Дотно андын захиа буюу Америкт хэрхэн эмч болдог вэ?
2006-04-21,23:53
Цахим Өртөө сүлжээнээс энэхүү нийтлэлийг
хуулан тавьлаа. Петрийн хичээл зүтгэл, мятрашгүй чанар нь өөрийн эрхгүй
бахархах сэтгэлийг төрүүлж байлаа. Хааяа хааяа өөрөө унших гэж, мөн
найз нөхдөдөө санаа болгох гэж энд тавьж байгаа юм.
Хэмээн бичиж тавьсан нэгэн хүний блогоос бас яг ингэж бодогдоод бас дахин хуулж тавив. - Тахиа
Монгол улст АНУ-ын Энх тайвны корпусын шугамаар жил бүр 50 орчим мэргэжилтэн ирж ажилладаг. Тэдний нэг миний дотнын анд Петр Саймон Ховд аймагт 3 жил эрүүл ахуйн чиглэлээр ажиллаад Монгол хэлэнд ёстой л ус цас болоод буцсан юм. Нутаг буцаад 2 жил гаруй сураг тасарсны дараа гэнэт маш урт захиа илгээв. Хувьдаа ирсэн цахим захиаг Өртөөнд зална гэхээр эрхэм уншигч та гайхаж болох. Гэвч Петр андын энэ захиаг та нягтлан уншваас, нэгд, АНУ-д анагаахын сургуульд орохын тулд юу хийх ёстойг, хоёрт, гадаад хүн монгол хэлийг хэчнээн сайн сурч чаддаг болохыг, гуравт, залуус зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэйг дөрөвт, цаг хугацааг яаж зөв ашиглаж, ажил, сургууль, ирээдүйн амьдралаа хэрхэн уялдуулах ёстойг ойлгох буй заа. Петрийн захиаг үсгийн алдаанаас бусдыг засварласангүй, уг эхээр нь танд хүргэж байна. Яг л өөртөө ирсэн захиа мэт сэтгэн уншаарай.
Ph.D. М.Саруул-Эрдэнэ (msaruule@indiana.edu)
Сайн уу?
Сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Петр хэн бэ гэж санаж байна уу? Сайн бодоорой. Хоёр жилийн өмнө тэнд байсан нэг их сонин гадаадын залуу… Би амьд байна.
Цагаан сарын мэнд минь хэдэн хоног хоцорсон гэж би мэдэж байна., гэхдээ англи хэлний нэг үг байна: “Better late than never.” Монгол хэл рүү орчуулбал “хэзээ ч хийгээгүй байснаас хоцорч хийсэн нь дээр”. Тиймээс энэ захиаг минь хүлээн аваарай.
Би аль дээр та нарт бичих ёстой байсан гэж мэдэж байна. Найздаа ийм удаан бичихгүй байж болохгүй ч гэж мэдэж байна. Намайг уучлаарай. Үнэндээ би захиа бичих талаар аймаар муу. Захиа бичээгүй маань чамайгаа мартсан гэсэн үг биш. Монголд хоёр жил хагас байсан үед өөрийнхөө ээжид ч хоёрхон захиа бичсэн гэж мэдээрэй. Америкт байсан найз нартаа бүр бичээгүй. Тэгээд яг Ховдоос явах гэж байсан үедээ одоо энэ шиг нэг аймаар урт захиа бичсэн. Тэр захиа тэдний амьдралд авсан хамгийн урт захиа байсан гэж хэлсэн. Энэ захиа ч та нарын авсан хамгийн урт захиа болох байх. Энэ бол миний зуршил, хүлээж хүлээж, тэгээд БҮҮМ, урт захиа.
