Томоо мөрөөдлүүд

2021-11-27,22:07
Надад зөндөө олон томоо мөрөөдөл байдаг юм. Хүнд хэлчихээрээ хүн өөрөө ч хичээхээ болиод биелдэггүй энэ тэр гээд нэг "балай" мухар сүсэг шиг юманд итгээд ер нь нэг их гаргахгүй дотроо хадгалаад явдаг юм. Зах зухаас нь жоохон гаргачихъя. Бас магадгүй хийж чадах нэгэнд нь санаа өгөх ч юм билүү. 1 нь ч угаасаа санаа өгөх гэхээсээ эхнээсээ хүмүүс хэрэгжүүлээд явж байгаа зүйл л дээ.

1. Нэлээн хэдэн жилийн өмнө Дарь-Эхэд найзууд маань нийлээд Би чадна гээд нэг төвийг хэсэг хугацаанд ажиллуулж байсан. Хэдийгээр олигтой явуулж чадаагүй, тэгсгээд замхарсан ч гэлээ өөр олон олон зүйлсийг надад өгсөн нэг тийм үйл байсан. Ид шидийн орон гээд зүйлийг хараад үнэхээр биширч, бас бүүр ингэж ч хийж болж байгааг хараад өөрийгөө бодоод хааяа бага зэрэг гутарч эморно оо 😅 Дээр нь тэр алслагдсан суманд хүртэл хүүхдүүдэд номын сан бэлдээд аваачиж өгч байгаа бол үнэхээр "мундаг х 100сая". Биширч, дэмжиж явдаг. Би ч санаагаа бол бас хаяагүй л яваа. Хаях ч үгүй байх. Ямар ч байсан илүү өөрөө чадалтай боломжтой болж байж л хийх юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Чадсан чадаагүй ямар ч байсан Монголын сурах боломж муутай хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар туслах, нөлөөлөх нэг тийм яг тухайн үед бөөн итгэл сэтгэл болсон хүмүүс юу мөрөөдөж, төсөөлж байсан тэр зүйлсийг бага ч болов бодит болгох юмсан гэсэн мөрөөдөл явсаар л байгаа. Ганц Ид шидийн орон надад бол хангалтгүй. Ядаж хотын гэр хорооллуудад хангалттай тооны өдөр өнжүүлэх тийм биш юм гэхэд жижиг төвүүдтэй, ойр хавийн сургуулиас нь автобус яваад оройдоо бас ямар нэгэн хэлбэрээр гэр рүү нь дөхүүлдэг тийм нэг сүлжээтэй энэ тэр...

