Өө харамсалтайен...

2008-10-16,14:39
"Цэцгийн хүлэмж" киноны Мина амиа хорложээ гэнээ. Баларсын... Харьцуулаад бодсон чинь Монгол эмэгтэйчүүд маань асар хүчирхэг, биширмээр санагдаж байна шүү... ярзайтал инээх

Time сэтгүүл дээр 'Солонгосчууд одуудынхаа амиа хорлолтоос айцгааж байна' гэсэн нийтлэл гарчээ. Түүн дээр бичсэнээр Солонгосчуудын хувьд Choi Jin Sil бол Америкийн алдартай жүжигчид болох Julia Roberts, Angelina Jolie-оос илүү алдартай байсан гэжээ. Бараг л үндэсний жүжигчин гэгдэх Choi Jin Sil хэмээх авъяаслаг жүжигчин маань өнгөрөгч долоо хоногт буюу 10/02-нд 39хөн насандаа өөрийнхөө амийг хорлон нас баржээ. Монголчууд түүнийг "Цэцгийн хүлэмж" киноны Минагийн дүрээр нь сайн таних билээ.

Aвч болох бүхий алдар нэрийг хүртсэн, тоглож болох бүх л рекламд тоглож, ододын тансаг амьдралаар амьдарч байсан, сайхан охин хүү хоёртой залуухан царайлаг энэ эмэгтэй ид бүтээх насандаа яагаад өөрийгөө егүүтгэх болов?


Түүний амиа хорлосон шалтгаан нь сүүлийн саруудад интернэт сүлжээгээр цацагдаж байсан хов жив, гүтгэлэг мөн нөхрөөсөө салсанаас хойших ганц бие эмэгтэйн шаналал, ганцаардлын өвчин гэсэн нэлээд бодитой таамаглалууд байгаа ажээ. Тэрээр угаалгынхаа өрөөнд өөрийгөө боомилон нас барсанаараа Солонгосын хэт хуучинсаг мөртөө технологи хөгжсөн энэ нийгмийн хатуу бэрх амьдралыг туулж буй эмэгтэйчүүдийн симбол боллоо гэж Time сэтгүүл дээр бас дурьджээ.

Сар ч хүрэхгүйн өмнө буюу 9 сарын 8-нд  Солонгосын бас нэгэн од болох Ahn Jae-hwan машиндаа амиа хорлосон юм.  Жүжигчин Ahn Jae-hwan-ны хувьд тэрээр гэрлээд жил ч хүрээгүй байсан хэрнээ түүний амиа хорлосон шалтгааныг хүмүүс ТВ-ээр зарж эхлүүлсэн шинэ косметик барааны бизнес нь амжилтгүй болсоноос болж маш их хэмжээний санхүүгийн алдагдалд орж, улмаар эхнэртэйгээ мөнгөнөөс болж байнга хэрэлдэж байсантай нь холбож байгаа юм байна. Үнэн хэрэгтээ интернэтээр цацагдсан цуурхалаар бол жүжигчин Ahn Jae-hwan-д Choi Jin Sil 2 сая доллар зээлдүүлсэн ба түүнийгээ нэхэж дарамталсаар байгаад амийг нь хорлуулахад хүргэсэн гээд байгаа юм. Choi Jin Sil  энэ бүх цуурхалыг няцааж би түүнийг дарамтлаагүй хэмээн амиа хорлохоосоо өмнө гэртээ согтуу ирж ихэд уйлсан байна. Мөн 2 хоногийн өмнө туслахдаа гар утаснаасаа ''Надад юу ч тохиолдсон миний хүүхдүүд харж хандаарай'' гэж мессеж явуулж байсан гэнэ.

