Холимог хуурга :D

2008-06-21,15:43
Евро-2008 -ын талаарх хувийн бодлоо бичих гээд далийв :P Тэхдээ ямар ч гэсэн таныг нэг удаа уншчихад харамсахгүй гэж бодож байна, болгооно уу :D

Итали, Германыгаа дэмжээд л суужийна. Туркийг хожчих байлгүй дээ. Турк нээрээ аймар азтай байнаа. Сайн ч байна, гоё ч байна :D Сүүлийн хэдэн минутанд л гоол гоол гоол :D
Миний хувьд энэ Евро-2008 ер нь маш гоё болж байнаа. Оросыг би ер нь юу ч болсон дэмжээд болдоггүй юм. Бүх юман дээр л,.. бодвол соц үеийн хүмүүжлээс болдог юм уу Оросуудад дуртай болохоор, ямар ч тэмцээн дээр эхлээд Монголоо дэмжээд дараа нь Ах нарыгаа барахгүй байх гэсэн ч дэмжээд байдаг юм :D Тэгэхдээ энэ жил яаж ч мэдэхээр барьцгүй баг бол Оросууд байх шиг санагдаад байгаа. Мэдээж Голланд бол энэ жилийн хамгийн аймар, аймшигтай, галзуу өрсөлдөгч маань байгаа. Ямар ч л гэсэн Оросуудаа дэмжээд суучина даа өнөө шөнө :D Герман Туркийг бол яаж ийгээд хожчих байхаа :D Итали - Испани бас догдлоод л хүлээгээд сууж байна :)

За тэгээд дээр Оросуудын талаарх сэтгэгдлээ бас дэлгэрүүлж хуваалцмаар санагдлаа. Ер нь Оросуудын хувьд урьд нь Сталин энэ тэрийн нэгтгэх гэсэн бодлого, одоогийн Оросуудын дээрэнгүй харилцаа энэ тэрээс болоод Оросуудад дургүй хүмүүс зөндөө байдаг байх л даа. Миний хувьд бол нэг удаа амь аварч байсан гэдэг утгаар нь ч тэр... 20-р зууны эхэн үе гэхэд Монголын нийт эр хүйстнүүдийн 70% орчим нь лам болчихсон, янхандалт, бэлгийн замын халдвараар, тэр дотроо тэмбүүгээр бараг хүн амын 70-90% нь өвчилчихсөн байсан гэдэг. Гэдэг ч гэж энэ бол одоо ч гэсэн эмчлээд, хориглоод байхад нэлээдгүй байсаар байгаа зүйл. Тэмбүү өвчин бол үр удмыг устгах, төрсөн хүүхэд нь мэдрэл сэтгэцийн болоод маш их гажигтай, бараг л амьдрах чадваргүй амьтан төрдөг өвчин. Тэгэхээр тэр үед хэн нэгэн хүн ирж туслаагүй бол өдийд бид энд ингээд Монгол гэж хашгираад сууж байхгүй байсан байх гэж боддог. Хувьсгалын дараа гэхэд Монголын нийт хүн амын тоо хэд байдаг гэдэг билээ? Тэгэхээр тэнгэр нь ч харсан байх. Ямартай ч Орос ах нар улаан тариа хэмээгчийг авчран толгой дараалан хүн бүрийг тарьж, тэр тэмбүү гэгч өвчнийг нь эмчилж өгсөн гэдэг. Монголчуудыг устаж мөхөх аюулаас ямартай ч аварч байжээ. Миний амийг нэг одоо архичин, эсвэл нэг бүдүүлэг дээрэнгүй нөхрийн аав нь аварсан байлаа гэхэд би хүүд нь сайн санаж байнга хажууд нь явдаггүй юмаа гэхэд бүр жигшин зугтахгүй байсан байхаа. Амийг маань аварч байсан хүний хүүтэй яаж ийгээд дотно байхыг бодно. Ядаж ачид нь өвөө чинь миний амийг аварсан юм, би ч бас өвөөгийн чинь хайртай найз явлаа гэж хэлэх байсан байхдаа... Оросуудын одоогийн хямралууд ч бас түр зуурын зүйл гэж боддог. Өөрсдөө ч шинэ Оросууд, мафи энэ тэрдээ бас дургүй байдаг байх. Кино энэ тэрээс нь харж байхад..

