Суудлын даруулгаа зөв зүүж байгаарай

2021-12-30,09:02
Машины суудлын бүс амарчлаад зөвхөн мөрнийхийг зүүгээд байдаг их буруу юм байна шүү манайхаан. Би бас хүн дуурайж тэгж зүүх гээд унштал болохгүй ээ л гэж байна. Ер нь яг л зөв зүү гэнэ дээ.

Тохиргоогоор нь дээш доош болгоод өөртөө тааруулж байнга зөв зүүх нь чухал юм байна. Буруу зүүснээр аюулгүйн дэр нь хамгаалах биш гэмтээдэг зүйл болж хувирдаг зэргээр бичжээ. Олон тооны судалгаа байдаг юм байна.

Бүсний хэмжээ таарахгүй жоохон хүүхэд бол хүүхдийн суудалтай арын суудалд суулгах, арын суудалд ч бүх зорчигч бүс зүүх.
Бас гар хүрэх газар бүс таслагчтай байх ч зүгээр л гэдэг юм билээ.

Суудлын бүсний талаар Монгол хэлээр:
https://gogo.mn/r/ln2wl

Зөвхөн мөрнийхийг зүүгээд өврийн(бөгсний)хийг зүүхгүй байх талаар Англиар:
https://www.quora.com/What-is-the-use-of-the-lower-strap-of-a-car-s-seat-belt-Is-it-safe-to-only-wear-the-upper-part
 
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 6 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)