Монгол хэл бичгийн дүрмийн алдаа - шийдэх боломж

2008-02-10,20:56
Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм Very Happy
Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй.
Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. Бүгдээрээ дэмжицгээе.

Холбогдох блог бичлэгүүд:
http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html
http://bolorcms.com/badaa/index.php?/archives/37-Mongolian-Aspell-dictionary-Current-status.html

Мөн шинэ тольны талаар эндээс уншаарай: http://bolorcms.com/badaa/index.php?/archives/51-unknown.html
төрөл: Хувьсгалын | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1288 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Хуулиар бүх зүйлийг зохицуулвал утгагүй болох биз
өнөөх ёс суртахуун
зан заншил, этика гэгч зүйл дэмий зүйл болж хувирах биз.

Бастиагийн "хууль" гэх бүтээлийг уншсанаасаа хэллээ.

миний хэлэх гэсэн санаа бол, нийгмийн амьдралд зохицуулалт хийгээд эхэлчихсэн хуульчдын гаргаж буй алдааг програмистууд залруулж байна. хуулиараа програмистуудад юм хийх боломж олгосон хуульчид, хууль тогтоогчид агуу юмаа. big hug
galbaatar хэзээ бичсэн: 20:21, 2008-03-27 | |
Сэтгэгдэл
Угаасаа хуулиар нийгмийн амьдралыг бүрэн зохицуулах боломжгүй биз дээ... харин мэдээллийн хэрэгслэлээр бол хүмүүсийн тархийг угааж яаж ч зохицуулж уг нь болох л байх...

Бадаагийн хувьд блогчин гэхээсээ илүүтэйгээр програмист, сайн дураараа Монголын төлөө маш зөв замаар зүтгэж байгаа дайчин гэж ч хэлсэн болохоор хүн гэж бодох болсон. Хийж байгаа бүхэн нь эргээд бидэнд асар үнэтэй зүйлсийг хийж байгаа гэж боддог. Applause

Зассан: xvv хэзээ: 2008-2-10 07:38
xvv хэзээ бичсэн: 21:37, 2008-02-10 | |
bi bayartai bna
huulichidaas iluu blogchid 'niigmiin amidraliig zohitsuulj bnuudaa gesen bodol' turluu.
winking
galbaatar хэзээ бичсэн: 21:28, 2008-02-10 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)