Гэхдээ энэ хоёр жил яагаад захиа бичиж чадаагүйгээ би одоо тодорхой тайлбарлана. Эхлээд товч хэлбэл энэ өнгөрсөн хоёр жил Бостон хотод амьдарч нэг том эмнэлэгт хүн амын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Нэг зэрэг анагаахын дээд сургуулиудад өргөдөл өгсөн. Амжилтанд хүрч 2005 оны найман сараас Калифорнид байдаг Станфорд гэдэг сургуульд сурч эхэлнэ. Сургуульд элссэнийхээ дараа Тайваньд очиж Хятад хэл сурах боломж байдаг гэж сонссон учраас Тайваны засгийн газар өргөдөл бичиж явуулсан. Амжилтанд хүрээд Тайваньд ирсэн. Тайваны гадаад яам надад сургуулийн төлбөр, байрны мөнгө, онгоцны билет гэх мэтийг өгсөн. Одоо би Тайванд байна. Монголд их ойрхон шүү дээ.
Чамаар юу байна? Чиний хариу урт байх хэрэггүй. Эргэж холбоотой болох л хамгийн чухал. Зүгээр “Сайн уу? Хөөш чи ёстой муухай амьтан шүү. Монголд ирэхээр чинь чамайг ална даа” гэж бичээд өөрийнхөө уураа гаргаарай. Тэгээд боллоо. Тэгээд дараа нь өөр юм бичмээр бол бичиж болно. Ийм амархан шүү.
Захиагаа эхлэхээс өмнө нэг ганц юм. Миний монгол хэлийг уучлаарай гэж чамаас би гуйх хэрэгтэй. Миний монгол хэл муудсан гэж би мэдэж байна. Харин тэр асуудал надад их хэцүү байна. Үнэндээ Тайванд очихоос өмнө илүү сайн байсан гэж бодож байна. Хятад хэл сурч эхлэнгүүт монгол хэл будаа. Нэг аймаар хоолны мантуу боллоо. Монгол хэлний дүрэм, хятад хэлний дүрэмтэй их андуурч байна. Энэ захиаг уншихдаа чамайг олон хачин өгүүлбэртэй тааралдана гэж мэдэж байна. Чамайг тэвчээртэй уншаарай гэж гуйж байна даа. Үнэндээ та нарын заримын англи хэл миний монгол хэлнээс хамаагүй илүү учраас энэ захиаг би англиар бичиж болох байсан, гэхдээ би Монголд байхдаа дандаа монголоор ярих дуртай байсныг та нар мэдэх учраас зүгээр энэ захиаг монголоор бичээд үзье гэж бодсон. Чиний хариуг хүлээнэ шүү. Чи над шиг муу биш гэж мэдэх учраас чиний хариуг хоёр жил хүлээх хэрэггүй гэж би найдаж байна.
За, эхэлцгээе. Петр энэ өнгөрсөн хоёр жил юу хийв?
2002 оны 6 сард Ховдоос гарсан. Зун Энх тайвны корпусын найз нартай Хятад, Вьетнамд нэг сараар ажлаар явсан. Тэд нар тэр чигээрээ Америк руугаа буцсан. Би Нэгдсэн Улсын Хүн Амын Сангийн (UNFPA) нөхөн үржихүй эрүүл мэндийнтөсөлд ажилласан. Ажил аймаар их, нар саргүй ажилласан. Үнэндээ Монголд сайхан байсан. Надаас л хамаарах байсан бол Монголд илүү удаан баймаар байсан. Гэхдээ би Америкийн анагаахын дээд сургуульд өргөдөл өгмөөр байсан. Америкт анагаахын дээдэд орно гэдэг энгийн асуудал биш – их цаг бас ажил хэрэгтэй. Ингээд аль болох хурдан буцах хэрэгтэй болсон.
АНАГААХЫН ДЭЭДЭД ӨРГӨДӨЛ ӨГӨХИЙН ТУЛД
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний бүх хийсэн юм анагаахын сургуульд орохын тулд хийсэн юм учраас миний энэ хоёр жилийн амьдралыг ойлгохын тулд Америкийн өргөдөл өгөх системийг бага зэрэг ойлговол зүгээр байх. И мэйлийн энэ хэсэг уйтгартай байж магадгүй, яагаад гэвэл энэ бүгд Америкийн боловсролын систем, эмч болох системтэй холбоотой. Хэрвээ чи эмч биш болохоор энэ хэсэг сонирхолгүй байвал алгасаад уншаарай.
