Уг нь бол амархан л даа...

2024-01-14, 12:59

 
"Юм хийж байгаа засгийн газар, ЕС шүү гэнэ үү?" юм хийнэ гэж одоогийн байдлыг хэлэхгүй ээ манайхаан.

Уг нь зэс нь байж байна. Өөрсдөө үйлдвэр, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй юм гэхэд Алибаба дээрээс бэлэн худалдаж аваад зэс утас хийж татаад, нүүрс нь байж байна 2, 3 жижиг, дунд дулааны станц нэмээд барихад л олон тусдаа янданд дутуу шатаж байгаа нүүрс, түлш 2-3 том янданд бүрэн шатаж хэмнэгдээд утаа нь шүүгдээд л шийдэгдчих л асуудал л даа. Дээр нь эрчим хүчний хараат байдлаас ч гарчихна. Зүгээр л хийж байгаа бол биш шүү, үнэхээр хийж чадахгүй, толгой тархи нь хүрэхгүй,...

Улсын талаарх бодрол...

2024-01-14, 12:51

Өчигдөр нэг сэнпай ахтайгаа жоохон ярьж суухад баахан боловсрол мэдлэггүй, бүдүүлэг нөхдүүд танил талаараа, нутгаараа нэгнийгээ татаад оруулчихсан хотын захиргаа нь гэхэд л тийм сүлжээний шалгаруулалтгүй шахаагаар орсон, 5 үг солиод үзэхэд л зүгээр хоосон хүмүүс л байхад, мэдлэгтэй залуучууд олноороо баг болоод л орохгүй бол хэцүү гэж яриад, би ч бас УИХ-ын гишүүний тэрний, тэрний тэрний хүн тэрний танил гэсэн эмнэлэг, анагаахын томилгоонуудыг нүдээрээ хараад чихээрээ сонсоод тэрнээсээ болж бараг сэтгэл гутралд орох дөхөөд энд ирээд байгаагаа хуучилж суухад Монголд буцаж очиж байж байгаад ...

Атомын цахилгаан станц бол ашиггүй, боломжгүйг мэддэггүй, зөвхөн өнгөн хардаг

2023-10-14, 22:50
Уран, ашигт малтмал, мөнгөтэй болгоно, жаргаана гэсэн шинжлэх ухаан, эдийн засаг ийм тийм гэх тоо баримт, "мундаг" юм шиг бичсэн нийтлэлүүд хөврөх.
Шинжлэх ухааны нэр барих ч даанч худал.
Доор нь атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй гэх мэт сэтгэгдлүүд...
 
Үнэн хэрэгтээ тархан суурьшсан 3 сая хүнд АЦС огт хэрэггүй, ашиггүй зүйл бөгөөд боломжгүй зүйл юм.
 
1. Усаар хөргөдөг ба Монголд тэр нь хомс, ер нь бараг барих ч боломжгүй.
2. Удирдах боломжгүй, илүүдэл энерги үйлдвэрлээд зохицуулах боломж байхгүй, зогсоох, удаашруулах боломж маш хомс цөмийн гинжин ур...

Уул уурхайн хөрөнгө оруулалт...

2023-10-14, 22:45
Оюу Толгойн талаар, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх мэтээр, магтсан нийтлэл, сэтгэгдэл, шог зураг зэрэг ойрын үед гэнэт ихээр нэмэгдэв.
Хөрөнгө оруулна гэдэг гоё нэр өгөөд хийж байгаа үйлдэл нь "тэдэнд" боломж байгаа болохоор ашиг олохын тулд л хийж байгаа зүйл болохоос Монголын сайн сайхныг бодоод сайн дурын сайн үйлс (volunteer) хийгээд байгаа юм биш л дээ.

Тиймээс магтаад, уянгалаад, тэрийг хүмүүст ойлгуулах гээд өмөөрөөд байх зүйл биш.
  • Зөвхөн өөрсдийн ашгийг харсан гэрээ,
  • гүний усыг ихээр хэрэглэн байгаль орчныг огтоос бодохгүйгээр явуулж буй олборлолт,
  • бусад үүрэг хари...

Байж болохгүй буруу хандлага

2023-01-05, 16:26

Энгийн иргэдийг хүмүүсийг ч юмуу, аль нэг албан газрыг ч юмуу тийм нэг нэгжийг буруутгадаг хандлага бол хамгийн буруу юм л даа. Монголчууд хөгжөөгүй муу буруу ч юмуу, иргэд өөрсдөө боловсролтой, соёлтой байх ёстой ч гэх юмуу тийм хандлага гаргахаа нийтээрээ болих хэрэгтэй юм.

Улс орныг удирдах эрх мэдэл гэдэг бол маш том зүйл. Ард түмнээс ч том зүйл юм л даа. Компани дампуурлаа гэхэд ажилчдыг буруутгах нь утгагүй. Ажиллуулж, удирдаж, авч явж чадаагүй удирдлагуудын л буруу байдагтай л адил зүйл.

Гол нь зохицуулалтууд нь л дандаа дээрээсээ буруу хийгдэж байгаа юм л даа. Жишээ нь эмнэлгийн ...

Сонгосон хүний буруу биш!!!

2023-01-03, 12:15
Сонгогчид өөрсдөө сонгосон гэдэг дээр үгэн дээр санал хэлэхэд  Бид сонгосон гээд байдаг ер нь бол сонгоогүй л дээ.

Сонгуулийн тогтолцоондоо асуудал нь байдаг хуулиа өөрчлөх ёстой гэдэг. Гэтэл хулгайчид нь өөртөө ашиггүй тийм хууль солилоо ч сайжруулахгүй.

За тэгээд сонгосон байсан ч итгээд найдаад сонгосон хүмүүсийн буруу бол биш. Залилж хуурсан хүмүүсийн буруу.

Би хийнэ сайжруулна гээд хулгай луйвар хийгээд явж байгаа хүмүүсийг сонгосон болохоор улс орныхоо эсрэг гэмт хэрэг хийх нь зөв гэж өмөөрөх хандлага болж харагддаг тул маш буруу. Сонгосон иргэдийг буруутгах биш төрийн гэмт хэрэ...

Улс төр, жагсаалтай холбоотой үзэл бодол

2023-01-03, 12:05
Ер нь бол чадахгүй бол огцруулах л хэрэгтэй л дээ. Чаддаг нь гарч иртэл огцруулах хэрэгтэй. Харин чадна гэж гараад чадахгүй бол нэхэж шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох, үе удмаар нь, хамаатан төрлөөр нь шалгах шийтгэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд төр, шүүх, цагдаа, гаалийн өндөр албан тушаалд байсан бүх хүмүүсийг. Тэгээд 1939 онтой харьцуулах бол утгагүй. Угаасаа хэлмэгдүүлэлт гэхсээд байх ч хүн байхгүй, бүгд но-той. Ийм их хулгайг хараад дотор нь нүдэн байлай чихэн дүлий явсан бол... Бас бүгд дээр үе шиг биш мөнгө төгрөг тоо бүртгэлээр илрэх боломжтой цаг үе юун 1939 оны хэлмэгдүүлэлт вэ тэс ө...

Амьдрал баян...

2023-01-03, 11:59
Амьдрал баялаг. Гэхдээ юм болгон дээр энэ үгийг хэрэглэмээргүй байна!!