22-р тойрогт сонгууль өгөх хүн байна уу?

2008-06-27,12:13
Хэй манайхаан. Би нь одоо болтол энэ инээсэн олон зураг хөрөгнөөс алийг нь сонгохоо ялгаж чадахгүй явна л даа. Энэ тойргоос сонгууль өгөх хүмүүс байна уу? Хэнд өгөх гэж байна даа? Яагаад тэр хүнд өгөх болсон бэ? Юу хийж бүтээсэн хүн бэ? Сая ГооМонгол.мн сайтаас Сайханбилэгийн талаар доорх мэдээллийг олж уншлаа. Шударга сонгууль ТББ-аас явуулж байсан Ардын мэдээ гээд нэвтрүүлгийг хаалгачихсан юм байна. Би тэр нэвтрүүлгийг нэг удаа бараг шөнийн 2 цагт гарч байхтай нь нэг тааралдаж үзсэн юм. Үнэхээр булхайтай нэр дэвшигчдийн булхайг дэлгэж харуулсан нэвтрүүлэг байх шиг санагдсан. Туул голын эргэн тойрон байгаа 100 гаруй уурхайн олборлолтын талаар, Лу.Болд гээч хүн тэр лицензийг өгдөг албыг удирддаг тухай г.м. Гэтэл Б.Лхагвасүрэн гээч нөхөр Евро2008-ын дундуур юу юу гээд байна вэ больмоор юм... Тэгээд энэ нэвтрүүлэг нь хүн их үздэг цагаар гарч хүмүүст мэдээлэл хүргээсэй гэж бодож байсан чинь хаагдчихсан юм байна. Тэгээд хаасан хүн нь энэ доорх нөхрийг гэсэн байх юм? Энэ талаар дуулсан сонссон юм байвал хэлж өгөөч. Сүүлдээ ч хэнийх нь үнэн, хэнийх нь худал болохыг нь мэдэхгүй ёстой толгой 170 хэм эргэчихээд л байна.

Буруу ойлгоогүй бол сонгуулийн хуудсыг огт бөглөхгүй өгөх нь бас сонгууль өгсөнөөр бүртгэгддэг юм болов уу? Бас саяхан Отгонболд гээд хүний сурталчилгаан дээрээс тэгж уншсан юм л даа. Хэнд нь ч өгмөөргүй байна гэсэн сонголт хуудсан дээр байдаггүй юм болов уу? 60 чавганцын үлгэр шиг ч юм шиг хэхэ За ямартай ч нэг ийм зүйл олж уншлаа:

ImageЭрхэм танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэн
Эрхлэн буй ажилд тань амжилт хүсэн
Эвийг эрхэмлэн ил захидал хүргүүлэн
Элдэв хэргийн учрыг тайлж гаргахын хүснэ.
Ардын мэдээ нэвтрүүлгийг хаалгасан
Арчаагүй этгээдийг хайж явтал
Ардчиллын залуу шувуухай хэмээгч таныг гэдгийг
Андуурч эндүүрхээргүй нотлож байна.

Зөвхөн өөрийгөө магтан дуулагч Мао сэтгэлгээтэн
Зөвд зөөлөн бурууд хатуу үгнээс үхтэл эмээгч танд
Зөв сонголтын ирмэг дээр
Зөвлөж хэлэх хэдэн үг байна.

Олны амыг таглаж гүйцэхгүй
Огторгуйн солонгыг барьж хүрэхгүйтэй адил
Олон нэвтрүүлгийг ингэж хаах тэнхээ
Одоо танд байхгүй болноо.

Чөлөөт хэвлэлийн нэвтрүүлгийг хаагч
Чөтгөр шиг амьтан гэдгийн сонсоод
Чихэндээ итгэхгүй чилээрхэж
Чин сэтгэлээсээ гомдсоныг нуух юун билээ.

Дээд тэнгэрээс ихэд доош буун
Дэлхий ертөнцийн амьдралтай танилцан
Дэргэдийн түшмэлээрээ над руу залгуулан
Дэндүү дээрэнгүй ярьсан мөчийг олонд хүргэе.

Америкт хуулийн сургууль төгссөнөө гайхуулж
Ах нь олон оймс элээснээ таниулж
Англи, Монгол хэл холин
Аашилж загнасныг ойлголгүй удлаа.

Дэлхийн бүх оронд хууль төгссөн хүнээс ч айхгүй гэдгээ хэлье
Дэндүү сувдаг таны хэдэн оймс элээсэн чинь хэнд ч хамаагүй
Дээрэлхэж болдог тойрон хүрээлэгчдээс чинь тэс өөр хүн би
Дээд тэнгэрийн амьтан таныг газардаж амьдрал үз гэж хэлэх байна.

Төлбөр мөнгө нэхэж дарамталдаг нь би бишээ
Төрсөн биед нь халдаж хайрна гэдэг нь би бишээ
Түмний толгойг эргүүлсэн, хятадын албан өмгөөлөгч
Түрийний үс толгойд гарсан ХЭВРЭГЗАНДАН шиг бүү загнаарай.

Том сайхан таны машины дотроос амьдрал ямар харагдана вэ
Том багагүй чихэлдсэн автобуснаас амьдралыг нэг хараарай
Томоохон бизнесгүй та тэрбум илүү төгрөгтэй гэж мэдүүлсэн байна
Том ажил болохгүй бол яаж олсноо бидэнд хэлээч.

Зурагтаар гардаг байсан сайхан залуу
Зугаа цэнгээнд дуртай галуу
Төрийн түшээ сайхан идүүр
Төдөлгүй америкт цагаачилсан билуу.

Хэт их мөнгөний сүүдэр таныг даржээ
Хэн ч намайг шүүмжилж болохгүй гэж бат итгэжээ
Хэний ямар мөнгөөр өөрийгөө сурталчилж байгаа чинь
Хэтэрхий том хэрэг болоод байгаа юм биш үү.

Эртний танил ижил хүйстэнгүүддээ амалснаа биелүүлж
Ихэр цэцэг шиг ижилдэн явснаа санаж
Ярьсан яриа, явсан явдал нь уяхан туяхнаа мэдэрч
Ямар байсан наад хуулийг нь шийдүүлж өгөөрэй.

Эр хүний замын хүзүү урт гэдэг шүү ах минь
Эр эм нь мэдэгдэхгүй хүнд ямар байдгийн бүү мэд
Эрх чөлөөгөө танаар боолгоод хэдий л удав гэж дээ
Энэ манай үе чинь өөр болсон шүү дээ.

Эгдүүцэж бүү уурлаарай энэ бичсэн минь бүгд үнэн шүү
Эргэцүүлж нэгийг бодоорой ирээдүйд тань хэрэг болно шүү
Эв зүйгээр тохирох саналыг чинь хүлээж аваагүйг минь уучлаарай
Эрүүл саруул хэвлэлийн эрх чөлөөг их мөнгөөр ч авч болдоггүй шүү.

“Ардын мэдээ” нэвтрүүлгийн ерөнхий эрхлэгч, Шударга сонгууль ТББ-ын гишүүн Б.Цогтгэрэл

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1434 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)