Монголд хэрвээ эмч болмоор байвал арван жилээ төгссөний дараа конкурс өгөөд тэгээд анагаахын дээдэд орж болно. Америкт систем илүү төвөгтэй. Арван жилээ төгсөөд шууд анагаахад орж болохгүй. Эхлээд их сургууль төгсөх хэрэгтэй. Ямар ч мэргэжлээр сурч болно. Би Харвардын их сургуулийг Сэтгэл судлалаар төгссөн. Тэгээд төгссөнийхөө дараа л анагаахын дээдэд өргөдөл өгч болно.
Америкт анагаахын дээдэд өргөдөл өгөхийн тулд: 1. Их сургуульд сонгосон мэргэжлээрээ сурч байх үедээ шинжлэх ухааны хичээлүүдэд бас суух хэрэгтэй, 2. дараа нь нэг конкурсны маягтай улсын хэмжээний шинжлэх ухааны нэг том шалгалт өгөх хэрэгтэй. Тэр шалгалтыг МСАТ гэдэг. 3. Тэгээд өргөдлүүдээ өгч эхэлнэ. Өргөдөл өгөхөд бас энгийн биш. 4. Эхлээд нэг дэх өргөдлөө өгөх ёстой. Энэ өргөдөлд өөртөө эрүүл мэндтэй холбоотой ямар ямар туршлага байна гэдгээ бичих хэрэгтэй. Дээрээс нь өөрөө яагаад эмч болмоор байгаа тухай нэг том зохион бичлэг – эссе бичих ёстой. Тэгээд энэ өргөдөл, зохион бичлэг, нөгөө том шалгалтны дүн, бас их сургууль төгссөн дүн, бас их сургуулийн чинь багш нарын дэмжсэн захианууд – энэ бүгдийг анагаахын дээдүүд рүү явуулах хэрэгтэй. Явуулсныхаа дараа хүлээх хэрэгтэй. Хэрвээ чиний их сургууль төгссөн дүн тэр сургуульд хангалттай сайн, тэр нөгөө шалгалтны дүн тэр сургуульд хангалттай сайн, бас тэд нар чиний багш нарын захианд итгэсэн, бас чиний зохион бичлэг таалагдсан бол тэр сургууль чамайг хоёр дахь өргөдлөө бич гэдэг. 5. Хоёр дахь өргөдөлд олон жижиг зохион бичлэгийн асуултууд байна. Бүх сургуулийн хоёр дахь өргөдөл өөр өөр байна. Сургууль болгон өөрийнхөө сонирхдог зүйлийг асуудаг. Чи асуултуудад хариулаад буцааж явуулах хэрэгтэй. 6. Тэгээд хэрвээ тэр сургууль чиний хариултад дуртай байвал чамайг ярилцлаганд урина. 7. Тэгээд ярилцлаганд явах хэрэгтэй. Энэ хамгийн хэцүү хэсэг. Ярилцлага дууссаны дараа хүлээх хэрэгтэй. Тэгээд болоо. Хэвийн тохиолдолд энэ процессэд нэгээс хоёр жил хэрэгтэй. Би Монголд байхдаа энэ дээр байгаа 7 шатын зөвхөн нэгийг хийсэн байсан учраас хоёроос эхлэн бүхнийг хийх хэрэгтэй байсан.
Америкт анагаахын дээдэд орох амархан биш. Их сайн оюутнууд дандаа байдаг ч гэсэн өргөдөл өгсөн хүмүүсийн нэг тал нь орж чаддаггүй учраас стресс ихтэй. Түүгээр ч барахгүй тэр орж чадсан тавин хувь нь хамгийн сайн сургуулиудад орох боломж хамаагүй бага. Гурваас таван хувьтай. Аймар.. Дундаж оюутан болгон 12 – 15 сургуульд өргөдөл өгдөг.
