Wonderful day 2

2009-11-02,06:42
Yes, yes, yes, yesterday was wonderful day. ярзайтал инээх

"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав...
Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ чинь 1-р үзэгдэл нь дуусч байгаа юм..." нэг ийм зүйл уншиж байсан тэрэн шиг юм болох шахсан шүү хэлээ гаргах
Хоцроод ч гэсэн үзсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Үнэхээр гайхалтай юм аа. Бүх зүйл нь амьд. Юун интернет, юун youtube вэ... (Энэ дээрх бичлэг бол ердөө л 1/100 нь л дээ.) Мань энэ дэлгэцтэй хар хайрцагнаасаа нэг их гардаггүй юм байна гэдгээ ухаарав ккк. Үнэхээр "сонгодог урлаг" гэж яагаад нэрлэсэн учрыг ойлголоо. Бусдыг нь одоохондоо үзэж үзээгүй ч ямар ч байсан балет бол яг театрт очоод үзнэ гэдэг үнэхээр тэс ондоо ертөнц юм байна. Бүхнийг мартаад дэлхийгээс салаад явчихсан, ой дотор, тэр тосгонд л гүйж явлаа шүү дээ. Хөгжим, гоо сайхан, бүжиг тэр чигээрээ гайхамшиг. Монгол бүжигчид муудсан, театр эзэнгүй болсон л гээд байдаг байсан чинь надад бол дахиж кино үзмээргүй дандаа л балет үзэж баймаар бараг санагдсан. Анх удаагаа илгаан хорстол ташиж үзлээ ккк Үнэхэээээээээр гайхалтай юм аа. Хэрвээ үзэж үзээгүй бол заавал үзээрэй. Хэн нэгэн хань хэрэггүй юм билээ. Харин ч ганцаараа үзвэл амар зүгээр юм шиг санагдсан. Дараагийн удаад ганцаараа үзэж ч магадгүй хэхэ. Ийм сайхан зүйлийг мэдрүүлсэн бүжигчид, хөгжимчид тэдгээр хүмүүст үнэхээр их баярлаж байна. Одоо боломж гарвал л тийш ээ гүйж байна аа. Сэтгэгдлээ үгээр илэрхийлэх арга үнэхээр алга даа. Зүгээр л үнэхээр гайхалтай...
Сүнснүүдийн ахлагч эмэгтэйг бүжиглэж байхад толгой ч эргэх шиг, нисээд ч явчихмаар ч юм шиг, нойрмоглоод байгаа ч юм шиг сонин болсон шүү... За за маниас бусад нь бараг үзчихсэн биз дээ. Өдий хүртэл үлийгээ хийж явсан юм бол би хэхэ. хэлээ гаргах Байдаг бүх гоё үгнүүдийг бүгдийг нь нийлүүлж байгаад хэлмээр байна шүү...


А.АДАН
ЖИЗЕЛЬ
Хоёр бүлэгт балет
"Жизель" балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын
сүнсний тухай эрт урьдын домогоос сэдэвлэжээ.
Нэгдүгээр бүлэг
Наран гиймэл тайван газар бяцхан гацаа байна. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй  Жизель бие муутайд нь байнга санаа зовинох ээжийн хамт тэнд амьдардаг байв. Жизель цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясаж байжээ.
Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс, Жизелийн хайрт хүн Альбертыг тариачин хувцас өмссөн язгууртан хүн мөн гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн туялзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ.
Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтана.
Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда байгаад ихэд тэвдэн сандарч тэднийг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ганс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь гайхаш алдран гомдоод сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд  цочирдон, солиорон амь алдан унана.
Хоёрдугаар бүлэг
Шөнийн нам гүмд гацааны оршуулгын газар сарны гэрэлд сүүтгэнэх сүнснүүд гарч ирцгээнэ. Хуримын хувцас, цэцгийн эрхтэй сүнсүүд сарны туяанд гайхам агаад сэтгэл сэртхийм харагдана.
Мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө амжих юмсан гэх мэт...улам ч шуурхай бүжинэ. Гэтэл ойн захирагч Ганс уй гашууд автан өөрийнх нь буруугаар сэтгэлийн зовлонд унаж амь алдсан Жизелийн булшийг эргэхээр ирж явааг сүнсүүд харцгаан, өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо зарлигаар түүнийг тойрон бүжиж, унаж тустал нь бүжиглүүлж, амийг нь алдуулна.
Бас Альберт гүн хөөрхийлөлтэй үрэгдсэн Жизелийг үл мартан шөнө дөлөөр түүний булшин дээр ирнэ. Сүнсүүд түүнийг тэр даруй тойрон бүжиж эхэлнэ. Харин энэ мөчид Жизелийн сүнс гарч ирж цэвэр ариун, өөрийгөө гарздахаас үл шантрах хайраараа Альбертийг догшин сүнснүүдийн хилэнгээс аварна. Мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад  хонх дүнгэнэхэд сүнсүүдийн сүүдэр дүр ч ид шидээ алдан замхарна. Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан одно. Гэвч Альбертийн сэтгэлд Жизель мөнхөд оршин үхлээс хүчтэй хайрыг гэнэт алдсанаа санан санан харууссаар төгсөнө.

