Хоосон

2012-11-19,01:23

Зовлон

 

Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө:

  • төрөхийн зовлон,
  • үхэхийн зовлон,
  • өвдөхийн зовлон

Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь:

  • уур,
  • мунхаг,
  • тачаангуй

Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг.

 

 

Хутагтын дөрвөн үнэн

 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :

 

  •     Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ.
  •     Зовлонгийн шалтгаан үнэн - Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг.
  •     Зовлонг гэтлэх нь үнэн - Сансрын хүрднээс (энэ нь зүгээр хүний амьдралын хүрд бололтой. Жишээлбэл зурхай таараад байх шиг байдаг шиг тэр нэг тогтсон хүрд, амьдралын зурсан зураг буюу урсгалаас гарч чадвал гэж ойлгов) гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван болно гэж үздэг.
  •     Зовлонг гэтлэх арга зам үнэн - Зовлонгоос ангижрах Найман зөв зам

 

Найман зөв зам

Найман зөв замыг илтгэсэн хүрд байдаг. Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүр олно гэж үздэг.

 

  •     Зөв үзэл
  •     Зөв санаа
  •     Зөв үг
  •     Зөв үйл хэрэг
  •     Амьдралын зөв хэлбэр
  •     Зөв тэмүүлэл
  •     Зөв ухаан
  •     Зөв бясалгал

 

Эцсийн эцэст бүх зүйл "хоосон". Ердөө л 2 л зүйл үнэн. Төрсөн нь үнэн үхэх нь үнэн...

Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн болоод хоймрын юуны ялгаа байх вэ

Үйл нь ирээд үхэхийн цагт

Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ

гэж Данзанравжаа гээд нөхөр 8 настайдаа хэлж байсан юм гэдэг. Үйл нь ирээд үхэхийн цагт баян хоосон, сайхан муухай амьдарсан, үр хүүхэдтэй үгүй, ер нь аль аль нь ч юуны ялгаа байх вэ дээ... Шалдан ирээд шалдан буцах хорвоо дээр дэмий юманд бухимдсан нь мулгуу нэгэн этгээд би бүлгээ. хэхэ За тэгээд өдөр хоног яаж өнгөрөх нь, надад ямар санагдах нь, загнуулах нь, алдах нь, онох нь, амжилтанд хүрэх нь ер нь бүгд л хоосон. Үхэх үед бүгдийг нь орхиод л явах болохоор сайхан тайван амгалан хүсвэл хийгээд, хүсэхгүй бол хаяад, хичээж үзээд чадахгүй бол харамсалгүй орхиод л яваад байя дөө... Хамгийн гол нь юунаас ч үл айх! холоос үл буцах! аль болох өөрийнхөөрөө, чадвал танилц Жое Блэк кино дээр гардаг шиг үхэхийн тулд амьдрах...

 

Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол

Хичнээн залуу байсан ч чи хамаагүй ээ

Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол

Буян нүгэл хийсэн чинь ялгаагүй ээ

Хөрсөн цогцсоо чи дэлхий дээр үлдээж

Хүсэл мөрөөдлөө чи өөртөө аваад

Алсын нэгэн одны зүг

Анир чимээгүй нисэн одно оо нисэн одно оо...

 

гайхалтай дуу шүү...

төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 350 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant