Өмбүү өмбүүү

2008-07-02,04:38
За ингээд буцаад сайхан социализмыг байгуулах нь дээ. Тянь-Миний талбай дээр юу боллоо. Одоо ганцхан ТВ-тэй, түүгээрээ юу гаргаж байгааг нь Монголдоо байгаа нь харж байгаа байх даа...
Энхбаяр гуайг чинь арай ийм биш байх гэж бодож байсан чинь жинэхэнэ Зян Зи Енхубаяар юм шиг л миний жижкэн тархинд бодогдоно. Мусолини ч юмуу :( Нөгөө сүрхий ардчилсан оронд хуулийн сургууль төгсөж ирсэн Мөнх-Оргил ч бас Буш ахаасаа их юм сурч ирж дээ... :( Нөгөө хүмүүсийн итгээд, найдаад байсан С.Баярын тэд нарын байж байгаа байдал нь гөлийчөөд ТВ-ээр тэр суужийсан царайг нь...
Үнэхээр сонгуулийн булхай нь илрэх гээгүй л юм бол ингэж ард түмнийгээ айлгаж цочоох хэрэг энэ хүмүүст байсан юм уу :(

Үнэндээ яагаад өдөр 3 цагаас эхлэсэн цуглааны арга хэмжээг улам гааруулан, чимээгүй сууж байсан нь гайхмаар. Бээжинд яг л ийм юм болсон гэдэг. Оюутнуудын цуглаан дунд эрх баригчид нь өөрсдөө хэт даврагсадыг оруулан үймээн үүсгээд, дараа нь бүгдийг нь танкаар дайруулсан түүх байж л байна.

3-6 цаг хүрч тэр жагсаал гаартал нь тэд энийг зохицуулаад ард нь өөрснөө сууж байсан юм биш үү?

Өчигдөр шөнөөс санаатай санаагүй нь мэдэхгүй интернет маань тасарч, хаалттай байлаа... :(  Одоо ганцхан ТВ-ээр (бусад ТВ-үүдийг хаасан) толгой угаагаад л байж байна.

Хамгийн гол нь ард түмэн рүүгээ бууны ам чиглүүлэхдээ тулах хэрэг байсан уу? Яг тэр үймээнийг хэн эхлэсэн нь чухал биш хэн зохион байгуулав? Энэ бүхэнд би бол хариуцлагатай арга хэмжээ цаг тухайд нь авч чадаагүй эрх баригчдын буруу байсан гэж бодож байна. Одоо бүүр ТВ-ээр дан хүмүүсийн тархийг угааж байна. Дохионы буугаар дээшээ буудсан ч гэх шиг. Харваас АК-47 барьсан цэрэг цагдаа нар буудаад зогсож байгаа нь нүдэнд илхэн харагдаж байхад шүү дээ. Ядаж тэр бичлэгийг дутуу монтажлаж дээ :( Хэдэн хүнийг буудаж алчихаад одоо ТВ-ээр ингэж барьж байгаа юм бол доо... Аймшигтай юм...

Хэдхэн хоногийн дараа энэ тархиа угаалгасан хэсэг, үнэхээр ардчилалыг хүссэн хэсэг хэт даврагсад гээд хэдэн хэсэг болж хоорондоо байлдахгүй гэхэд бараг үгүйсгэмээргүй л санагдаж байна. түй түй түй Харамсмаар, миний ч муу ёртой бичлэг бичиж, айж байсны буруу байгаа ч юм шиг санагдаад... :(( Болий доо...
төрөл: Хувьсгалын | (32) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 3806 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Тиймшд яг адилхан 50:50 хувь. Хэн нь ч яг адилхан. Аль намынх байх нь хамаагүй хэдхэн хувиа бодсон, дарангуйлах бодолтой хүн байгаад л учир байна.

gogo.mn window.mn зэрэг сайтууд бол энэ байдалтай холбоотой сэтгэгдлээ хааж байна гээд биччихсэн байсан. Өөрөө ороод уншина биз дээ. Техникийн саатал гэсэн ганц ч үг байхгүй байсан.

Би ч бас тэр жагсаалд оролцсон. Миний мэдэхээр надад мөнгө өгий жагсаадах гэсэн хүн байхгүй, энэ шударга бус зүйлийг эсэргүүцэж би өөрөө очсон. Тийм залуус зөндөө байсан. 20 гаран мянган хүн цугласан гсн. Хэн нь мөнгө өгсөн юм хэн ч мэдэхгүй. Лав л талаас илүү хувь нь өөрсдөө ирсэн хүмүүс байсан. 10000 гэж бодвол бас л их тоо. Ирээд буцсан шударга хүмүүс бас цөөнгүй байх. Баригдсан хүмүүсийг эрүүдэн шүүгээд юу ч гэж хэлүүлж болно. Би бол итгэхгүй.