Choi Jin Sil 2000 онд Бейсболын алдарт тамирчин Жо Сунг Минтэй гэрлэж хүү төрүүлээд удалгүй охинтой болох тэр үед түүний нөхөр жирэмсэн эхнэрээ араар нь тавин баригдаж төд удалгүй салсан ажээ. Ингээд 2004 онд нөхрөөсөө салсанаасаа хойш ганц бие эмэгтэйд дургүй нийгмийнхээ гайгаар ч гэх үү продюссер, найруулагчид түүнд гол дүрийг өгөхгүй нэг хэсэгтэй жүжигчиний карьер нь бас хэцүү болж ирсэн ажээ. Арайхийн 4 жил зүтгэсэний эцэст  карьер нь дахин өсөж эхлээд байтал энэ бүх санхүүгийн хямралт байдал, ганцаардах шаналал, хүүхдүүдээ хэрхэн өсгөнө дөө гэсэн эдгээр дарамтаасаа болж амиа егүүтгэлээ.

Choi Jin Sil  үхэхээсээ өмнө яг өөрийн амьдралтайгаа төстэй нөхөртөө хаягдаж байгаа хүүхэдтэй эмэгтэйн дүрийг бүтээж киноны төгсгөлд өвчнөөр нас барж тоглосон аж.
Тэрээр гадна талаасаа харагдаж байгаа шигээ сайхан амьдралаар амьдраагүй үргэлж азгүйтэж бас ганцаардаж байсан эмэгтэй юм. Түүний нөхөр бас зоддог байсаныг доор орсон 4 видео бичлэгээс харж болно.Тэрээр нийтдээ 18 кино, 22 ТВ-ийн цуврал олон ангит кинонд тоглосон гайхамшигтай авьяаслаг нэгэн байлаа.

Солонгост нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэйд амьдрахад маш хэцүү байдаг бөгөөд үүний талаар "Солонгос улс хүчтэй эмэгтэйд дургүй, ганц бие эхийг зан төлөвийн доголдох өвчинтэй хэмээн ойлгодог" хэмээн интертайнмент мэдээний сэтгүүлч Park Soo Na хэлсэн байна.
Мөн тэрээр хэлэхдээ"Энэ бол яг л Scarlett Letter/Natheniel Hawthorne-ны алдарт зохиол/ шиг. Хүүхдүүд эцэггүй өсөх нь хамгийн тэсвэрлэшгүй ичгэвтэр байдаг болохоор эх нь ихэвчлэн эмээ өвөө дээр нь өсгүүлэх нь бий.
"Энэ нийгэмд одоо ч ганц бие эхийг хүлээн зөвшөөрдөггүй хэвээрээ тиймээс энэ бол тэдний хувьд маш хэцүү" хэмээн Солонгосын Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Институтын гишүүн Lee Mijeong хэлсэн байна.
Мөн Time сэтгүүл дээр бичсэнээр Солонгост гар буу эзэмших хориотой байдгаас боомилж амиа хорлох нь элбэг гээд сүүлийн 5 жилд Солонгос улс нь дэлхийд үйлдвэржилт болон хөгжлөөрөө дээгүүрт бичигддэг орнууд дотроо хамгийн их амиа хорлолтын түвшин өндөртэй орон болоод байгааг ч дурьджээ.

Хуучинсаг үзэл нь нийгэмд нь бугшсаар л байгаа нь олон олон од ч бай биш ч бай хүмүүсийг сэтгэлийн гутрал дарамтад оруулсаар байгаагаас гадна солонгосчууд сэтгэл зүйн өвчин болон стресс, депресст ороод байгаагаа ажлаас халагдахгүйн тулд ажлынханаасаа их нууцалдаг, нийгмээрээ энэ талаар нээлттэй ярьдаггүйгээс хүмүүс нь эмнэлэг эмчид хандах нь бага байдаг ажээ. Өнөөдөр Солонгосчуудын хамгийн их айж сэтгэл санаа нь түгшиж байгаа зүйл бол тэдний шүтэж хайрлаж явдаг одууд нь амиа хорлоод байгаа явдал залуу үе, жирийн иргэдэд муугаар үлгэр дууриал болж олон олон хүн амиа хорлоод байх вий гэсэн зовнил болоод байна.

