Уйлаад яахав дээ Цэнцэрэн минь...

2022-04-07,23:19
Иймэрхүү зүйлсийг хараад, сонсоод, дөжрөөд чимээгүй явдаг, тэмцдэггүйн үр дүн шүү дээ... Яахав одоо л ойлгож жагсаж эхэлж л байх шиг байна... Гэхдээ ойлгоод, зөв зүйлийн төлөө тэмцэж сураагүй цагт энэ хэвээр л байх биз... Тэгж суртал ч бас л өдий биз дээ гэж бодогдох болж дээ...
Уг нь ч 1964 онд Япончууд хогтойгоо тэмцэж цэвэрч үндэстэн болсон түүхийг бодвол бас уг нь боломжгүй ч зүйл биш ч юм шиг л санагддаг...
 
Богд Зонховын хөшөө шиг төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах, эсвэл огт хэрэггүй төслийн жагсаалтыг 2022 оны төсвөөс шүүж, захаас нь түүж үзвэл ийм байна. Нийт 35 төсөлд 844 тэрбум төгрөг. 2022 онд санхүүжүүлэх нь 236 тэрбум.😬
Энэ Хэнтий аймаг чинь улсын төсвийн бүх хөрөнгө оруулалтын талыг нь залгидаг юм бишүү дээ? Газар нутгаар нь хүн амаа ялгаварлаж болох юм уу? Төсвийн тэнцвэртэй бодлого түй ч алга. 🤨
Богд Зонхов, Байгалийн түүх, Археологи, Чингис хааны музей бүгд ижил. Хэзээ ч хөрөнгө оруулалт дуусахгүй, үргэлжлээд засвар хийх, үзмэр, шилэн хорго, тавилга, гадна тохижилт, урсгал зардал гээд жил бүр төсвөөс саагаад явна. Ёроолгүй сав. 😬

https://www.facebook.com/lutochir.tsegmed/posts/10227712056894892


 

2022 оны Соёлын яамны төсөвтэй танилцаарай! Яам дангаараа монгол улс даяар 148 цэцэрлэг, 100 томоохон эмнэлэг барих хэмжээний төсөв авч байна‼️‼️‼️‼️

https://www.facebook.com/tsetseg.byambaa/posts/10159439793479666


 

Өвөрхангайд 400 сая төгрөгийн өртөгтэй Цэцэрлэгийн барилгын яг ижил өргөтгөл Хэнтийд баригдах болохоор 850 сая, 1 тэрбум 85 сая төгрөг болчих жишээтэй. Хүчин чадал, зураг төсөл ижил.
Ганц объект бодит өртөгөөр нь явуулчихгүй бүх зүйлээс ингэж хулгай хийж байна, зүгээр ч нэг Төсөв шимэгчдийн Засгийн газар гэж хэлээгүй юмаа...
Зүүн энгэрт нь шар утсаар Соёмбо оёчихсон ур хийц муутай бомбер өмсч худлаа ажил хэрэгч царайлж, жүжиглэж явдаг данхар толгойт, тэдний бүлэглэл ийм л ясны хулгайч нар шүү дээ.
#төсөвшимэгчзасаг
#төсвийнхулгай
#32тэрбумынлуйвар

https://www.facebook.com/ganbat.gongorjav.9/posts/4620172548048103

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 126 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)