Дахивар буюу дахин боловсруулах хогийг хэрхэн ялгах г.м.
2021-08-07,20:13
Доорх бичвэрийг хараад уг нь дээр үед Японд хогоо хэрхэн ялгаж, ангилж хаядаг байсан талаар бичих юмсан гэж бодож байсан аа саналаа.
Уг нь тийм хүндрэлтэй зүйл биш шүү. Заавал угааж цэвэрлэж хатаах гэж сүйд болоод байх ч шаардлагагүй. Бага зэрэг зайлж цэвэрлээд хатаачихаж болохыг нь эх дэлхийгээ, ирээдүйгээ, хүүхдээ бодоод цэвэрлээд хаячихаж байгаарай. Бүүр их заваарсан бол шууд хаячихсан ч болно. Ямар ч байсан бүгдийг нь нийлүүлж хог руу чулууддаг байдлаа ямар нэгэн хэмжээгээр өөрчлөөд ялгаад хаяад хэвшээд явчихвал сурчихдаг, тийм ч хэцүү ажил бол биш шүү. Бас л нэг маш том соёл юм даа.
Эдгээр нь бүгд хог биш дахивар юм. https://www.facebook.com/moyundari/posts/5193304327411177

Дахиваруудаа Сансраас Дарь эхлүү эргээд 500м орчим яваад Төвшин Сайхан төв -д аваачиж өгдөг.
Одоогоор дараах зүйлсийг дахиварт авч байгаа. Үүнд:
PET ус, ундааны сав, зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, эмийн сав.
HDPE ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний сав
Ахуйн газны сав
Бор цаасан хайрцаг
LDPE Сүү ХК-ийн сүү, тарагны уут. (Угааж цэвэрлээд хатаасан байх)
Нолийн цаасны гол (цэвэрхэн хадгалсан байх)
Зөөлөн сунадаг гялгар уут (нэг бүрчлэн угаагаад цэвэрлээд хатааж хадгална)
980гр, 720гр, 550гр, 350гр-ын дарсан ногоо, компот, варень-ны шил угааж цэвэрлээд хатааж хадгална.
Бичгийн цаас, дэвтрийн цаас (үдээс, хавтасны нь авсан байх)
Вакуусны шил
Дотоодын үйлдвэрийн пивоны шил. ( Импортын пивоны шил дахиварт авахгүй. 1 шил байгальд шингэхэд 500! жил болдог)
Шилэн дээрээ товгор бичиггүй, босоо, өндөр буюу цилиндр виноны шил.
#Бокаши савтай болоод жимс, ногооны хаягдлаа бордоошуулж байгаа. Хог бараг гарахаа больсон (Бокаши гэдэг нь жимс, ногооны хаягдал бордоошуулах зориулалтын сав)
Бокаши
Бокаши худалдаалдаг газруудын хаяг
2020.10 сард дахивараа ангилсан пост
Дахивар ангилах талаар мэдлэг, мэдээлэл олгох хуудас болон группүүд
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)