Монгол хүн амны билгээр гэдэг...

2009-01-15,12:30
Төрийн дууллаа уншижээ суусан чинь...

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт


Энд даяар Монголын голомт гэсэн үг орсон байдаг юм байна, урьд нэг их анзааралгүй л дуулдаг байжээ. Үнэхээр сайхан эхлэл big grin

Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө


Энд харин Далай их гэдэг нэг л сонин. Бас буруу утгаар гуйвуулж болмоор. Монголчууд далай шиг их газар нутагтай байсан ч далай шиг их байсан түүх байхгүй байхаа. их гэдэг үгийг ухаант г.м үгээр эсвэл Далай гэдэг үгийг Агуу гэх мэт өөр үгээр орлуулмаар мэт... Далай их гэхээр далай шиг их гэхээс өөрөөр ойлгогдохгүй л юм?

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж


Энд нэгдэх гэдэг үг хуучирсан байхаа. Хуучин Оросод нэгдсэн байхдаа энэ үгийг хэрэглэж байсан болов уу. Нэгдэх, нэгдүүлэх гээд харвал нэгдсэн гэдэг өнгөрсөн цагийн үг нь дэлхийн нэг улстай нэгдсэн гэсэн утгыг харуулаад байх юм. Миний мэдэхээр одоогоор Монгол улс тусгаар тогтносон улс юмсан.

Хамаг Монголын шударга олон
Хамтран нэгдэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулья


г.м дотооддоо болоод даяар Монголчуудтайгаа эв нэгдэлтэй байх гэсэн утгатай байвал илүү болох мэт. Харин дараагийн бадагтаа бусад улстай эвтэй зэрэгцэн оршихыг илэрхийлбэл зүгээр болов уу.

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж


Энэ 2 мөр нэг л тийм хийсвэр, төр сүлд, заяа гэсэн шашины мөрөөдөл мэт үгс санагдах юм. Төр нь тээр өндөрт ард түмнээсээ хол байдаг ч юм шиг...

Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая


Энэ их гоё үг гэсэн ч хэрэгжихгүй л байна. Нөгөө өндөр төр маань энэ талаар одоог болтол ямар ч дорвитой зүйл хийхгүй л байна даа. Бас өвлүүлэн гэх ёстой байх. Өвлөх гэхээр арай л утгын алдаатай мэт? Миний ойлгож байгаагаар өвлөх->авах өвлүүлэх->үлдээж өгөх гэсэн утгатай байх гэж бодох юм? Монгол хэлний мэргэжилтэн биш тул буруу ярьж байж ч магадгүй л юм.

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв


"эдлэв" гээд өнгөрсөн цаг дээр, 'дуусчихаж' байгаа нь харамсалтай юм. Монгол хүн амны билгээр гэдэг төрийн дуулалдаа ингэж хэлмээргүй. эдлэнэ, эрхэмлэнэ гэх мэт ирээдүйд үргэлжлэх хэлбэрээр хэлмээр мэт бодогддог. Тэр явав. Тэр явна. гэдэг шиг санагдана.

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.


Энэ бас л нэг л тийм хийсвэр. Юуны ч хөгжлийн тулгуур юм? Аль нэг улсын л хөжлийн тулгуур нь манай улс ч юм шиг? Үүнийгээ уг нь эргээд нэг хармаар л юм байна даа. Уг нь интернет г.м байдлаар нээлттэй хэлэлцүүлэг энэ тэр явуулж хүмүүсийн шүүмжлэл зэрэгт тусгаж олон талаас бодож байж зохиомоор юм шиг...

Холбогдох бичлэг:
https://bishuu.blogmn.net/19118/

https://xvv.blogmn.net/15546/

Энэхүү бичлэгийг бүх хэлбэрээр хувилан, хэвлэн нийтлэх нь нээлттэй бөгөөд зохиогчийн эрхийг дурдах албагүй.

төрөл: Уншуулмаар | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1153 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Зочин хэзээ бичсэн: 22:17, 2010-10-06 | |
Нээрээ тийм байх шүү. Ингээд тайлбарлаад явбал ч хуучин 8 мөр бол хэвээрээ байхад болох юм байна.

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулья

Шинэ 8 мөрийг яах вэ?

Бас нэмэхэд уг нь бол дотоодын эв нэгдлээ илүү тод, эхэнд нь тусгаж өгмөөр ч юм шиг...