1, 2-р курсын нийлж дарвисан оюутан хүүхдүүд ч их байсан, магадгүй дунд сургуулийн хүүхдүүд ч байсан. Яадаг ч байсан тэдэнд би лав хэт даврагсад нэр өгч чадахгүй. Тэд сохор биш болохоор дээрх бузар булайг харж тэвчилгүй, одоогийн энэ муухай амьдралдаа дургүйцсэн, дотроо байсан бухимдлаа гаргасан. Бүрэн төлөвшөөгүй хүмүүс гэж зарим нь хэлж байна лээ. Тэглээ гээд тэдний зүг буудаж, бүр алчихсан байхад ингээд өмөөрөөд бичиж байгаа хүмүүс болиочээ.

Эцэст нь бас дээрх хуслын жигүүр гэдг хунтэй санал нэг байнаа эртхэн зөв арга хэмжээ авалгүй МАХН бараг бүтэн өдрийн турш яахыг харж юуг хүлээсэн бэ? Энэ хамгийн эргэлзээтэй асуулт? Энэнд зохих хариу өгчих хүн байна уу?
Temtsegch хэзээ бичсэн: 02:57, 2008-07-03 | |
MAXH AH 2 yag adilhaan
МАХН сүүлийн шатанд нь будилаан хутгасан тэгэхээр 50:50 байхаа. Гол нь энэ өдрийн ажиллагаанд хэн буруутай вэ? АН эхлүүлсэн байж болно. Харин ийм дээр нь тулгалгүйгээр шийдэж болох байсан ОДООГИЙН ЭРХ БАРИГЧИД хамгийн их буруутай болов уу!
MAXH AH 2 yag adilha хэзээ бичсэн: 02:40, 2008-07-03 | |
тэр интэрнетийн сэтгэгдэл энэ тэр хаагдах энэ тэр бол онцгой байдалтай огт хамаагүй. Маш их хандалт зэрэг орж байгаа учраас ачааллаа даахгүй сэтгэгдэл бичигдэх асуудлууд зарим газар хаагдаж байсан. оллоо хаагдсан явдал СТӨ шатсанаас цахилгаангуй болсноос үүдэлтэй. олон сайтууд удаан холбогдож заримдаа тасалдаж байсан.Тэр хэсгийн хорооны ажиглагч маш үнэн бичиж. Сонгууль будилуулдаг их багш бол АН өөрөө шүү. Тэгээд эргээд ийм асуудлаар ялсан намаа ороох гэсэн үйлдэл нь их зохисгүй. Энэ Уянга чинь Баасан авгайтай шоудаад явдаг сэтгүүлч мөнүү? Энэ тэмцэлд турхирсан хүмүүс дор бүрээ арьсаа хамгаалаад уснаас хуурай гарахгээд гоё сайхан болгох гэж яриад яваан бишүү. Эндээс хэн зохион байгуулж хүмүүсийг турхирсан гэдэг ч харагдаж байна. Зүгээр яваа залуусыг АН мөнгө архи өгч цуглуулсан гэдэг мэдээлэл энд тэнд их харагдаж байна. ахиад 10 найзаа дуудчих 100000-ыг өгье гэж уриалж байсан гэж бичиж байна. Юутай ч хууль хяналтынхан 500-д гэрчийг барьж саатуулсан учрыг үнэн мөнийг шүүгээд гаргаад ирэх биз дээ. Бид ч эцсийн шийдийг гаргах эрх мэдлийн хүрээгүй хүмүүүс. Элбэгдоржийн банталт, энэ бүх шоу дуусгавар болоосой гэж найдна.
Зочин хэзээ бичсэн: 02:11, 2008-07-03 | |
энэ болсон явдалийг би бас очиж узсэн юм тэгээд тэндээс ажиглаж байхад хэдхэн тооний ядарсан архичин хоорсон батсаанууд л уймээн гаргаж байгаа ни харагдаж байлаа унэхээр ажилтай торолтэй хумуус ни зайгаа авч эхэлсэн юм над мэтийн хумуус ни маргаашийнхаа ажлийг л бодийшд гэхдээ энд онтслж хэлэхэд дэлгүүр тонох юм шатаах гээд ажлийг энгийн мани мэт шиг улс торийг мэдэх байг л гэхэд ялгах хумуус хийгээгүй юм шуу тэнд унэхээр харахад тсарай ни ялгагдаддагдаа хунтэй тсуг явж байгаад яж ч мэдэх хумуус нудэнд хуйтэн харагддаг хумуус байсан тэд нар л тэр