Ковид-19 вакцины Япончуудын судалгаанд сөрөг үр дүн илэрсэн

2021-08-07,20:50
Бас нэг сонирхолтой судалгаа хийгджээ. Бас нөгөө талд вакцин үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааны сайн гэсэн үр дүн ч бас байгаа. Практик дээр илүү хүндрэл бага байна гэж бас сонсогдож байгаа. Гэхдээ бас иймэрхүү судалгаа ч байгаа болохоор вакцин хийлгэсэн гээд бас тайвшралгүй халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй л гэсэн үг болов уу...
 
https://www.facebook.com/EmunEmi/posts/2923067111240059

Вакцин тариулсан хүмүүс олноороо өвдөөд хүндрээд байгаагийн учир юу вэ?
Batchuluun Natsagdorj -ийн орчуулсан нийтлэлийг уншиж үзээд нэмж бичлээ.
Осакагийн Их Сургуулийн Микробын Өвчний Хүрээлэн, Иммунохимийн тэнхим
Профессор Хисаши Арасегаар ахлуулсан багийн судалгааны үр дүн.
~Коронавирусын халдварыг нэмэгдүүлдэг эсрэг бие илрүүлсэн нь.  COVID-19-ийн хүндрэлтэй уялдах магадлал ~
“An infectivity-enhancing site on the SARS-CoV-2 spike protein targeted by antibodies”
 Ковид-19 вирүсийн өргөслөг уураг нь RBD (Receptor Binding Domain) гэсэн хэсгээрээ хүний биеийн эсийн ACE2 (Angiotensin-converting enzyme 2) хүлээн авагч сэртэнтэй холбогдсоноор эсэд нэвтэрч чаддаг байна. Тэгвэл тэрхүү холбогдоод байгаа RBD хэсгийг эсэргүүцэх эсрэг биетийг биед үүсгэж вирүсийг эсэд нэвтрэхийг нь зогсоож чадвал халдвараас  хамгаална гэсэн үг. Харин японы баг ковидын халдварын болон вакцины үйлчлэлээр хүний биед үүсэж байгаа эсрэг биетийг судлах явцад зөвхөн ганц RBD-г эсэргүүцдэг саармагжуулагч эсрэг биетээс гадна олон тооны эсрэг биетүүд үүсдэг болохыг олж тогтоожээ (2021.05.24 Cell сэтгүүлд нийтлэв). Тэдгээр эсрэг биетүүдийн дотор вирүсийн RBD хэсэг төдийгүй NDT (N-Terminal Domain)  хэсэгт холбогддог эсрэг биет ч бас үүсдэг бөгөөд, NTD хэсэгт тэр эсрэг биет холбогдсоноор жирийн үед арагш шигдмэл маягтай байдаг RBD- хэсгийн үзүүрийг урагш түлхэж өгч вирүсийг хүний биеийн эсийн ACE2-той холбогдох боломжийг улам хялбар болгодог болох нь тогтоогджээ. Халдварыг нэмэгдүүлж дэмжих үр дүнд хүргэж байгаагаас нь улбаалан энэ эсрэг биетийг халдвар дэмжигч эсрэг биет гэж нэрлэсэн байна. Халдвар дэмжигч эсрэг биет нь вирүсийн халдварыг нэмэгдүүлэхээс гадна RBD-ийн саармагжуулагч эсрэг биетийн үйлчилгээг сулруулдаг байна. Тиймээс хүндээр өвчилж байгаа хүмүүсийн биед халдвар дэмжигч эсрэг биет ихээр үйлдвэрлэгдэж байгаа гэсэн үг юм. Мөн энэ эсрэг биет зарим эрүүл хүний биед ч бага хэмжээгээр байдаг. Халдвар дэмжигч эсрэг биеттэй болсон хүмүүсийн хувьд коронавирусын халдвар авбал хурдан хүндрэх магадлалтай юм.
Халдвар дэмжигч эсрэг биетийн шинжилгээ хийснээр өвчин хүндрэх магадлалтай хүмүүсийг урдчилан мэдэх боломжтой болохоос гадна өвчний хүндрэл хэрхэн явагдаж байгааг ч тодорхойлох боломжтой болох юм. Мөн халдвар дэмжигч эсрэг биеийг үйлдвэрлэхэд түлхэц өгөхгүй вакцин хийх боломжтой гэжээ.
Өнөөг хүртэл бүтээсэн коронавирүсийн вакцинууд олон төрлийн эсрэг биетүүд үүсгэхийг, тэдгээр нь хоорондоо хэрхэн үйлчлэлцэхийг гүйцэт судлаж тогтоолгүй хийгдсэн нь энэ судалгаагаар илэрхий болж байна. Тиймээс вакцин хийлгэсэн хүмүүсийн биед халдвар дэмжигч эсрэг биет үүссэн байх бөгөөд, халдвар авмагц хурдан хүндрээд байгаа шалтгаан нь энэ юм. Өөрөөр хэлбэл коронавирүсийн вакцинууд халдвар дэмжигч болсон байна!

Эх сурвалж:
AMED: 国立研究開発法人日本医療研究開発機構 https://www.amed.go.jp/news/release_20210525-02.html
 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 36 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)