалдаг баазтай болж болмоор санагдлаа... Энэ тархины мухарт наав...

...Нэг сонин юм тусчихсан чинь элдэвийн юм бодогддог юм байна хүнд чинь хэхэ. Шууд л хавдар мавдар бодогдоод үхэл мүхэл харагдаад, нэг их өвдөөд байдаггүй амьтан чинь нэг өвдсөн чинь бааштай гэж жигтэйхээн... Ер нь л гэхдээ биеэ сайн үзүүлж харуулж, шалгуулж байх ёстой юм байна шүү... Сонин санаанд ороогүй өвчнүүд гараад ирсэн чинь аймар ч юм шиг. Тэхдээ бараг зүгээр л дээ. Гэхдээ л үзүүлээгүй, эрт оношлуулж эмчлүүлэхгүй бол бас тэгээд л мэдэхгүй яваад байвал бас хүндэрсэн хойноо мэдвэл хэцүү ч юм болох юм билүү. Эрүүл мэнддээ анхаар ч, зүв зүгээр байсан ч ЭХО энэ тэр гэсэн хоргүй хямд шинжилгээнүүдийг ядаж жилдээ нэг удаа хийлгэчихээд байхад зүгээр юм байна шүү. Тэгээд шүд энэ тэр бол асар чухал... Аа тэгээд нүдний өмнүүр амьдрал харагдаад л, дуусгаагүй ажлууд, дурлаж амжаагүй бүсгүйчүүд санагдаад л, хэнд захиж орхих уу, яахав ийхэв хүртэл нь бодоод амжиж байна хэхэ Тэгээд ер нь нууц үгнүүдээ бөөгнүүлээд нэг дэвтэр дээр гэрээслэлийн хуудсан дээр бичиж орхих хэрэгтэй юм байна гэж бодов хаха... За тэгээд эхнэр хүүхэд, элдэв эд баялагтай болчих юм бол ч хүн гэдэг амьтан чинь амьдралаас их л зууралдах бололтой юмаа :D Цагаа тулаад 90 хүрчээд новшроод үхэхгүй гээд байжийж ч мэдэхээр л юм байна :))
Уг нь нэг хүний толгой доторхыг биччихдэг юм байвал тээ, хийж байгаад орхисон ажлууд энэ тэрийг нь тэндээс нь хараад үргэлжлүүлээд хийгээд явдаг бол мөн гоёо гэсэн... :P

...Ер нь тэгээд манайхан эмч нараа муулаад л байдаг... Уг нь бол өөрөө одоо өвчтөний байран дээр ирчихсэн сууж байгаа ч гэсэн... Хэдийг төлнө тэр хэмжээнийхээ эмчилгээг хийлгэх нь яах аргагүй... Гэтэл зарим нь бараг төлөөгүй шахам байж тангараг өргөсөн гэдгээр нь яаж болох юм шиг ханддаг, хууль нь ч тэгж үйлчилдэг... Хорвоо гэж...
Бас нэг зүйл нь өвдөх хүртлээ архи, тамхи, хоол унд гээд л бүгдийг тоохгүй явж биеэ сүйтгэчихээд адаг сүүлд нь муу эмч эмчилж чадахгүй гэж ярьдаг...
Бас нэг зүйл нь өвчнөө эмчид даатгаад, итгээд өгсөн эмийг ууж, тариаг хийлгээд л... Хэрэв өвдсөн бол өөрийн өвчний талаар судлаж, тэр өвчний үеийн дэглэм хоол гээд бусад зүйлийг эмч дутуу хэлж өгсөн бол түүнийг судлаж, эмч үнэхээр зөв эмчилгээ хийж байна уу? Монгол эмч дэлхийн одоогийн түвшинд эмчилж чадаж байна уу гэдгийг өөрөө бас интернетээс материал цуглуулж уншаад ч юм уу мэдээд, аминдаа арчаатай явчихад гэмгүй байх шүү. Монгол эмч ч гэлтгүй л дээ... Ер нь л...

...Яг тэгээд л үхэл энэ тэрийг ойртуулж ирээд л, ингээд л хэдхэн хоногийн дараа чад хийх болчихсон байвал яанаа гээл бодсон чинь... Эвгүй л юм хэхэ... Тэгсэн амьдралын хар бараан бүхэн аймар өнгө мөнгө орж, гялалзаж нүдэнд харагдаад л ккк Тэгээд ээж, эгч нараас эхлээд хамгаас хайртай хэн, хэн, хэн болоод ер нь бүх л хайртай охид, бүсгүйчүүддээ бүгдэнд нь мань чинь чамдаа маш их хайртай шүү, маньдаа санаа зоволтгүй сайхан амьдарлаа, тэгээд хойд нас байдаг гэж боджийгоо энэ тэр гэж хэлэх юм шүү энэ тэр гэцэн бодцон явжээлээ. Тэхдээ муу хүн үхдэггүйм чинь мань ядаж 70,80 хүртлээ хэсэг новшроно л доо ;) :D

Эрүүл биед саруул ухаан гэж,.. спорт энэ тэрээр хичээллээд, хоол унд, амралт энэ тэрээ зөв зохицуулаад эрүүл л амьдарна шүү бүгдээрээ. Бусад бүх юм эрүүл бол ОК. Гуниглах ч, уйлах ч, инээх ч бүгд эрүүл л байвал сайхан болно :D

Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалана... гээд л бага байхдаа уншдаг байлгаа гэж :D

 
 
 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1169 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
хонзо> Хэлээд юу гэхэв happy

Гэрэлтуяа> Харин тэхх happy
xvv хэзээ бичсэн: 19:53, 2008-10-23 | |
Уул нь жилдээ нэг удаа эмнэлгийн үзлэгээр орчиход болохгүй юм нээх байхгүй л дээ... Гэхдээ манайхан, ер нь монголчууд өвдсөнийхөө дараа нээх хүний өмнөөс зовчихсон юм шиг шаналаад л, зовоод л эмнэлгийн зүг гэлдэрдэг... Би ч гэсэн бараг тэдний нэг... Гэхдээ азаар эрүүл саруул байгаа нь их юм... Жаргалан жаргалан жаргалан...
gereltuya хэзээ бичсэн: 12:00, 2008-10-21 | |
Бага байхад эмнэлэг рүү орохоос лав айдаг байсан. Бүдэг гэрэл, харанхуй урт коридор, шаралсан халадтай бүдүүн бүдүүн эгч нар гээл. Гэхдээ одоо хамаагүй дээрдэж байгаа ч гэсэн бас хангалтгүй. ер нь эмнэлгийн барилга хүнд итгэл төрүүлэхээр, тайвшруулсан, халуун дулаан уур амьсгалтай, тохижилт сайтай байх хэрэгтэй юм байна. Жишээлбэл энд ажигласан нэг зүйл бол хүүхдийн эмнэлгийн гадаа хүүхдийн тоглоомын талбайтай байна шүү дээ. Юм ийм л байх хэрэгтэй. Юмыг ийм л болгох хэрэгтэй, бид. 10аад жилийн дараа яг одоо ярьж байгаа шигээ гадаанаа хүүхдийн тоглоомын талбайтай хүүхдийн эмнэлэг байгуулчаад, дотор нь хэн сууж байна гээч хө. Цаадах чинь сэтгэл дүүрэн үзлэгээ хийж байхийм. happy Мөрөөдөх сайхан шүү. Бүр мөрөөдөөд төсөөлсөн чинь гоё санагдчихлаа
honzo хэзээ бичсэн: 05:41, 2008-10-21 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)