Вирус, вакцин сэжиг, болгоомжлол...

2020-12-20,01:35
Хятад вирус гэж нэрлээд байгаа дээр би хувьдаа бол нэлээн эргэлзэж байгаа. Хамгийн олон хүн гадаадаас цуглаад, нийтдээ хүн ам их шигүү, янз бүрийн амьтан иддэг Ухань хотыг сонгосон байх магадлалтай. Олон улсын хуралд очиж суусан аль ч улсын эрдэмтэн, эсвэл тагнуул вирусыг халдварлуулж тараасан байх магадлалтай. Гадны том медианууд бол эрдэмтэд энэ вирусыг байгалын гаралтай буюу хүний гараар лабораторид бүтээгдсэн байх магадлал багатай гэж байна гэж олноороо бичээд буй. Гэхдээ анхнаасаа тэгж бодуулах зорилготой бүтээсэн вирус бол? Эсвэл байгалийн вирус ч байж болох ч вирусыг олсны дараа үржүүлээд тараасан бол? Амьтны эх үүсвэр нь яг олдсон уу? Устгасан уу? Устгаагүй бол дахин амьтан хооронд болон хүнд халдсаар л байгаа юу? гэх мэт...
  1. 2010 оноос санаа нь төрсөн. Бэлтгэж эхэлсэн гэж хардах үндэслэлтэй. Хүн ам багтахгүй, энэ хэвээр өсөлт үргэлжилбэл дэлхий ачааллаа дийлэхээ больж буй. https://www.youtube.com/watch?v=eNmj6Ug-a4A
  2. 2015 онд вирус тархаж болох магадлалтай гээд бэлтгэхийг сануулсан. https://www.youtube.com/watch?v=6Af6b_wyiwI
  3. 2019-2020 хэрэгжүүлсэн байх магадлалтай. Гэхдээ одоо бол иймэрхүү юм ярьж байгаа. Гэхдээ яг юу бодож ярьж байгааг нь бол таахад хэцүү байх.. https://www.youtube.com/watch?v=Xe8fIjxicoo
Эсвэл хэрэгжүүлээгүй зүгээр 10 жилийн өмнө бодоод өнгөрсөн юм гэхэд энэ санааг нь өөр нэгэн "солиотой" эрдэмтэн хэрэгжүүлж байж болно. Магадгүй нийт хүн төрөлхтний төлөө, дэлхийн ирээдүйн төлөө зарим хэсгийг золиослох санаа нь зөв ч байж магадгүй юм. Ер нь Европи, АНУ, Япон зэрэг улсууд өндөр настай, ЭЗ-т нь дарамт болж буй хүмүүс нь маш их ихэссэн... Вакцин тарихдаа 19 нас хүртэл хүүхэд ба жирэмсэн хүмүүст хийхгүй, хүмүүсээ бүлэглэн асрамжийн газарт байгаа хүмүүс эхний бүлэгт, дараагийн бүлэгт 85-аас дээш, түүний дараагийн бүлэгт 75-аас дээш настай хүмүүст г.м дарааллаар хийнэ. Нэг талаас юмыг яаж мэдэх вэ гээд турших байдлаар гэсэн үг.  Мөн вакцины урт хугацааны гаж нөлөө бол судлагдаагүй. Корона вирусынх ч мөн адил. Яг хэдэн хүнээс хэд нь тусаад, хэд нь хүндрээд, түүнээс хэд нь урт хугацааны гаж нөлөө үлдэж байна. Вакцин үүнээс нь илүү аюулгүй юу гэдэг судалгааны материал олоод уншчихмаар байгаа. Зарим мэдээлэл байгаа ч дөнгөж илрээд жил болж байгаа учир урт хугацааны гэдэг дээр судлах боломжгүй. Вакцин ч мөн адил байх. За тэгээд бусад улсууд хуулиа ч шинэчилж буй, ямартай ч вакцин хийлгэхийг идэвхтэй санал болгох ч хүчээр тулган хийхгүй. Учир нь бүрэн аюулгүй гэж батлах боломжгүй учраас... Харин манайд яах бол? Иргэддээ хангалттай мэдээлэл өгч, эргэлзэх эрх боломжийг, сонголтыг нь өгөх болов уу?! Хувь хүн, эрдэмтэн, эмч, над шиг жирийн нэг залуу хэн ч бай эргэлзэх эрхтэй. Түүнийгээ бичиж тэмдэглэх ч эрхтэй.🙄
 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 10 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)