1984 оны Улаанбаатарын богино хэмжээний баримтат киноны хэсэг г.м...

2021-01-01,11:49
Одоогийнх шиг элбэг дэлбэг биш ч өөрсдөө хийдэг, бүтээдэг, хийж бүтээх, хэмнэх эрмэлзлэлтэй, нийтийн зүйлсийг аминдаа завшихсан гэж биш бидний юм шүү хэмээн хайрлаж хамгаалдаг байсан нь, тэгж боддоггүй хүмүүсийг тэгж боддогууд нь нөлөөлж уусгаж явдаг нь уг нь нийгэм нь илүү оюун санааны хувьд хөгжилтэй, соёлтой байсан байх тээ. Хэдэн жилээр нийгмийн ухамсар нь ухарсан юм бол доо...




Зарим хүмүүсийн муулж бичдэг шиг ЗХУ-аас хараат, хяналттай, хэлмэгдүүлж байсан, баригдмал байсан гээд сөрөг зүйлс ч бас байсан. Гэхдээ сайн сайхан зүйлс ч бас их байсныг аав, ээжийгээ хараад тэр нийгмийн зах зухаас амтлаад мэдрээд өссөний хувьд бас мэднэ л дээ. Дүү нар уншвал шууд л итгэхээр хэт нэг талыг барьж харлуулж бичсэн зүйлс бас зарим хүмүүс бичсэн байна. 10-20% нь ч юмуу бас тиймэрхүү зүйл бол байсан нь үнэн. Гэхдээ бараа ховор, өлсөж байсан гэдэг нь ч юмуу тиймэрхүү зүйлсийн хувьд зарим нь сүүлд картын бараа мараанд орсон үеийн юмаа л хольж бичсэн бололтой. Өнөө үетэй харьцуулахад сонголт их бага байсан ч гэлээ өлсөөд байсан юм бол байхгүй байх аа. Ер нь маш их сайн сайхан зүйлс байсан. Ер нь бол яг одоогийн нийгэм бол сэтгэлгээ, соёл талдаа 70-80-аад оноос нэлээд олон жилээр хойш ухарч доройтсон хоцрогдол руугаа буцсан зүйлс маш их бий гэж хувьдаа дүгнэдэг.
 


төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 37 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)