батсаануудийн гарт юм огч байсан одоо бодоход нэг хун тэр бол 40 орчим насний нохор байсан тэрнийг ажилглаад л байлаа их л сурхий гуйгээд юм авч шидээд байсийн би ч бодож байсийн энэ ч бутэхгүй нохор байна гэж тэгсэн гэнэт надтай хартс тулгарснаа тсаашаа хараад зогссоноо хумуус дундуур ороод алга болсон тэр бол их эвгүй тсарайтай хун байсан тэгсэн оноодор би тэнд дахиад очиж узлээ тсагдаа тсэрэг болтсон байж л байна тэгсэн хэдэн нохдууд манай намийн байрийг ингэлээ элбэгээг шийтгэ гээд яриад байна дохож очсон чин манай ногоо эвгүй гар байж байна намайг харснаа тсаашаагаа хумуус дундуур ороод явтсан би л тэгээд ойлголоо хэн нэгэн турхирсан байна гэж.. махн ий байрийг шатаахад ямар ашиг байсан бэ тэр байшингийн доор тагнуулийн газарт ч байдаггуй архив байдаг юм шуу дээ тэрэнд хэлмэгдсэн хумуусийн туух байсан тэрнээс гадна оор нарийн бичиг баримт байсан их л юм байсан байх гэхдээ хэн нэгнийг бас шийтгэж болох баримт ч байсан юм бил уу яаж мэдэх вэ дэ thinking
heleh ch ug alga хэзээ бичсэн: 17:48, 2008-07-02 | |
Утгагүй байна шүү дээ
Нэг талыг барьсан юм гаргаад байшдээ. Жагсдын буруу байсан гэж харагдахаар зүйлсийг гаргаж байнашд. Цаг тухайд нь эвээр шийдэж болох байсан талаар хэн ч нэг ч үг дурссангүй, хэн ч тэрэнд харамсахгүй байна яагаад. Тийм л юм бол бүгдийг нь л хаах хэрэгтэй биз дээ? Яагаад Монгол Телевизыг үлдээж байгаа юм бэ?
Утгагүй байна хэзээ бичсэн: 15:13, 2008-07-02 | |
Хм
ТВ хаасан нь хүмүүсийг уриалан, хөөрөгдөхөөс болгоомжилсон бх Дайн болох гэж байна шдээ Хүмүүс бодит мэдээлэл муутай, хүн хүний үзэл бодлын нөлөө орсон ам дамжсан ярианд хүртэл хөөрч бухидаж бншд Аливаа асуудлыг Намууд өөрт ашигтайгаар хөөрөгдөхийн тулд аль аль нь юу ч хийхээс, юу ч хэлэхээс буцахгүй
Дан хэзээ бичсэн: 14:11, 2008-07-02 | |
Дургүй хүрч байна
Хэвлэл мэдээллийг хорьж байна гэдэг чинь өөрсдийнхөө бурууг нууж байна гэсэн үг. Үлдсэн ганц телевизээр нь жагсагчдыг муулсан архичин дээрэмчинээр нь дуудсан хүмүүсийг л гаргаж олныг төөрөгдүүлж байна. Тэр олон 700 гаруй баривчлагдсан залуусыг өмөөрч байна. энгийн үед цагдаа нар ямар хатуу байдаг билээ одоо тэдэнд бүр хатуурхаж байгаа даа. Аягүй бол мэргэжил нэгтнүүдийгээ зодуулсаны хариуг тэднээс авч хичнээн их дарамталж байгаа бол. Баяр дарга нь зодуулсан цагдаа нараа эмнэлэгт эргээд явж байх юм. Зодуулсан цуглаанд оролцсон хүмүүс нь юу ч биш байх л даа. Дээр цуглаанд оролцсон уянга-д баярлалаа. Одоогоор бидэнд бодит үнэнийг хэлэх хүн л хэрэгтэй байна. 25-н Алтай сонгуульд оролцохдоо би төрийн томчуудын луйварыг нь илрүүлнэ хэзээ ч би ганцаардахгүй яагаад гэвэл миний ард хэвлэл мэдээлэл гэдэг хүчтэй зэвсэг байна гэж байж билээ. Энэ бол харамсалтай нь худлаа юм байна. not listening
eerdeni хэзээ бичсэн: 13:50, 2008-07-02 | |
Дээрх Уянга гээд зочины бичсэн зүйлийг уншаад үзээрэй хүмүүсээ...