2003 ОН – БОСТОНД
За тэгээд, Монголоос гараад гэрээрээ дайрсныхаа дараа Бостон хотод очсон. Би Бостонд ажил олж амьдрах санаатай очсон. Яагаад гэвэл миний төгссөн сургууль тэнд байдаг учраас нөгөө багш нарын дэмжсэн захиа гэх мэт бүх материалаа олж нийлүүлэхэд амар гэж бодсон. Дээрээс нь өргөдөл өгөхөд хүний туршлага их чухал учраас ямар ч хамаагүй ажил хийж болохгүй. Эрүүл мэндийн судалгаатай холбоотой ажил байвал өргөдөл бичихэд их хэрэгтэй байсан. Би өөрөө хүн амын эрүүл мэнд сонирхдог болохоор тэрэнтэй холбоотой бол бүүр сайн. Бостонд олон их сургууль, судалгаа хийдэг эмнэлэг байдаг болохоор иймэрхүү ажил олоход илүү боломжтой гэж бодсон.
Миний эхлээд хийх хэрэгтэй байсан юм бол тэр том шалгалтанд бэлдэх. Тэр шалгалтаар бүх их сургуулиудад заадаг шинжлэх ухааны холбоотой зүйлсийг шалгадаг. Шалгалт өгдөг өдөр найман цаг суух хэрэгтэй. Бүтэн өдөр, аймаар удаан. Жил болгон хоёр удаа өгөх боломж байна. 4 сард, 8 сард. Би Америкт 1 сард ирсэн учраас 3 сар бэлдэх хугацаа байсан. Би их сургууль төгсөөд бараг 3 жил болсон учраас олон юм мартсан. Тэр 3 сар би өдөр болгон кафенд очиж ном уншиж байсан. Тэр үед надад Монголын хүн амын сангийн хийж дуусаагүй ажил байсан болохоор шөнөд нь би интэрнэтээр тэр ажлаа хийж байсан. 4 сард шалгалт өгсөн. Амьд гарлаа!!! Би их баярлаж байсан. Хэдэн сарын үр дүн.
Тэгээд зохион бичлэг бичиж эхэлсэн. Энэ бас их чухал, их цаг авсан. Тэр үед би өөртөө “энэ миний амьдралын хамгийн чухал зохион бичлэг” гэж хэлдэг байсан. Мэдээж одоо тэрийг бодохоор арай хэтрүүлсэн байх, гэхдээ тэр үед би яг тэгж бодож байсан. Ер нь бүх процессийн бүх шатанд л би тэгж бодож байсан. Яагаад гэвэл анагаахын дээдэд орж чадахгүй бол, будаа. Эмч болж чадахгүй… Тэгээд хэдэн өөр өөр эссэ бичсэн. Мэдээж Монголд байсан тухайгаа оруулсан. Бичсэнийхээ дараа бүх материалуудаа нийлүүлээд явуулсан. Явуулахаасаа өмнө их сургуулийн зөвлөхтэй ярьсан, тэр хүн надад 20 сургуульд өргөдөл өгвөл зүгээр гэж хэлсэн учраас би тэгсэн.
Энэ хоёр том хэсэг дуусангуутаа би арай амарсан. Одоо тогтвортой ажил олох хэрэгтэй. Тэр үе хүртэл би нэг интэрнэтийн вэб хуудас хийдэг ажил хийж байсан, гэхдээ тэр ажил анагаахын дээдэд ороход надад туслахгүй гэж мэдсэн учраас эрүүл мэндийн холбоотой ажил хайж эхэлсэн. Ажил олох их хэцүү байсан. Би үнэндээ тийм хэцүү гэж төсөөлөөгүй, яагаад гэвэл би их сайн сургууль төгссөн, бас ажлын сайн туршлагатай байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь би зөвхөн нэг жил л ажиллах санаатай байсан. Олон дарга тэрэнд дургүй байсан, тэд нар хамгийн богино ажиллах хугацаа бол хоёр жил гэж ярьдаг байсан. Тэгээд олон ажил намайг ярилцлаганд уриад намайг дараа жил анагаахын дээдэд орох хүртэл ажиллана гэж мэдэнгүүтээ баярлалаа, баяртай гэж хэлсэн. Би санаа зовж эхэлсэн, яагаад гэвэл мөнгө байхгүй болж байсан.
