D витамины талаар зѳвлѳгѳѳ
2019-05-06,21:05
4 улиралтай нар багатай манай Монгол шиг газруудад хүний биеийн Д витамины хэмжээ хавартаа хамгийн бага хэмжээнд хүрдэг байна. Ихэнх хүмүүс хүүхдүүдэд л Д витамин дутагддаг гэсэн ойлголттой байдаг бол насанд хүрсэн хүмүүс бид ч бас Д витамины дутагдалд ордог.
Энэ нь хавар ядарч сульдах, толгой ѳвдѳх, сэтгэцийн тогтворгүй байдал, харшил зэргээр илэрдэг байна. Яс болон, мэдрэлийн тогтолцооны кальцийг зохицуулах үүргийнх нь талаар нэлээд дээр үед нээсэн ч сүүлийн үед харшил, хавдраас сэргийлэхэд Д витамин нь бас чухал үүрэгтэй болохыг илрүүлээд байгаа гэнэ. Хүний дархлааны системийн гажиг эсийг ялгах зэрэг үйл ажиллагааг хангаж ѳгдѳг гэж үзэж таамаглаж байгаа гэнэ.

Д витаминыг хүмүүс ихэнхдээ нарны туяа арьсанд шууд тусаж арьс борлосноор Д витамин хүний биед нийлэгждэг. Мѳн мѳѳг, ѳѳхлѳг загас зэрэг Д витамин баялаг хүнснээс Д витамин авч болдог. Гэвч ямар ч их хэмжээгээр идсэн зѳвхѳн хоол, хүнсээр Д витамин нѳхѳж авах нь боломжгүй юм. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэвэл насанд хүрэгчид уншиж байгаа таныг бэлдмэл хэлбэрээр Д витамин уухыг зѳвлѳж байна.
Мѳн зуны улиралд наранд шууд шарах нь эрүүл мэндэд сайнаар нѳлѳѳлдѳг. Ѳдрийн хэт хурц наранд шууд шарах нь арьсыг гэмтээх, түлэгдэх, нарны хордлого авах, цаашлаад бүр арьсны хорт хавдрын эрсдэлтэй байдаг. Тиймээс хэт ягаан туяаны эсрэг тосыг нимгэн түрхээд наранд шарах нь дээр байдаг ба болж ѳгвѳл хэт халуун наранд биш ѳглѳѳ оройны илч багатай наранд шарах нь дээр.
Мѳн цайвар арьстай наранд шарахад улайгаад эргээд цайрдаг хүмүүс арьсны хавдар тусах хамгийн ѳндѳр эрсдэлтэй байдаг гэнэ. Харин хэвийн хүмүүсийн хувьд арьс улайгаад түүний дараа борлодог, эсвэл арьс улайлгүйгээр шууд борлодог хүмүүс байдаг юм байна. Хар, бор арьстай хүмүүс цайвар арьстай хүмүүсээс нарны туяаны нѳлѳѳгѳѳр Д витамин нийлэгжилт нь илүү бага байдаг юм байна, тэгэхээр Д витамин арьсандаа үүсгэхийн тулд арай илүү наранд шарах хэрэгтэй байдаг гэнээ.
За тэгээд Д витамины нѳхѳж авч байхын тулд зун бол наранд шарах хэрэгтэй ба ѳвѳл, хаврын улиралд бэлдмэлээр Д витамин уугаарай.
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)