Ажиглагчид:
Харин яг тийм байсан юм шиг байлээ. Угаасаа л АН сонгуулийн пропорциональ системийг эсэргүүцсэн энэ маш буруу байсан,

Нээлттэй нийгэм форумаас бас сонгуулийг шударга болгоход нээлттэй болгох хэрэгтэй, хяналтыг шат бүрт тавих ёстой гэсэн нь биелээгүй.

Энэ бүхнийг биелүүлж байж л дахин сонгууль явуулахгүй бол дахиад л ийм зүйл болно.

Ядаж албаар будилуулах гэж компьютер хэрэглэхгүй бичиг цаасаар тоолсныг ч болиулах хэрэгтэй. Тэгээд дахин сонгууль явуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгж байж л УЙХ тогтвортой, тэнцвэртэй, сонгууль шударга болно гэж бодогдож байна.
xvv хэзээ бичсэн: 13:00, 2008-07-02 | |
Интернетийн сайтуудыг хаадаг яаж байгаам болоо. Архичин тэнэмэл гарууд нь орж ирж ушкүйшдээ.
Зочин хэзээ бичсэн: 12:47, 2008-07-02 | |
Xesgiin xoroon deer ajiglagchaar suuj baiv
bi neg xesgiin xoroon deer sanal toolj duustal barag 24 tsag orchim ajigchaar suusan yum. ali ali ni geltgui bugd l yamar neg luivar xiideg yum bilee. toolood toog ni zuruulj bichix, xudlaa toolox, bur yanz buriin arga gargana. zarim ajilchid ni xudaldagdsan baisan shoo. maxh, ah xoyulaal luivar xiij baisan shdee. yalanguya ah iinxan bol aimaar ulaim tsaim ichixgui xiij baisniig xelchye. zarim ah iin ner devshigchid ni nuguuduuleesee urvaj maxh iin bas urvagchtai niileedl xuvildaad luivaraa xiij baina lee. uursduul garch baival ter nam ene ter bol xereggui yum baina lee shdee. nadad xurtel xaxuuli sanal bolgoj baisan. bi avax sonirxoltoi baisanch bolomj oldoogui yum xe xe. yaxav dee amirdarl inguulex geed baina shdee ta nar oilgox bailgui. bi jijig namiin ajiglagchaar suuj baisan. xaraad baixnaa jijiguud bolon bie daagchid bol tend unendee xuch ni xurexgui yum bilee. etsest ni ah iinxan unexeer luivarchid yum bilee ta buxen xeterxi ter muu maxh iig muulaad baina, bich bas durguil baisan gexdee nudeeree xaraad ah iin unen nuur tsaraig medej avlaa. luivariig ni xuvaaval 30% ni maxh, 70% ni ah baix shig baisan shoo.
Ajiglagch хэзээ бичсэн: 11:59, 2008-07-02 | |
Хэн хулгайч дээрэмчин болгов. Мэдээж эх баригчид бүгд хэнийн хэн гэлтгүй. Урд шөнө далимдуулсан хүмүүс байсан. Энэ бүх хүнд буруу өгч болохгүй. Ажилгүй.... дээр бичсэн байна. Ажил төрөлтэй, дарамт шахалтгүй, байвал хүн ингэж жагсаж..... байх уу Ажил төрөлтэй болгож өгч чадахгүй байж сонгох эрхийг нь лувардана гэж байж болох уу.
Зочин хэзээ бичсэн: 10:48, 2008-07-02 | |
би мартаагүй
МАХН ыг би насандаа мартахгүй байхаа. Өсөж төрсөн намын байраа шатаж дуусахыг нь хүлээж байдаг Н.Энхбаяр ч мөн эр юм даа чааваас. ҮАБЗ ийн хурал дээр Элбэгдорж манлайлж байлээ дээ. Өчигдөр бол ард түмний шатаалт байсан. Авилга хүнд суртал долигнол ажилгүйдэл энэ бүхнийг үзэн ядсан шатаалт байсан. Дээр нэг зочин Монгол залуусыг архичин хулгайч дээрэмчин гэнэ үү. Хуцаарай лалараа. Санал хулгайлдаг, мөнгө шаадаг, авилгаддаг С.Баяр болон түүний нөхдийгөө тэгж хэлээрэй за . Тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв. waiting
dadido хэзээ бичсэн: 10:04, 2008-07-02 | |
Ээ хөөрхий нөгөө sonin.mn нь бас сэтгэгдлээ хаачихаж...
xvv хэзээ бичсэн: 09:38, 2008-07-02 | |
sonin.mn -ы нэгэн хүний сэтгэгдлээс...
  1. BODIT BAIDALIIG UNENEER OGUULEH NI.

    Bi tend jagsagchidtai negden eserguutsel ilerhiilen hamt yavj baisan hunii huvid baidal yamar baigaad yamar bolsonyg uneneer ni oguulie.

    7-r saryn 29-nii shono 24 tsagiin (oo tsag) orchim talbai deer baisan 5-6 hunees TV-iinhen songuuliin talaar setgedliig ni avch baisan. Bugd l songuuli denduu shudraga bus bolson tuhai ilerhiilj baisan. Hun bur dor burnee buhimdan tsuhaldaj baisan baih. Bi ch tednii negen adil uur hurch baisan tul talbai deer ochij TV-giinhentei uulzchih sanaatai ochson. Namaig ochihod end tendees tsuglarsan humuus boognoron oor hoorondoo buhimdlaa ilerhiilj baisan. Ene too mash hurdan usuj neg medehed mash ih hun bolson bailaa.