Тэгтэл миний эрүүл мэнд гэнэт хүндэрсэн. Миний мухар олгой халдварласан. Тэр үед өвчнөө олгой гэж мэдээгүй, зүгээр гэдэс гэж буруугаар бодсон. Дээрээс нь тэр үед надад даатгал байгаагүй учраас эмчид үзүүлэх хэтэрхий үнэтэй гэж айсан. Өөрөө зүгээр болно гэж найдсан. Тэгээд миний олгой хагарсан. Их хүнд асуудал боллоо. Яаралтай хагалгаанд орсон. Гэдэс дотор халдварласан учраас миний гэдэс ажиллахаа больсон. Тэр үед миний ээж гадаадаас надад туслахаар ирсэн. Би юу ч идэж чадахгүй байсан. Эмч нар намайг нэг өвөрмөц шингэнээр тэжээгээд. Тэр үед би аймаар санаа зовж байсан, яагаад гэвэл даатгалгүй, мөнгөгүй, ажилгүй хэвээрээ. Тэд нараас надад өгч байсан тэжээгч шингэн өдөр болгоны мөнгө 1000 доллар. Нэг сая төгрөг гээд бод. Тэнгэр минь ээ. Би яаж төлөх юм бэ? Гэхдээ үхэхээс өөр юу ч хийсэн нь дээр. Нэг бүтэн сар юу ч идэхгүйгээр эмнэлэгт хэвтсэн. Амьд гарлаа!!! Их турсан. Одоо нэг том сорвитой болсон. Мөнгөний талаар хамгийн сүүлд нэг засгийн газрын өвөрмөц програмд өргөдөл өгөөд яагаад гэвэл надад төлөх арга байгаагүй, тэд нар миний өмнөөс төлөхийг зөвшөөрсөн.
Хамгийн сүүлийн хэдэн өдөр эмнэлгээс компьютераар ажил хайж байсан. Нэг өдөр эмч - шинжлэх ухааны ажил хийдэг хүн надад нэг и мэйл явуулсан. Тэр миний резюмэ – си ви – г хараад би тэр ажилд тохирно гэж бодсон. Үнэндээ тэр ажил миний сонирхол, туршлагатай яг тохирсон байсан учраас би эмнэлэгт хэвтэж байсан ч гэсэн хариу бичсэн. Тэгээд долоо хоногийн дараа ярилцлаганд орохоор тохирсон, энэ өдрийн дараа би эмнэлгээс гарсан. Тэр үед их хэцүү байсан, яагаад гэвэл би их урт хугацаагаар хоол идээгүй, би их хүчгүй. Хэд хоногийн дараа тэр ярилцлаганд явсан. Мэдэхгүй энерги хаанаас олсон, гэхдээ ярилцлага амжилттай боллоо. Би ажил авлаа. Ингээд миний амьдрал тогтсон. Миний ээж надтай 2 долоо хоног байгаад ажиллаж байсан гадаад улс руугаа явсан. Миний ээжийг дипломат гэж сана.
Тэр ажил яг миний хайж байсан ажил. Би нэг их алдар нэртэй эмнэлэгтэй хамтарч хүн амын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Би их баярлаж байсан, яагаад гэвэл миний ажил бас Бостоны мөнгөгүй, жирэмсэн эмэгтэйчүүдтэй холбоотой байсан. Олон Бостоны мөнгөгүй хүмүүс латин америк хүн учраас би өдөр бүр испани хэл хэрэглэж байсан. (Петрийн төрөлх хэл нь испани. М.С.). Хэрвээ сонирхвол би энэ талаар дараа илүү тодорхой бичиж өгч болно.