A.ADAN
JISELLE
ACT I
Guest are arriving at a country hotel where Giselle works as a chambermaid and her mother, Berthe is the housekeeper. Count Albrecht, who is in love with Giselle, arrives disguised as a commoner. Hilarion, a gamekeeper (who is also in love with Giselle) sees Giselle and Albrecht together. Jealous, he tries to separate them and a fight ensues.
Villagers return from the fields to celebrate the grape harvest. Berthe, fearful for her daugher's fragile health recounts the legend of the wilis - the vengeful spirits of virgin brides who have been abandoned before their wedding night. The wilis haunt the forest seeking their revenge on young men by forcing them to dance to their death.
The shooting party arrivesm, led by the Duke of Courland and his daughter Bathilde, Albrecht's fiance.
Giselle and Bathilde meet. Giselle tells Bathilde of her love for her fiance and Bathilde, unaware that Giselle is speaking of her own bertrothed, gives her a necklace as a wedding gift.
Giselle is crowned Queen of the Vine but during the celebration Albrecht's identity is revealed. Giselle, destroyed by grief at Albrecht's duplicity, loses her mind, stabs herself and dies.
ACT II

A forest Clearing on a High Cliff Top.
Mourning Giselle's death, Hilarion and Berthe are visiting her grave. As night falls, the wilis, led by Myrtha, their Queen, make their appearance. Giselle is summoned from her grave. Hearing Albrecht approach, the wilis vanish and Giselle appears to comfort the grief-stricken Albrecht.
Hilarion, caught by the vengeful spirits, is condemned to dance till he dies by Myrtha. In an attempt to escape he falls from the cliff edge and plummets to his death. Albrecht faces a similar fate, but Giselle's love and forgiveness protects him through the night. As dawn breaks over the forest Queen Myrtha loses her power and with the first rays of the sun the wilis are forced back into their graves. After a final farewell Giselle and Albrecht are parted for ever.

төрөл: Өдрийн тэмдэглэл | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 973 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
аанхан. Гэхдээ тайз энтр нь бол урьд нь өөр лагийг үзээгүй болохоор надад бол таалагдсаан. Мэдэхгүй ямар ч байсан их таалагдсан.

Тэгье л дээ. 11-15-нд 12-6-нд Хунт нуур байгаа юм байна баярлах
xvv хэзээ бичсэн: 18:41, 2009-11-06 | |
Uu tiim Giselle uneheer saikhan baisaan. Daraa hunt nuuriig ni zaaval uzeeerei, chamd bur iluu taalagdakh baikh. Gekhdee manai duuriin teatriin taiz zasalt, bujigchdiinh ni huvtsaslalt zereg ni arai l setgeld hureheergui, medeej materiallag baaz aar delhiin hugjiltei ornuudiin haana ch hurehgui, gehdee l bujigchdiiinh ni chadvar harin dajgui gedeg ym bilee. Tegj baigaad bi zavtai boluuul Swan Lake-iin talaar blogtoo oruuulnaa. Chaikovskiii bol minii shuteeen l deee.

Uu neg sanal baina daraa neere blogmn.net eeree blogchdiin dund "songodog urlagaar ayalhui" udurlug zohion baiguulakh uu? hehehehe
Hamtaaaraa duuriin teatriin zug alhatsgaaya. kkk. Chi neg zohion baiguulaach.
gvn хэзээ бичсэн: 18:23, 2009-11-06 | |
@жигүүр
хаха харин тэхх хөмөрсөн тогоон дотроос гарч байшд ярзайтал инээх  Тэхдээ ч би ч ер нь мундагаа мэднэ л дээ хэлээ гаргах

@a_d_t
ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 00:05, 2009-11-05 | |
gaihaltai
гоё шүү гоё шүү гоё шүү
arch_tseegii хэзээ бичсэн: 14:02, 2009-11-04 | |
Манай хүү маань боловсроод л байгаам байна дөө... Чи мундагаа... smug smug smug

жигүүр
Зочин хэзээ бичсэн: 11:47, 2009-11-03 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)