    Tegtel Lhagvajav, Burmaa zereg zarim ner devshigchid hurch irsen. Humuus tedniig buchin avhc ene bulhaitai, luivriin songuuliig zogsooh talaar temtsmeer baina gedgee huchtei ilerhiilsen. Ted nar toimtoi ug heleegui, temtsel hiih talaar um yarihgui baisan. Gehdee songuuli bohir bolson tuhai humuustei sanal negdej zarim fact-n tuhai yarisan. Humuus bugdeeree uugchin oriloldoj ehelsen. Ted jagsaal hiihiig shaardsan. Ted ene talaar bituu hariult ogch bailaa.

    Tegtel Batzandan irsen. Humuus guilden tuuniig buchij avsan. Batzandan changa yarigch barin edgeer tsuhaldaj baigaa humuustei sanal neg baina, uuniig eserguutseh ni zov, ard tumen niiteeree durguitsej baina, tiimees margaash ene talbai deer 11 tsagt tsuglai gesen. “Hu nam songuuliig luivardsan, kommunistuud luivraa zogsoo, ard tumen shudarga songuuliig shaardaj baina” gehchlen changa yarigchaar uria, uuhia gargasan. Humuus uriag shuud turch talbaigaar neg um bolson. Bugdeeree l jagsaalyg margaash bish ard tumen ingej tsuhaldaj baigaa deer ni ene shonojingoo hiij ed nart sonsgoe. Uuniig harsan humuus irj bidentei negdene. Ard tumnii tal ni end tsuglarna. Margaashiig huleeh shaardlaggui, naaduul chin ogloo gehed buh horoo nairuuchisan baina. Ard tumnend 4 jild 1-han tohidog Toriin erkh barih ene erhiig ni hulgailan avlaa. Margaash bidnii ireeduig ugui hiine. Songuuliin horoo ednii beldej ogson horiig l etsiin dun bolgon taniltsuulna gej bugdeeree l dor doroo hashgiraldav.

    Batzabdan humuusiig tarj amraad margaash negdie geed mashin ruugaa yavlaa. Humuus tuuniig dagan jagsaj negen duugaar shudarga songuuli gej hashgirsan. Getel tuuniig mashindaa suuh getel humuus toiron mashiniig ni balban tuuniig suulgaagui. Tegtel haanaas ch um changa yarigchtai mashin garj ireed A namyn urd uria loozon bolson. Humuus mashin ruu guildsen. Dagaj hashgiran, shugelden, isgerelden teruugeer neg um bolloo. Ter hoorond Batzandan barag zugtah shaham mashindaa suuj yavsan. Eronhiidoo end tend boognorson, iish tiishee guij hoshuursan, yamar neg negdsen umgui ih l zambraagui baisan. Mashiny microphone-ruu eeljlen dairch HU namyg eserguutsej ug helj ehelsen.

    Getel HU namynhan yalaltaa Bayangol restaurant-d temdeglej baina, tend ochij jagsatsgaai gej neg ni ehelsen. Tegtel humuus demjin uuhai hashgiran tiisheegee jashaj yavtsgaalaa. Zarim ni endee jagsai, humuus iisheegee irj baina, ene tsuglaj baigaa humuusiig taramduulj baina gej eserguutsen. Ter humuus ni talbai deer uldsen. Uldsen ulsuud oorondoo negden tom toirog uusgej eserguutslee ilerhiilsen. Olon humuus negdel mash tom toirog uussen. Getel TV-iinhen irsen. Humuus bur ih ogshin duugaa ulam shangaruulsan.

    Getel Bayangol ruu yavsan humuasiin uuhailan hashgirj baigaa ni sonsogdson. Talbai deerh humuus tedentei niileheer bugd tiishee hodolson. Getel humuus OO tsegiig toiruulan avto zamyn buh ursgalyg haana sogsoj baisan. HU namynhan Bayangold baihgui baina gesen medeelel avtsgaalaa. Talbai deerh humuus tedentei negdej avto zamyg haasan. Tegtel A namyn Injee geh hun o tsegiin tavtan deer garch ug helj ehellee, Humuus uuhaildlaa. Ug helj baigaa humuus oor hoorondoo metgelzej ehellee. Suuldee margaldaj zodoon boloh shinjtei bolloo. Humuus tedniig boliulj, ene udaad bid uhaalag baij uimeen samuun, zambraagui baidal gargahgui baij temtseliin zorilgodoo hurne, dundaas ni zoriudaar turhirah humuus baigaa shuu, bie bieniiihee itgel unemshliig hundetgen zovhon ene shudraga bus songuuliin tuluu negdie gej bie biedee uriallaa. Bugd demjij negdlee.