За тэгээд энэ их гоё ном бололтой олж уншмаар санагдлаа. http://origo.mn/index.php?z=/0/0/4566/142/ энэ багахан хэсгээс ч гэсэн бас хөгжилтэй бөгөөд сонирхолтой зүйлсийг уншлаа :D

За тэгээд далийснаараа далийгаад http://closefriend.blog.banjig.net/post.php?post_id=3982 Монголын түүхийн талаар нэгэн ийм бичлэг олж уншаад, зарим нэгэн уншсан юмаа бүгдийг нь цээжилдэг шахам хүмүүсийн бодолд бас Баабар гуайн бичсэн байдаг зүйл нэлээдгүй нөлөөлсөн байдаг байх гэж боддог. Яахав буруу ч байж магадгүй би энд өөрийнхөө бодлыг биччихье.
Монголчууд нь нүүдэлчид, гэвч бусадтай адилгүй бичиг үсэгтэй, соёлтой ард түмэн байсаар ирсэн. 800-аад жилийн өмнөөс бичиг үсэгтэй, өөрсдөө зохиохыг нь зохиож, орчуулахыг орчуулж ирсэн. Түүнээс өмнөх үеийн ч бичиг түүхийг бол би бичигдсэн байсан гэж боддог.
Нууц товчооны зөвхөн ханз үсгээр бичсэн эх нь олдсон гэдгээс хүмүүс Монголын түүхийг, тэр байтугай нууц товчоог хүртэл Хятадууд бичсэн гэж ойлгодог хүмүүс бас нэлээн байх юмаа харамсмаар. :( Хэний бичсэн ямар зохиолыг, эсвэл дунд сургуулийн ямар сурах бичиг дээр тийм дутуу дулимаг байснаас олон хүн ингэж боддог юм болоо. Бүүр цөөнгүй хүн ингэж ярьсан байх юм :( Нууц товчооны ханз үсгээр бичсэн эх (Хятад эх гэж буруу ярьдаг байх?) нь Монгол хэлээр бичигдсэн бөгөөд зөвхөн ханз үсгээр галиглан бичигдсэн юм шүү дээ. Тэрнээс хятад хэл биш! Тэр Ханзаар бичсэн эх ч бас зүгээр нэг олдоогүй хулгайгаар Манжийн хааны ордноос гадагш гарсан гэх. Тэгэхээр Монголчуудын түүхийг устгаж, тэдний бахархал омгийг дарж байх гэж явуулсан Хятад, Манж, сүүлд Оросуудын социалмыг байгуулж, бүх хүнийг ав адилхан болгох бодлогын дүнд Монголын түүхийн бичээс, судрууд устаж үгүй болсноос биш нүүдэлчид болохоороо нүүж яваад гээчихсэн юм биш шүү дээ. Тэр ч байтугай ном судраа юу юунаас илүү нандигнан, баринтаглаж хоймроо залж ирсэн хүмүүс нүүж явахдаа САНААНДГҮЙ гээчихээд байдаг байсан байж таарахгүй :P Монголын эртний хаад ноёд боловсрол бичиг үсгийг үр хүүхэддээ зааж сургах, ном судар бичдэг байсан байхад түүх, шастир, мэдсэн дуулснаа бичиж үлдээгээгүй байна гэж байхгүй болов уу!
Үнэхээр Чингис хаан ч гэсэн зүгээр хар ухаанаар бүгдийг удирдаад, нэг ядуу хүүхэд гүйж байгаад л бүгдийг нэгтгээд хаан болоод дэлхийн талыг эзэлчихээгүй, дээр нь бусад улсын тэр дотроо Хятад түүхчдийн бичээд байгаа шиг өшөө хорсолдоо автсан, завхай зайдан хүүхэн харвал тархиа алдчихдаг хүн байсан бол үнэхээр тийм үр дүнд хүрч чадах байсан уу? бусад нь тийм хүнийг дагах байсан уу? бас асар эргэлзээтэй. Угаас зөрүүд ширүүн, тус тусдаа байсан ч өөрсдийгөө болгоод амьдарч чадах хүмүүсийн хувьд хүндлэгдэн, хайрлагдаж, тэдэний бурхан шиг хүн байж л өөрийн удирдлага доор багтааж байсан болов уу. Чингис хааны уг гарал ч гэсэн Тэнгэр язгуурт бөртэ чоно гэж эхэлдэг. Тэгэхээр угаасаа язгуур гарал нь удирдагч тэр үеийнхээ сэхээтэн удам залгамжилсан тэнгэр язгууртан, мэдлэгтэй, бичигтэй соёлтой нөхөр байсан гэж бодож байна.
Мөн тэр нууц товчоонд гардаг цусан төрлийн ахыгаа харваж алдаг хэсэг ч бас санаандгүй тэнд тууж яваа хэрэг биш болов уу! Үнэхээр хааны түүх байсан бол тэр хэсгийг хасаад биччихэд л болох байсан байх? г.м... бла бла... за хэт их далийж хэдэн хуудас шастир бичин алдлаа :D