Тэр үед надад бас нэг бодол байсан. Надад тэр хоёр жил өнгөрсний дараа ямар нэгэн надад үлдсэн юм байх ёстой. Зөвхөн өргөдөл өгөөд байж болохгүй гэж бодсон. Анагаахын дээдэд сурч эхэлснийхээ дараа би өнгөрсөн хоёр жилээс надад юу ч үлдээгүй гэж бодмооргүй байсан учраас өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Тийм учраас хятад хэл сурч эхэлсэн. Би Монголд байхдаа хэлэнд их сонирхолтой болсон, тийм учраас хэл сурвал зүгээр гэж бодсон. Дээрээс нь хятад хэл мэддэг хүмүүс их, ашиг сайтай байх гэж бодсон. Ялангуяа хэрвээ би эргэж Ази руу явбал.
За тэгээд анагаахын дээдэд өргөдөл өгөх процесс үргэлжилсэн. Өдөрт, эмнэлэгт ажилласан, шөнөд нь интэрнэтээр хийдэг ажлаа хэвээрээ хийж байсан. Дээрээс нь долоо хоногт хоёр удаа хятад хэлний оройн хичээлд явж байсан. Их завгүй. Стресс тайлах гэж заримдаа газрын теннис тоглож эхэлсэн. Тэр үед анагаахын дээд сургуулиудад хоёр дахь өргөдлүүдээ өгч эхэлсэн болохоор стресс дахиад ихэссэн.
2004 – БҮХ ЮМ ШИЙДЭГДСЭН
Тэгээд дараагийн хэдэн сар тэгж өнгөрсөн. 2 ажил хийгээ л, хятад хэл сураа л, өргөдөл анкет бөглөө л. Хоёр дахь өргөдлүүдээ өгснийхөө дараа стресс жинхэнээсээ эхэлсэн. Сургуулиуд аль хэдийн миний нэг дэх өргөдлийг хараад, бүх материал, дүнг өөр оюутнуудтай харьцуулаад хоёр дахь өргөдөл явуулах гэж шийдсэн. Гэхдээ тэр хамгийн хэцүү хэсэг биш. Хамгийн хэцүү хэсэг бол хоёр дахь өргөдлөө өгснийхөө дараа ярилцлаганд урилга авах. Хоёрдугаар өргөдөл өгдөг оюутнаас аравны нэг орчим нь ярилцлаганы урилга авдаг. Тийм учраас бүх процессийн хамгийн чухал үе бол энэ. Ярилцлаганд ордог хүмүүсээс гуравны нэг орчим нь сургуульд орно гэдэг. 2004 он бол ярилцлаганы он. Ярилцлаганы урилга ирээгүйгээр өдөр ирэх тутам би стресстэй байсан.
3 сар эхлэхээр ярилцлага авч эхэлсэн. Ярилцлаганд явахад ч бас стресстэй. Явахаасаа өмнө тухайн сургуулийн тухай сайн судлах хэрэгтэй байсан. Интэрнэтээс, номоос би тэр сургуулийн бүх программуудыг сайн мэдэх хэрэгтэй байсан. Ярилцлаганд орохдоо би яагаад тэр сургуулийг надад тохиромжтой гэж бодсон, яагаад тэр сургуулийн программд дуртай гэж тодорхой ярих хэрэгтэй. Дээрээс нь тэд нар миний өргөдөл, ажлын туршлага, зохион бичлэг гэх мэтээс асууна. Олон удаа бас Америкийн нийгмийн асуудалтай холбоотой эсвэл эрүүл мэндийн системтэй холбоотой асуулт асууна. Зарим сургуульд хоёр ярилцлаганд орох хэрэгтэй байсан, зарим нь гурав. Зарим сургуулийн ярилцлага багштай, зарим нь даргатай, зарим нь оюутантай ч орсон. Нэг сургууль дээр нэг зэрэг гурван хүнтэй ярилцсан. Ярилцлаганы бас нэг хэцүү юм нь мөнгө. Чи өөрөө тэр сургуульд очих онгоцны билет, зочид буудлын мөнгө төлөх хэрэгтэй. Би Бостоноос олон өөр газар луу нисэх хэрэгтэй болсон. Их хэцүү, их үнэтэй.
