Тамхины талаар заавал уншаад үзээрэй
2021-08-07,20:38
Надад бол эмэгтэй хүн тамхи татах нь үнэхээр муухай харагддаг, үнэр нь ч мэдээж таалагддаггүй. За гэхдээ миний нүдэнд ямар харагдах, хамранд яаж үнэртэх нь ч нэг их чухал биш л дээ.
"Sudden Infant Death Syndrome (SIDS)" буюу Нярайн гэнэтийн үхлийн хам шинж гэж өвчин байдаг. Доорх холбоосоор ороод уншиж болно.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3268262/
Нярай хүүхэд ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ гэнэт нас бардаг өвчин юм. Энэ өвчний нэг эрсдэлт хүчин зүйл нь ээж нь жирэмсэн үедээ тамхи татах нь нөлөөтэй гэж үздэг. Дээрх нийтлэлд "the proportion of SIDS deaths in infants of mothers who smoked during pregnancy has increased from 57% to 87%" гэж байгаа. 57-87% нөлөөтэй гэхээр нэлээдгүй өндөр хамааралтай гэсэн үг.
Жирэмсэн үеийн тамхины нөлөө хүүхдэд нь нөлөөлнө гэхээр эмэгтэй хүний өөрийнх нь биед бүүр илүү их муу нөлөөтэй гэсэн үг байдаг. Хүний ихэс нь биологийн маш чадалтай шүүлтүүр байдаг ба эхийн биеэс хүүхдийн биед хор дамжихыг маш сайн тусгаарладаг. Гэсэн ч тамхины хор ураг, нярайд ч нөлөөлж байна гэдэг эхийн биед хэр зэрэг муу вэ гэдгийг харуулах байх.
Тамхинаас гадна хэт их хэмжээний кофе буюу каффейн агуулсан ундаа зэрэг бас дээрх өвчний эрсдэлт хүчин зүйлд ордог гэдэг.
Америкт нийт нярай хүүхдийн нас баралтын эхний 3-т ордог гэхээр ховор биш, тэрэнд 57-87% нөлөөлөх магадлалтай гэхээр миний бодлоор лав ковидоос аймар 🙄 🤓 🤗
Жирэмсэн үед татдаг байхад төрсний дараа нь нярайд нь ингэж нөлөөлнө гэхээр жирэмслэхээс өмнө нь ч гэсэн эхийн биеийг маш ихээр гэмтээж л байгаа гэсэн үг байх аа. Бага хэмжээгээр татдаг байсан ч татах тусам бага багаар мэдэгдэхгүй гэмтээгээд байгаа л гэсэн үг гэж боддог. Залуу үед бол тодорхой хэмжээнд засагдаад нөхөн сэргэж л байгаа. Гэхдээ 30 руу дөхөх тусам тийм чадвар улам буураад бүүр цаанаа бол эд эсүүд нь устаад ч юмуу үлдэнэ л гэсэн үг. Тэгээд 30 өнгөрөөд эхлэнгүүт эрчимтэй хөгширдөг, арьс нь үрчийдэг, бэлгийн сулрал, хөрөлт, үргүйдэл, эрт цэвэршилт болох гэх мэтэд нөлөөлдөг ч гэдэг байх.
Сүүлийн үед эмэгтэй хүмүүс, ялангуяа залуу охид бүсгүйчүүд маань тамхи их татдаг, архи дарс хэт уудаг болсон зэрэгт үнэхээр харамсаж бас болиулах юмсан гэж бодож явдаг.
Урд нь бичих юмсан гэж бодоод л явдаг байлаа. Харин саяхан санамсаргүй аутизмын тамхитай холбоотой байж магадгүй талаарх нийтлэл олж уншаад тэрийгээ дахин санасан юм. Урд нь бол аутизмд тамхины нөлөө тод ажиглагдаагүй гэсэн судалгаанууд байдаг байсан. Харин 2017 оны нэгэн судалгаанд ээжийн талын эмээ нь тамхи татдаг байх нь зээ нь аутизмаар өвдөх нэг хүчин зүйл болдог байх магадлалтай гэсэн судалгааны талаар олж уншсан юм. Урд нь бас нэг дурласан бүсгүйдээ ухуулж бичиж байсан текстээ хайж олоод бас найруулаад пост болгоод орууллаа.
Ганц дээрх НГҮХШ ч юмуу аутизм ч бас биш өөр байдлаар ч хүүхдийн тархины ба бусад эрхтний хөгжилд муугаар нөлөөлдөг, өөр олон өвчний үүсэхэд нь тусалж нөлөөлдөг хүчин зүйл болдог байх магадлал өндөр.
Сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж буй гадаад орчны бохирдол, технологитой холбоотой бусад нөлөөллүүд, хоол хүнсний чанар гээд олон зүйлийн сөрөг эрсдэлт хүчин зүйлүүд дээр нэмээд тамхи татах бол хүүхдээ өвчтэй болгох маш том эрсдэлт хүчин зүйл гэж боддог.
Миний хувьд лав тамхи татдаг эмэгтэйг эхнэрээрээ сонгохгүй гэж боддог. Юу ч үгүй байж голж шиллээ л гэх байх. 😅 Татдаг бүсгүйг гараач гэж гуйгаад, хор нөлөөг нь уншиж мэдсэн хүний үүднээс хэлж, баттай эх сурвалжтайгаар тайлбарлаж өгөөд бас гаргаад аваад суучих гээд үзнэ л дээ. Тэгээд ийм хэмжээнд хор хөнөөлтэйг нь тайлбарлаад байхад ирээдүйн хүүхдээ, өөрийнхөө ирээдүйн эрүүл мэндийг бодохгүй өнөөдрөөрөө л амьдардаг ч юмуу эсвэл ойлгоод гаръя гэсэн ч гарч чадахгүй өөрийгөө ялж чадахгүй хэт сул дорой бүсгүйтэй бол над шиг хүн бол яагаад ч удаан байж чадахгүй байх л даа 😔 Яг энэ зураг дээрх эмэгтэй шиг күүл гоёор харж чадахгүй энэ хүний ирээдүйг, өөртэйгөө хамт байгааг гээд дэвэн дэлхийн юм төсөөлж хардаг заваан зантай болохоор 😅😎
Эрчүүдийн хувьд ч зөндөө юм байгаа. Хамгийн чухал нь ЭРТ БЭЛГИЙН СУЛРАЛТАЙ болно. Мань бол 90 гарчихаад эхнэрээ ноолно л гэж бодож явдаг.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)