Кисель

2008-06-01,21:30
Уржигдар кисель идэв. Аймар хүйтэн, найз маань тэнгэр гуайд хууртагдаад нимгэн гарчихсан, хамт алхаж байснаа даараад байна гээд, цусан дахь сахараа нэмж дулаан үүсгэх зорилготой замын хажуугийн дэлгүүр рүү орсон чинь "кисель" байж байх юмаа. Аваад гараад гудамжний шороотой тоостой холиод харих хүртлээ идэв :D Бага байхад ч юу эстэй хольж иддэг байгаав дээ хэхэ Нээрээ үнэхээр гоё танил дотно мэдрэмж. :D За тэгээд өнөөдөр харин Бодрол блогийг бас олж авлаа. Кисель шиг мэдрэмж??
http://www.xanaduartgallery.org/blog/

Ойрд онцын хийж бүтээсэн юмгүй, ер нь бол амьдрал өрнөөд, би ядаж байхад Сараагийн дууг дуулаад /Би жаргалтайааййайаа.../ алхаад байдаг :) Өчигдөр харин найзуудтайгаа гарч хор долоогоод... өглөө болтол хэдэн үе мөчнийхөө хуян шар усыг тараав :-D Нээрээ 4 хоногийн өмнө сэрээд харсан чинь цав цагаан цас, зүүдлээд байна уу гэсэн чинь бишээ :-) Бараг зургаан сар гарах гэж байхад цас ороод сэрүүхэн байна шүү, мөстлөг ойртоод л байх шиг байна. Нэг бодлын дэлхийн хөгжил хурдсаад байгаа болохоор их ч олон юмыг үзэж амжчихаад үхэх нь гээд бодохоор бас баярламаар. Өдөр бүр шинэ нээлт, шинэ технологи, лав намайг үхэхээс өмнө нисдэг машин унаж давхицгаагаад, цардмал замуудыг хуулж хаяад оронд нь зүлэг тариад, хүмүүсийн гутал бас хөөрдөг зүлгэн дээгүүр гутлынхаа хөөрөгчийг асаагаад л гараад явчихдаг болох байх даа. Гэрийн ажлуудыг бүгдийг нь робот маань хийчихээд л :-)
Би Монголд үйлдвэрлэсэн нисдэг машинаа уначихсан, хажуугийнхаа суудал дээр Монгол банхараа суулгачихсан, асар цоглог панк рок дуу тавьчихаад л ажил тараад хотын төвөөс 40км зайтай гэр рүүгээ сүнгэнүүлээд давхиж явах юмаа гэж. Бас дотроо харьж хайрыгаа үнсэж үнгэж, юу яаж мааж нялуурч мялуурч бялуурч аваад ;-) блог млогоо бичий энэ тэр гээд, бодцон, бичих юм зумаа лааг дотроо бодоод ганцаараа инээж нохойгоо алмайруулаад л... Тэгсэн хажуугаар өнгөрч яваа жоохон охидууд бас ахыг өдөж мөдөөж байх юмаа... :P ;) Тэгэнгүүт нь ядам хуруун дахь цагаан алтан бөгжөө гайхуулж энэ тэр ;-) Асар материаллаг загнаж байгаан цаад чинь. Хэрэглээ мэрэглээ нь юу нөгөө яриад байдгаасаа шаал өөр болцон, баахан үнэтэй юм мум хэрэглэцэн... Яасан гэсэн чинь дэлхий дээр ядуу зүдүү хэцүү амьдралтай хүн байхгүй болцон бүгдээрээ баян тансаг, тэгээд л социализмыг байгуулчихсан болохоор мөнгөө өөр юунд ч зарах билээ...
За тэгээд дараа сард амралтаа аваад эхнэр хүүхдээ дагуулаад Ангараг гариг дээр баригдсан шинэ наран шарлагын газар очиж божийсон бор хүмүүс буцаж ирэхээр төлөвлөж байгаа. замаараа саран дээгүүр дайрнаа... Гэнэт бодол таслаад хажуугаар явуулын дэлгүүр давхиж явна, ханан дээр нь блогмн энэ тэр гээд бас реклам байж майгаад... Тэгсэн кисель зарж байхын :-D
төрөл: Мөрөөдөл | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 884 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
aimr sonin nuuts ugshiishd geed gomdoldiimuu хэлээ гаргах
dao хэзээ бичсэн: 13:03, 2009-11-26 | |
dadido bna
Зочин хэзээ бичсэн: 12:17, 2009-11-26 | |
minii nuuts ug orohgui bna yahuu
Зочин хэзээ бичсэн: 12:16, 2009-11-26 | |
ярзайтал инээх Юм хөгжөөд л байна даа, наана элдэв юм тохиолдчихгүй л бол... Зүгээр нэг хөл бөмбөгөөс болоод ингэж байгаа хүмүүс чинь хоолоо булаацалдвал бүр аймар юм болдым байгаа биз дээ...
xvv хэзээ бичсэн: 17:44, 2009-11-25 | |
хо чи нээрээ аймаар ургуулжийнаа яасан ч мундагийн хэлээ гаргах уншиж байх явцад яг л өнөө Wall-E санаанд орж байхымаа гэж хэхэ. Яа нээрээ монгол орон маань ийм болчуул тэ, хийх ажлгүй баатрууд олшроод хар саарал үйлдлүүд ихсэх байх даа whew!
director хэзээ бичсэн: 14:16, 2009-11-25 | |
ene hvv ah
neeh aimar aimar moroodhiimaa. bi bas dagatsoon neeree saran deer ochuul yamar bol getsen bodoj bn.
donika хэзээ бичсэн: 13:05, 2008-06-02 | |
өөлкий өөлкий..
Зочин хэзээ бичсэн: 13:03, 2008-06-02 | |
oooo
ene hvvg iim lag yum baih sar maran deer ochood ain geed unshaad baisan chin ooo moroodoj suusiimuu.
dursahui хэзээ бичсэн: 08:37, 2008-06-02 | |
шүлс асгараа явчдаг байшд.. гарч кисель идий байз.. хүүхдийн баяр ч болжээнэ энэ чинь..

бодролыг олж өгсөнд чинь үнээрийн башийжийнаа.. big grin
bayasum хэзээ бичсэн: 13:02, 2008-06-01 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)