Хэн нэгний сонорт хүрээсээ л гэж бодох юм... За гэхдээ үүнийг өөрчиллөө гээд бусад юмаа өөрчлөхгүй бол угаасаа яаж ч жаргалтай болохов. Төр нь ард түмэн рүүгээ бууж ирээд, улс орон хөгжөөд, хүмүүс нь жаргалтай болохоор солих юм байгаа биз дээ tongue
xvv хэзээ бичсэн: 11:16, 2009-01-17 | |
НҮБ-д нэгдсэнийг хэлж байж магад worried
Melody хэзээ бичсэн: 17:10, 2009-01-16 | |
Төрийн дуулал өөрчлөгдөөд дагаж дуулж чадахаа байсан байна лээ blushing

Үгийг нь мэдэхгүй дээр нь утга нь ямархуу байгааг ч анзаардаггүй ийм л хүн юм байна даа би чинь rolling eyes
piglet хэзээ бичсэн: 14:37, 2009-01-16 | |
Болороо> Тийм ч юм уу? Надад бол далай их гэхээр нэг л тийм шороон түмэн хүн л төсөөлөгдөөд байсан юм...

Деппсү> Хамаг дэлхийн шударга улстай хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж гэж байгаа болохоор дэлхийн шударга улстай нэгдсэн гэсэн утгыг илэрхээлээд л байна гэж ойлгоод байна даа.

Дези> Нээрээ сонсож байсан юм байна шүү... Мартсан байжээ. Яах аргагүй эхний тэр хоёр мөр бол үнэхээр утга төгөлдөр гайхалтай эхлэл...
xvv хэзээ бичсэн: 00:37, 2009-01-16 | |
hehe he
urd ni ene ehnii mor ni halh mongoliin gej baisan harin Stedenbal darga Byambiin Renchin gyaud handan bidnii ene toriin syld duu yamar bna gehed ni Byambiin Renchin gyau Ta bid hoeroos busdad ni l hamaataim bna gej helsen gedeg tegeed anh ene duund halhaas busad mongolchuudiig oruulaagyi baisan ni mash tom aldaa baisan bogood Dayar mongol bolgon oorchilj byh mongolshuudad hamaaraltai bolgoson ni ene yum l daa
DESI хэзээ бичсэн: 16:47, 2009-01-15 | |
Хөгшөөн, ард түмний нэгдэл гэдэг утгаар хэлсэн байхаа гэж боджээнэ.


гэхдээ өнгөрсөн жилийн хурлаас энэ гишүүд төрийн дууллаа update хийхэд гүн нэмэр оруулсан болчих гээд л бөөн санаа оноо хэлж байж билээ хэхэ
Pearle Deppsu (зочин) хэзээ бичсэн: 16:20, 2009-01-15 | |
Тиймээ
Өндөр их дээдэс гэдэг бол одоо үнэн ш дээ. Зүгээр мань мэтийн гарууд нэг юм хөөцөлдөөд гүйвэл хэр явах бол. харин тэд нар бодход л бүтнэ дээ. хэхэхэ
Монгол (зочин) хэзээ бичсэн: 15:56, 2009-01-15 | |
Nairuulgiin huvid, utaga aguulgiin huvid jaahan helmeer yumnuud bdii shuu, sanal negtei bna,
Harin ter Dalai gedeg deer Dalai shig ih tuuhtei uls mon blgui yahavde, budgersen, arilsan, martagdsan haramsaltai yum l ih bgaa bolohoos bish. manaih shig tom, ih tuuhtei uls tsoon shuudee.
Mon Chinggis gedeg ugiig Dalai gedeg utgaar ch tailbarlasan tohioldluud bdag happy
Boloroo хэзээ бичсэн: 15:45, 2009-01-15 | |
Харин тийм. Төрийн дуулал л юм чинь гээд л сайхан гээд л автоматаар цээжилчихдэг байсан байна. Тарни шиг л хэхэ
Далбааны соёмбо нь яагаад цэнхэр дээрээ байдаггүй юм бол гэж бодоод байдаг юм.. Асаж бадарч байхаасаа илүүтэй мөнх байх гэдэг нь илүү мэт бодогддог...
Би ер нь хялайж хараад байна уу.
http://addidea.blogspot.com шиг tongue
xvv хэзээ бичсэн: 14:42, 2009-01-15 | |
Yrid ni eroosoo ingej neg burchlen harj bgaagui ium bna. Odoo harsan chin neeh sonin utgagui sanagdaj bna. Harin manai torinn dalbaa, soembo bol ene delhiin hamag utga togoldor aguulgatai ashdiin belegdeltei dalbaa shuuu. big grin
american boy хэзээ бичсэн: 13:28, 2009-01-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)