2. Ахлах ангид байхдаа маш том азаар янз бүрийн химийн бодисыг хичээл дээр ч холиод, урвалд оруулаад, янз бүрээр туршаад, нүдээрээ харж, хамраараа үнэрлэх, хичээлийн дараа хулгайгаар элдэв туршилт хийх, колбо хуруу шил хагалах, спиртэн дэн дээр элдэв юм халаах боломжтой орчин нөхцөлд сурсан байдаг юм. Одоо бодоход өөр газар бараг байгаагүй маш ховор боломж байсан байх. Одоо бол бүр ч ховор болсон байх гэж боддог?. Зөвхөн үзэг цаас бариад суудаг биш яг тийм л бодит туршилтууд л хүнийг сургаж, харах өнцөг, тархины төсөөлөх хэмжээг тэлж явдаг юм болов уу гэж боддог. Жишээлбэл зөвхөн хотын төвийн ойр хавьдаа уул, гол цонхоор харагддаггүй орчинд өндөр байшингууд дунд хүүхдийг өсгөөд уул, гол гэсэн юм хичнээн их уншуулж бичүүлээд ч тэр хүүхдэд ганц удаа бодитоор харуулах уул, гол тэс өөр зүйлс байхтай адил баахан химийн томъёо, физикийн хуулиуд цаасан дээр уншуулж бичүүлээд туршилт бодит үзүүлэнгүй бол утга учир маш бага санагддаг. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлүүдийг ижил тэгш, чанартай болгосноор уг нь ирээдүйн иргэдийг шаааал өөрөөр бэлдэж болмоор, ямарваа зүйлийг олон талаас харах чадвартай, өргөн мэдлэгтэй хүмүүсийг бэлдэх боломжтой санагддаг... Нөгөөтэйгүүр аав маань маш ховор байхад Nintendo-гийн копи авч өгч, нагац эгч маань тухайн үед хаана ч хэнд ч бараг байгаагүй Япон кино, хүүхэлдэй, хөгжилтэй нэвтрүүлгүүдийг бичлэг өнгөт зурагтаар үзэх боломжийг нээж өгч байж. Ер нь л их олон талаар хүмүүст байгаагүй тийм азтай зүйлс амьдралд минь их байсан санагддаг юм. Хажуу айлын ах нар хүртэл өөрсдөө машинаа засаад, гадна талыг нь төмрөөр хийчихдэг гарын уртай, аав ээжийг байхгүйд шөнө орж ирж хоноод шилийн сайн эрсийн домог ярьж өгч унтуулдаг, байшин барьж байсан цэрэг ах нар ч модоор танк машин хийж өгөөд бас л янз бүрийн гоё юм ярьж өгнө. Бүгд ном, сэтгүүл уншина. Хотод байдаг эгчийндээ их очдог, хажуу айлын ах нар бас л дуу хөгжим, ном уншина. Хараад бишрээд эд нар шиг болно гэж боддог хүмүүс ч их байж. Санаж байгаагаас Тарзан, Чейзийн цувралаас эхлүүлээд номыг нь ч мөн их авч уншсан байдаг юм... Манайх ч эгчийнх ч бас их номтой байсан, сүүлд бол гэр Хотын номын сантай ойр байсан гээд бусдаас давуу тал их байж дээ...

За тэгээд Хүүхдийн ордны дугуйлан бол бас нэг тийм өөр ертөнцийн гарц байж дээ гэж бодогддог. Одоо ч тийм л байх. Ямартай ч тэр бүр хүүхэд бүр тэнд сурах боломж бололцоо ховор л болов уу...

За за гол санаа бол дээрх төвтэйгөө холбоод ч юмуу холбоогүйгээр өөрт бусдаас илүү байсан тийм боломжуудыг хүүхдүүдэд олгох зүйлсийг массаар нь хийх мөрөөдөл юм. Дунд сургуулийн хими, физикийн лабораторийг тохижуулж өгөх ч юм уу, Мэдээлэл технологийн кабинетыг нь тохижуулаад, тэнд дугуйлан хичээллүүлээд ирээдүйн програмист, хакерууд бэлдчихвэл бас гоё доо гээд л...

Эсвэл өөрснөө төв дээрээ тийм зүйлс хийгээд, өөрөө хажуу айлын ах нар, цэрэг ах нар шигээ гоё ах байж үлгэр дуурайл үзүүлээд, элдэв юм ярьж, шилийн сайн эрс эх орон морон гэж толгой тархийг нь угаагаад л 😁

Мэдээж өөр хэд хэдэн амласан, зарласан, эхлүүлээд дуусгаагүй зөндөө санаа мөрөөдлүүд байгаа. Алийг нь ч олигтой бууж өгч болино гэж хаяж чадаагүй л яваа...
Зүгээр л гэнэт сая нэг сургалтын төв ажиллуулдаг найзын пост хараад (атаархангаа) санаанд ороод эртүүдээс хойш нэг ингээд тавьчих юмсан гээд бодогдоод байсан юм... Ямар ч байсан мөрөөдлөө бас өөртөө сануулж, түлхэж чирч явахгүй бол бас мартаад, хойш тавиад л явсаар л, цаг хугацаа гялалзан урссаар л байна...
төрөл: Мөрөөдөл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)