    Tegej baital Dayar Mongoliinhon irj toiron suusan humuusiin dund mashintai yavch, HU namyg alya, talya geh um urialj baiv. Humuus tedniig eserguutsej, toirgoos garahiig shaardan hooloo. Zambraagui baidal uusgeh gesen, bas haasan zamaar nevtersen mashinuudyg boognoron balbaj, hodolgoj hooj baisan. Zarim ni tarj yasan. Oiroltsoogoor 400 orchim humuus uldse baisan. Talbain saad, Tov shuudangiin hoid talyn hashaan dotor, Lenclub orchmoor tsagdaagiin hamgaalalt avsan baisan. Bid aulgui, zambraagui baidlyg hangah zorigotoi tsagdaa tavijee gej oilgoson. Ene hoorond uuhailj baisan ch zambraagui baidal uuseegui. Zarim neg humuus zoriudaar uumein uusgehiig sanaarhaj bagaa ni ilt baisan. Neg sogtuu nohor 0 tsegiin tavtsan ruu ochij sheesen. Zaluuchud tuunruu dairsan bolovch bidniig zodoon hiihiig l huleej baigaa shuu gedgiig bie biedee sanuulj boliulsan. Ter ued bidniig toiron zondoo tsagdaa baisan bolovch neg ni ch ireegui. Bid tsagdaa nariig tend baigaa sogtuu, holchuu, tanhairahyg oroldoj baigaa humuusiig avch yavaachee, tednii uildliig taslaachee gej udaa daraalan shaardaj baisan.

    Ene uer TV, survaljlagch, gadaadynhan zondoo irsen baisan. Uuriin 4 tsagiin orchim tedniig yavchihsany daraa, tsagdaa nar bidniig taraahiig oroldson. Suuj baisan humuusiin urd tsagdaa nar 3 davhar jagsaj zogsson. Zaluuchuud eserguutsen, bolovch zodoon garaagui. Jagssan humuus zamyg chuluulj Zorig agsany hushuunuus zamyn hashlaga hurtel jagsan zogsoj “Erh chuuluu” hemeen uuhailsan. Hudulguun tasarsan baisan tul jagsagchdyn duu mash ih tsuuraitaj baisan. Jagsagchdyn dund yavj baisan neg zaluu tsagdaagiinhny jagsaalyn ard garchihsan zarim humuusiig huruugaar zaaj um helj baisan. Tegtel tsagdaa nar tushaal avch biden ruu dairsan. Zarim humuusiig barivchilsan. Boognorson jagsaalyg hed hed taslan bid zug zug ruu hoogdson. Dramyn teatr hurtel hoogdson bidnii heseg nohod (40 orchim hun) talbai ruu yavj eserguutsliin suult hiij honoson.

    Tegtel bidnii tuhai oron dayar shojingoo yarij, TV=geer yavuulj baisnyg medeegui. Ogloo 10 tsagiin orchim mash ih hun tsuglarsan. End eroosoo uchraa medehgui huuhduud bish ihenh ni dund nasny humuus, zaluuchuud, tuuneesee iluu nastai ulsuud irsen. Tuunees gadna zarim nam, hudulguun jagsaal hiihee medegdsen gej humuus bidend helsen. Irsen humuus bugdeeree mash ih buhimdsan, uurlasan, durguitsan baisan. Hoorondoo buhindlaa ilerhiilj baisnaa uzel bodloosoo bolj muudaltsaj ehelsen. Hu namyn demjigchid ch bagagui baisan, yanz yanziin sanaa bodoltoi humuus baisan.

    Bid ene buhen tun evgui baidal uusgej bolzoshgui baisan tul bid humuust yamar neg nam, uls toriin huchin gel tuulshralguigeer, be bieniihee uzel bodlyg hundetgeh uudnees zovhon shudraga songuuliin tuluu duu hoolooigoo negtgei gej urialsan. Humuus demjij taivan zamaar eserguutseliin jagsaal, suult hiihiig urialsan. Humuusiin ihenh ni demjeed uuntei sanaa neg baigaa humuusiin garyn usgiig tsugluulj songuuliig oron dayar dahin yavuulah shaardlagyyg Songuuliin eronhii horoond yavuulahaar shiidsen.

    Bid dundaasaa mungu niiluulj ene sanalaa urialsan hed heden anons hevluulj humuusiin garyn useg tsugluulj ehlsen. Bid ene hugatsaand yanz yanzyn um harj garch bolzoshgui sorog ur dagavariig bodoh heregtei bolson. Uchir ni uureer har huvtsas omsson heden zaluus tsuglarsan humuus deer galdah, dlebeleh, ustgah tuhai urialj baisan. Tedniig neg ch hun dagaagui, bugd holdotsgooson. Iimees bid humuusiin zurhiig hoorgoj, temtseliig anarhiismiin baidald oruulahguin tuld ter irj jagsah humuustei negdehgui, uursdiin arga helbereer temtseh shiidvert hursen.