За тэгээд миний бодлоор Монгол газар шороон дээр хятад шаахай гишгэж байх үед Монголчууд доройтож ирсэн, харин эсрэгээр Оросуудыг түшсэнээр Монголчуудад тэгтлээ доройтож байсан түүх байхгүй байхаа. Аргыг нь олж чадвал Оросууд нь ямар ч байсан дээрээ... Мэдээж биеэ даагаад явбал бүр л илүү л дээ... Ер нь Орос хүмүүсийн хувьд харьцангүй цайлган, хамт окопонд хэвтэж байхад тамхиа сожоод нууж татахгүй хүмүүс л гэж боддог юм. Мэдэхгүй. Дээр нь Орос охидууд царайлаг :D ;)

Мэдээж түүхч ч биш надад зөндөө алдаж, буруу бодож байгаа юм байгаа байхөө санаа нийлэхгүй зүйл, эсвэл нэмж хэлж өгөх зүйл байвал сэтгэгдэл үлдээгээрэй! Тэгээд гол нь Евро-2008-аар аль багийг дэмжиж байгаа вэ? :D
төрөл: Уншуулмаар | (18) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1222 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Харин тэхх. Тэхдээ Германууд тоглож чадаагүй л дээ, тоглолт нь ерөөсөө гараагүйшд.. Жоохон тийм байнаа хэхэхэ sad
xvv хэзээ бичсэн: 20:37, 2008-06-30 | |
Иш ивий хөөрхий муу герман уг нь их л хичээж байгаа харагдсан.
Би тээр хэлсийшд...  ИСПАНИ МАНДТУГАЙ. ёоооё өчигдөр финалыг үзсэнээсээ хойш догдлоод унтаж чадсангүй. Харин одоо бол ажилаа хийх ёстой байтал нойр хүрээд байнаа... Ямартай ч атугай Евро 2008 мантугай..
 tongue
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 09:59, 2008-06-30 | |
хахаха харин хэлсийшдээ. Дэмжижийгаад хожуулчихсан бол уг нь гашуудаж биш баярлаж уух байсан байхгүй юу... гэхдээ яахав нэг уултаас мултарсым байна big grin
xvv хэзээ бичсэн: 01:06, 2008-06-30 | |
Орос ах нар ашгүй хожигдож архидалтаас амь мултарлаа гэсэн чинь гашуудал гээд ганц юм задалж эхлээд бас зараа ахтай найзаллаашд..#Eh?
Дарс хэзээ бичсэн: 03:12, 2008-06-29 | |
Сэтгэгдэл
Харин жоохон тиймэрхүү юм болсоон tongue Захих гээд бурханыг нь хайгаад олохгүй байсан чинь чи рэкетлээд байгаад байсан байшд tongue Харин финалын хувьд зарласан нь дээр байхаа... Мань чинь ч бас яаж ч магадгүй... Ажил хэрэг дээр зарлачих.
xvv хэзээ бичсэн: 01:37, 2008-06-28 | |
Ёооё манайхаан. Миний муу ИСПАНИЧУУД  нээрээ хөөрхөн байнаа.
Хойд агаа нарыг зүгээр л залгичихлаа шд. Хэ хэ tongue

Хөлбөмбөгийн тэнгэр нь ч аймхай нөхөр байна лээ дээ гсн. хэ хэ
 За тэгээд манайхаан финал үзэхийг уриалж байна шүү.
болохгүй бол зар тараалаа шүү.
29нд Хороололын Номингийн арийн English Inn-д 24 цагт уулзий гэвэл ямар уу. тэгээд яриад доргиж байхад финал эхэлнэ шд....
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:20, 2008-06-27 | |
ёоооё Өчигдөр Герман хожчихлоо. Эхний таамаг биелэлээ олчихлоо. Өнөөдөр Орос Испани 2 үзнэ. Би хөлбөмбгийн бурханыг нь рекэтлэчихсэн. Испанийг хожуулна гэж ам алдсан. Хэ хэ  tongue
Тэгээд финалыг үзэхиймуу гүүмуу.