 
 
Эх сурвалж:
http://www.orloo.info/readfull/entertainment/3644-mina
төрөл: Чөлөөт цаг | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 948 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Манайх ч стрэссээрээ солонгосоос дутахааргүй л байх шиг байна шд!! Сэтгэлийн дарамтанд хөөрхөн байх бүүр л гай болохийм шиг! Ялангуяа солонгост! Солонгосоос яваад өгөхгүй дээ !! Надад лав энд удаан байх хүсэл алга! Бухиндлаа тайлахийн тулд блогоо л ашиглаж байна даа!! Дээр үед гардаг байсан солонгос кинон дээр баян ядуугийн ялгаа асар их ядуу хүн бол бараг нохойноос ч дор өүзэгдэж байгаа тухай хараад монгол ийм болчих вий дээ гэж бодож байсан одоо манайх яааааг тэр кино шиг болчиж! Ялгарах юм ердөө алга! Чаддаг нь чаддаггүйгээ гишгэж хаяад л..! Аймар байна муухай байна! Ядаж дан ийм дүр зураг нь нүдэнд илүү тод, олон харагдаад, тэгээд толгой тархинаас салж өгөхгүй хэцүү байна.
uka хэзээ бичсэн: 20:02, 2008-11-12 | |
Харин тийм. Тэр 2 хүүхэд нь л өрөвдмөөр. Бас ийм хөөрхөн бүсгүй ингэчихээр харамсмааримаа. Би л очоод нөхөр нь болоод өгчдөг байж гэж бодохын tongue
xvv хэзээ бичсэн: 00:57, 2008-11-04 | |
Амиа хорлох мөрөөрөө үхэхгүй хүнд гай тариад байдаг энэ самурай нарын дунд байгаа болхоор чимээгүйхэн шиг амиа егүүтгэсэн хүмүүс зоригтой санагдаж ирж байна шүү бас. Гэхдээ эвий муухай 2 хүүхдээ орхиод явна гэдэг уучилшгүй юм аа.
Тэгшээ (зочин) хэзээ бичсэн: 23:33, 2008-11-02 | |
*Хамгийн арчаагүй хулчгар хүн л амиа хорлодог юм* нэг удаа ээж минь хэлж байсан.Одоо бодоод байхад энэ үнэхээр үнэн юм шиг санагддын.Гэхдээ л өрөвдмөөр юмаа.Өөр ямар нэгэн гарц харагдахгүй л байсан юм байх даа
gangaa хэзээ бичсэн: 20:51, 2008-10-17 | |
Надад бол бараг л шүтэж явжийсан тийм хөөрхөн эмэгтэй ийм зүйл хийсэн чинь шал тэнэг санагдаад байгаашд. Тэр киноных нь дүрд бол би дурлацан л байсын Sad
2 хөөрхөн хүүхдээ орхиод, тэднийг энэ харгис ертөнцөд хаячихаад зугтаж байгаа нь үнэхээр амиа бодсон өөдгүй ээж гэж бодогдоод байна... Тэрний хажууд жирийн нэгэн Монгол эмэгтэй бол асар хүчтэй, ер нь л бүхнийг чаддаг шүү дээ. Сайхан Монгол бүсгүйчээдээрээ бахархах сэтгэл төрж байна шүү. Монголд ч нэг их дутуугүй, стресс бухимдалтай, амьдрал хэцүү л байна шүү дээ үнэндээ бол... Sad Хөөрхий тэр 2 хүүхэд нь л хэцүү юм даа.. бодвол нэг асрамжийн газар ч юмуу очих байх даа.. thinking I dont know - New
xvv хэзээ бичсэн: 20:18, 2008-10-17 | |
амиа хорлоно гэдэг чин хуний хамгийн том тэвчээр бас хамгийн хамгийн хамгийн байхгуй юу. бугд л ухэхээс айдаг гэвч оорийхоо амийг хорлочиж чадаж байна гэдэг бол...
donika хэзээ бичсэн: 15:06, 2008-10-17 | |
Балай юмдаа. Тэр дарамттай нийгмээсээ бүх юмаа хаяаад хөдөө гараад малчин болчихгүй. Үхээд л бүх асуудал өндөрлөxчихнө гэж бодсийм байхдаа. Одоо 2 хүүхдийнх н хашгираан чихэнд н сонсогдоод сүнсий н амраахгүй байхдаа. Ум мани бадми хум
honzo хэзээ бичсэн: 04:02, 2008-10-17 | |
sad
Зочин хэзээ бичсэн: 18:33, 2008-10-16 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)