    Ogloo 11 tsagt Batzandan terguutei humuusiin jagsaal talbaigaas Songuuliin horoo ruu hodolson. Dragon tovoos hodolson Magnaigiin jagsaal 2 tsagt talbai deer irj SEH ruu bas yavsan. Bidentei baisan ihenh humuus tednii jagsaal ruu huilarsan. Ingeed id ih tsoorson bolovch tednii ali alintai niileegui. Elbeg garch irsen bolovch tusdaa jagssan umuu, SEH yavsan umuu medeegui, ih l oilgomjgui baisan. Bid humuusiin garyn usgee tsuluulsaar bailaa.

    Getel SEH ruu yavsan jagsagchid talbaigaar yavlaa. Ted HU namyn bair ruu yavj baisan. Humuus golduu tedniig dagaj jagsaald ni negdej baisan. Zarim ni guildej ireed tedentei huchee negtgehiig urialj, bidniig avch yavah zondoo oroldlogo hiilee. Gesen ch bid nam, uls, tor, evseliig dagahgui gesen uzel barimtalaa hamgaalj tedentei negdeegui. Bid neg, herooroo yavj tednii jagsaalyg sonirhoj baisan. Tegej baital MAHN deer A nam bolon zarim jijig namuud ochij hevleliin baga hural hiij baina gesen surgaar Bid anonsuudaa barin Hu namyn gadaa ochloo. Hevleliin baga hurlaa hiigeed ene songuuliig huchingui bolgoh shiidver garah baih hemeen naidaj bailaa. Turuuchiin jagsagchid mash oluulaa baisny deer humuus irj nemegdeed l baisan. Mash ih orilj, shugeldej eserguutsej baisan. Hed heden changa yarigchaar uuhai, uria yavj baisan. Gehdee jagsagchdiig uhaalag, tevcheertei baihiig urialj baisniig heleh ni shudarga. Ted police-tai huchtei zorchildoon uusgehgui baih, jiriin ard tumnii oodoos booroohoi hereglehgui baihyg tsagdaa naraas husej baisan. Ta nariin ehneruud bidentei jagsaj baigaa, ta naryn huuhduud olsoj baigaa gej baisan. Mun bidnii dund tagnuulynhan zambraagui uidlyg odooh, tuund turhirah ajillagaa yavuulj baina, anhaaraltai, bai, tednii nuluund avtahgui baihyg urialj baisan.

    Tegej baital Press-d oroltson humuus garch irsen. Uy bolsonyg medeegui. Yamar ch baisan MAHN-han dahin songuuli yavuulahyg zovshoorui bololtoi medeelel irsen. Getel jagsagchid genet tsagdaagiin busleltiig nevtlehiig oroldoj ehelsen. Mash shiruun baisan. Tugnuudiig ni bugdiig ni buulgasan. Police-han dairch baigaa humuusiig tolgoi tarhigui boroohoodoj baisan ch humuus uragshaa dairsaar l baisan. Hashlagiig ni nuraaj, tomor shonguudyg suglaj, er ni ih zambraagui bolj ehelsen. Zohion baiguulagchid yanz bureer taivshruulahyg oroldsoor baisan ch hyanaltaa aldaj baisan. Bid todorhoi hariult, shiidver ogohiig harah gej Hu namyn bair ruu ochson bolovch ene zambraagui baidal uuseh magadlaltai baisan tul butsaj talbai ruu yavsan.

    Ingeed talbai deer uridyn adil garyn useg tsugluulj baital genet buun duu garah shig bolj Hu namyn bairny tendees talbai ruu heden myangan hun guilden garch irsen. Talbai deerh humuus uimleldej ehelsen. Humuus dahin Hu namyn bair ruu davshsan. Uy bolsonyg asuuhad hort hii shidej urlen sumtai buugaar humuus ruu buudaj eellee gesen. Humuus heg guilden zugtej, neg butsan dairch, Police-iin ene shiruun dairaltyg haraad ulam ulangasaj mod shuluu barin shidlej, hajuu barilgyn hashaag nuraaj, tomoruudiig ni sugal avan dairch baiv. Um sonirhoj yavsan baga nasny huuhduud, bur neg ovoo hurtel sumand onogdson baiv. Talbai deerees baidlyg ajiglan harj zogsson humuus tsus bolson humuusiig haraad bugd butslav. Bugd galzuursan. Gar nutsgen ard tumen ruu buu barilaa geed l hashgiraldan teatryn urd talyn zamyg haaj Hu nam ruu davihildav. Ene baidal tend baisan humuusiig uneheer tsochrooson.