Хүү: Орос герман 2-г үзнэ гэхлээр 45 оны тулаан санаанд ороод болохгүй байнаа. хэ хэ silly
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:20, 2008-06-26 | |
Сэтгэгдэл
mongolxvv: Харин дэмжээд л суучихна даа big grin

Хүслийн Жигүүр: Өөр нэр өгдөг байж уу?
Харин өчигдөр тэсэлгүй нэмэлт цагийн дундаас кадр тасарчихсан байлээ. Сүүлийн хэд хоног нойргүй үзсэн болохоор... Намайг унтчингуут л Испаниуд хожчихсон байлээл дээ. Тэрнээс биш би сэрүүн байсан бол дэмжжийгаад бурханыг сүрдүүлжийгаад Италийг хожуулкүй юу tongue
Би бол Орос - Герман 2-ыг аваргын төлөө тоглуулмаар байна. big grin
xvv хэзээ бичсэн: 18:04, 2008-06-23 | |
Холимог гэхлээр надад хоол хоолны үлдэгдэл шиг санагддгийн. хэ хэ  tongue гэхдээ тэр яахав
Би ч Испанийг дэмжээд аймаар байгаа. Миний баг ч Италийг хашраасандаа. хэ хэ Удахгүй хойд ах нарыг  Зажлахгүй залгихийн байхаа. би бол Цомын төлөө Испани Герман 2 үзнэ байх гэж бодож байгаа шд.
Цомын тоглолтыг нэг доргиж байгаад хамтдаа үзэхүү. аан.
Сайхан доргих сайхан шүү. хариугаа хэлээрэй. Далийснаараа далийгаад доргий яадгий. 2008 ганц удаа л болохиймчин. тэ big grin
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:44, 2008-06-23 | |
Ах нар ч алж байна дөөөө
Бидний түүхийг будлиулах талдаа цаад хятадууд чинь угаасаа ээмэр ээмэр ямартаа л газрын зураг дээрээ МОНГОЛ УЛСЫГ маань өөрийн нутагтаа оруулж зурж бичиж тайлбарлаж байхавдээээ. харин бид л тархиаааа угаалгаад өөрсдийн бичих түүхийг самруулчихгүй бол... 

Аааа тийм ах нар нээрээ аваргалах байхшүүү
mongolxvv хэзээ бичсэн: 23:10, 2008-06-22 | |
Сэтгэгдэл
Хөөх явж үзэв гэсэн чинь анзаараагүйм байшд. Бүүр цэнгэлдэхэд нь очиж үзсэн юмуу?
surprise surprise surprise surprise surprise surprise surprise surprise атаархжийнаааааааа waiting tongue Тэгсэн бол Зараа ахыг, эгчтэй нь хажуугийнх нь хөрштэй нь залгисан ч яадгийн big grin
Instant Ramen авч идэ big grin
xvv хэзээ бичсэн: 21:45, 2008-06-22 | |
Хэлээд юүхэв.. Өнөөдөр зараа эгчийг зургаан зулзагатай нь зулзага болгоныг нь эсгий гуталтай нь залигцийн шиг гэвтжээнэ sick
Дарс хэзээ бичсэн: 21:31, 2008-06-22 | |
Чи ч өнгөрчээ devil laughing rolling on the floor
xvv хэзээ бичсэн: 19:24, 2008-06-22 | |
Орос агаа нар хожчихлоо.. Тийм гэж хэлж болохгүй, үгүй гэж бас басаж болохгүй үл мэдэгдэх хүмүүс шөө.. Өчигдөр хэдэн орос найзуудтайгаа явж тоглолт үзэв. Тоглолтын дараа тасартлаа уувшд.. kkkk оросууд ахиад хожвол, би нэрээ мартах юм шиг байна.. Оросууд европын аварга болвол, би шууд архиндаа нэвшэрж үхэхийн шиг байна гэсссс...
Дарс хэзээ бичсэн: 16:54, 2008-06-22 | |
Dandaa huuhduud alga bolood l.
гэнэ үү???
xvv хэзээ бичсэн: 05:40, 2008-06-22 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)