Язава Ай [NANA] (Япон - зурагт ном)
2008-02-01, 13:37

Унших юмсан гэж бодоод л хараад явдаг байсан номоо олж авлаа. Хэдийгээр хууль бусаар ч гэсэн нэгэнт Монголд олддоггүй болохоор та нартаа танилцуулахаар шийдлээ. Манга уншихад сонирхолтой, бас ханзныхаа дээр дуудлага нь бичигдсэн байдаг болохоор Япон хэл сурч буй хүмүүст бас давхар хичээл болдог юм. Надад Yazawa Ai зураачийн энэ зурдаг стилл, зураг нь маш их таалагддаг юм. Анх Гокинжёо Моногатари гээд комиксных нь нэг хуудсыг олж үзээд дурласан, түүнээс хойш дурлалдаа үнэнч байгаа билээ. Япон хэл мэдэхгүй ч байсан зургийг нь нэг үзээрэй. Охидын манга гэгддэг ч эрэгтэй хүмүүс ч их дуртай...