4 сард анхны сургуульд суралцах урилга ирсэн. Энэ сургууль Нью-Иоркт байсан. Тэр үед би их баярлаж байсан. Түрүүний жилийн нэг сараас би өргөдөл өгч эхэлсэн, нэг жилээс илүү хугацаа. Тэгээд анхны урилгаа авахад ямар сургууль гэдэг тийм чухал биш. Их баяртай. Эмч яг болно гэсэн үг. Хичнээн баяртай байснаа миний монгол хэлээр илэрхийлж чадахгүй. Тэрнээс хойш миний сэтгэл их өөр, би чөлөөлөгдсөн, хөнгөрсөн.
Хамгийн сүүлд бас өөр хэдэн сургуульд элсч чадсан, гэхдээ түүнийг надад их орой мэдүүлсэн учраас шийдэхэд их хэцүү байсан. 5 сарын 15 гэхэд бүх өргөдөл гаргасан оюутнууд аль сургуульд сурах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй. Би сүүлчийн өдөр хүртэл нэг л сургуулийн хариулт хүлээж байсан. Тэр бол миний хамгийн их хүсч байсан нэг дэх сонголт. 5 сарын 14-нд тэндээс над руу утасаар ярьж намайг авлаа гэж мэдэгдсэн. Тэгээд би бүүр их баярласан, яагаад гэвэл тэр сургууль Станфорд – их сайн сургууль. Өргөдөл өгсөн 20 сургуулиас миний хамгийн дуртай сургууль. Үнэндээ би өөрийгөө орж чадна гэж бодоогүй. Жил бүр 5000-аас илүү өргөдөл өгдгөөс 86 нь л орж чадна гээд бод доо. Калифорни мужийн цаг агаар бас их гоё. Түүгээр ч барахгүй Калифорни Америкийн баруун талд байна… Монголтой хамгийн ойрхон муж J
Ингэж миний анагаахын дээдийн тухай өгүүлбэр дууслаа. Их стресстэй байсан ч гэлээ хамгийн сүүлд бүх юм зүгээр болсон.
Тэгээд би хэдэн сар амрах гэж ээж дээрээ Белизэд очсон. Тэнд байхдаа гэнэт Тайваны гадаад яамнаас нэг жил Тайванд хятад хэл сурах төсөл бичих боломж байна гэж мэдсэн. Би аль хэдийн хятад хэл сурч эхэлсэн, гэхдээ их завгүй, бас хичээл их чанга биш байсан учр�

Бичсэн: xvv
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 13:07, 2011-11-26 | |
Зочин хэзээ бичсэн: 14:25, 2011-11-22 | |
өөрийгөө зөв зүйлд хэрэгтэй цагт нь дайчилж чадсан энэ залууд баяр хүргэмээр. мэйл хаягийг нь олдох болов уу. нөхцөл байдал ямар байна, хүн түүнд л зохицож, хөдөлмөрлөж, тэмцдэг юм шигээ. Өрсөлдөөн байгаа газарт аль давуу нь гарч ирдэг хойно. Чадсан байнаа энэ залуу. Үлгэр жишээ болгож санаж явмаар юм. Магадгүй Монголд иймэрхүү ширүүн, хатуу өрсөлдөөн байсан бол монгол залуучууд маань хар багаасаа няхуур, хөдөлмөрч болж өсөхийн хажуугаар хөгжил гэж туйлдаа хүрсэн байх байсан биз.
director хэзээ бичсэн: 20:56, 2009-06-05 | |
унэхээр эмч болохийн тулд ийм их замийг даван туулж байж болдог юм байна. гэтэл манайд???
life (зочин) хэзээ бичсэн: 15:01, 2008-02-01 | |
uneheer heregtei bichleg bailaa.
ooriigoo aimaar stresstei yadarch bna,zovj bna l gej bodood bsan chini yu ch bish yum bna.
buh zuil hongoroh shig l sanagdaj bna.
bi ooriinhoo asuudliig arai l hetruulj bodood baijee. yamr baharhmaar sharguu, hodolmorch hun be?
bishrev.
xvv-d bayarlalaa.
hodolmorlood baidag hergee...

Зочин хэзээ бичсэн: 14:32, 2008-02-01 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)