    Humuus bur l nemegdeed baisan, ajiglah gej irsen humuus ch ih bailaa. Bi ch ajiglaj bailaa. Getel humuusiin duu bur ch ih changarch, shuugaldaad, humuus tiishee guildeed yavchlaa. Bi ch daraad guilee. Getel MAHny barny buh tsonh hagarchihsan, zarim tsonhoor ni gal garch bailaa. Tsagdaa naryn dairalt ulam k shiruusch, humuus ch bur ih ulangasaj baisan. A nam, BHH-uud talbai deer tus tusdaa taiz zasaj humuusiig tiishee tatan ene baidlyg arilgahiig hedentee hicheesen bolovch ene buhniig haynah bolomj negent aldagdsan baisan . Elbeg neg heden ug helj, duu tavij, talbaig toiruulan changa yarigchtai mashin yavuulsan ch humuus ireegui. Jargalsaihan humuusiig microphonoor duudaad gantsaaraa zogsood l baisan. Tegj baigaad ter 2 ch yavlaa. Nogoo Batzandan, Magnai nar ni bur or suraggui.

    Manaihaas amrah geed yavsan hun butsaj ireed ene buhen ih aimshigtai baidald hurgeh ni, uuniig boliulahad humuusiig urialie gelee. Bid humuusiig urialj, ene baidlyg arilgahad tuslahyg hussen bolovch hun bur odoo uuniig taslan zogsooh tsag bolson gej baisan tul bid yagaad ch nemergui bolov. Suul ruugee tsagdaa ch baihgui bolson baiv. Getel humuus Hu namyn bairyg tsulmuj ehellee. Negent iim baidal uuseed, bur gazar avaad, het aimshigtaigaar zamraagui baidal uussen baisan tul bidnii hiigeed baisan ajil utgagui bolj, noirgui yavj, hoer honog hol deeree zogsson bi gertee harihaar shiidlee. Oroiny 10 tsag orchimd l baisan baih. Uunees hoish yag uy bolsonyg medehgui. Gertee irtel Erunhiilegch onts baidal zarlaj bailaa.

    Ene buhend 2 nam 20-laa buruutai. Shudarga bus gej uzsen l um bol A nam avsan suudlaasaa tatgalzaad dahin songuuliig hesegchlen bish, buh niiteer hiihed yagaad baigaa um bol. Hu nam ard tumnii durguitsel ingej hurtsdaj baigaag harsaar baij songuuliig huchingui bolgohyn orond ene tsust murgulduund uynd turhirna ve? Uursdiin erh ashgiin tuluu ard tumniihee ami nasyg zoliosloj baigaa iim namuudad bid yaj itgej huvi zayagaa atguulah ve? Toriin tumur nuur gedeg chin, nadtai sorgoldvol nuhchin darna gesen ug um uu? Chuluut uzel bodlyg boimlon hevlel, medeelliinhniig haaj, ard tumnii amyg barih ni uyny tsondon be?

    Yamar ch murgulduunii ued hutgan uimuulegch, turhiran busniulagch, hulgaich, er ni zusen zuiliin um yavj l baidag. Eeurop-n ornuudad iim murgulduunii ued hamag l delguur, zoogiin gazar, bank ruu dairj tonoj deeremdsen l baidag. Getel Mongol TV-eer yavuulj baigaa hyazgaarlagdmal medeegeer zovhon heden hulgaich, suutgen uimuulegchdiig tsugluulaad ene zambraagui baidlyg uusgelee gene. Jashaal zohion baiguulagchid ni heden hun tsugluulsan l baih. Talbaig duurtel irseer baisan busad humuus, jishee ni bidniig hen ch duudaagui l um shuu. Ard tumen oorsdoo l tsuglarsan, muu humuus dotor ni baisan l baij taaraa. Baidal haynaltaasaa garsan ni unen, gehdee uund ted uursduu buruutai.!!! Yavtsuu erh ashgaa hayaad yadaj gants udaa eh oronch baigaach gej guij baina, ene namuud, uls toriinhnoos. Ene buhneer buu show-daach, asuudlyg boditoor haraach!!! Horvoo delhiid unen baina uu?

Зочин хэзээ бичсэн: 08:59, 2008-07-02 | |
та бүхэн өөрсдөө нүдээр харцгаалаа монголын залуучуудыг ийм л ухамсартай арчаагүй хулгайч дээрэмчин тонуулчид болгожээ. Энэ бол та бүхэний өөрсдийн бүтээгдэхүүн, энэ олон залуус ажилтай амьдралтай байсан бол ингэж байх уу нийгэмийг архичин хулгайч хэн болгосон юи бэ нөгөө л авилгал авагчид, хууль зохиогчид ард түмэнээ бодсон бол ийи зүйл болох уу. Өчигдөр та нар гар буугаар буудсан бодсон эргүүлээд их буугаар буудаж байна. Засгийн эрх барьж байсан бүх намынхан гишүүд энэ бүхэнд буруутай МАХН, АН, гэж ялгаад байх ч шаардлага байхгүй эхэндээ булингартай бол адаг нь булингартай гэж үг бий энэ ард түмэн ухаантай одоо ард түмэнээ бодоочээ.
Зочин хэзээ бичсэн: 08:53, 2008-07-02 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)