МАГТААЛЫН ҮГСЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ МАШ ЧУХАЛ

2022-04-07,23:33
#Хуулав

 
Мундаг байна, сайн байна гэж ёс төдий магтахаас илүүтэй хүүхдийн хичээл зүтгэл, ахиц, алдаанаасаа суралцсан байдлыг ажиглаж бодит урамшуулал хэлж хэвшицгээе.
Хүүхдийн өдөр бүр сонсдог үгс тэдний өөрийгөө хөгжүүлэх мөн өөрийгөө дүгнэх, үнэлэх үнэлэмж болдог. Та хэрхэн магтахаас хүүхдийн тань цаашдын үйлдэл шалтгаалах нь байна шүү.
Доор хэдэн жишээ сийрүүллээ. Урмын үгсийг хэлэхээс гадна цаасан дээр бичээд өрөөнд нь наах, халаасанд нь хийх г.м-ээр илэрхийлсэн ч болно.
* Хичээсний чинь үр дүн гарлаа
* Өчигдрийнхөөсөө илүү сайн байлаа
* Хөөх, чи өөрөө хийж чадлаа
* Гоё хэлээд гуйх чинь хөөрхөн байна
* Уйлахгүй хэлэхээр ямар тод сонсогдож байна аа
* Дүүдээ тусалсанд баярлалаа
* Охиноо чадна гэж итгэж байна
* Чамайг хараад бүр зориг орчихлоо
* Голох хэрэггүй 50% чинь оноо шүү дээ, дахиад жоохон хичээгээд 70% болгоё.
* Аав ээж нь үүнийг чамаас суралцмаар юм байна
* Хүн бүхэн алддаг. Гэхдээ дахиад алдахгүйг хичээхэд болно. Чи чадна
* Чамтай ярилцаад тайвширчихлаа.
* Чамтай ярилцах хөгжилтэй байдаг шүү
* Ээж нь чадахаараа дэмжих болно оо
* Яг үүн шигээ хичээгээд байхад удахгүй хүссэн үр дүндээ хүрнэ ээ
* Үнэнээ хэлсэн нь сайн хэрэг боллоо
* Ээждээ сэтгэлээ нээсэнд баярлалаа
* Чи бидэнд ирсэн бэлэг
* Чи өөрөөр сэтгэж чаджээ
*Сурсан зүйлээ найзууддаа зааж өгч байгааг нь хараад бахархаж байна
* Энэ бичсэн үсэг шигээ бичээд байхад болно, миний хүү чадах юм байна
* Ээжийгээ зурахад ийм олон өнгийг хэрэглэжээ. Ээж нь энэ зураг дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна
* Өнөөдөр бас өчигдөр яг цагтаа унтлаа шүү.
* Хөөх идэхгүй ялгадаг ногооноосоо нэг халбагыг идчихлээ, болж байна
* Чи аавдаа тусалсан учраас аав нь хийх ажлаа эрт дуусаж амарч чадлаа.
.....
ТАНД ТААЛАГДСАН БОЛ УРМЫН ҮГСЭЭ КОММЕНТООР БИЧИЖ ҮЛДЭЭГЭЭРЭЙ 😊
Г. Төмөрзаяа
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 821 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)