Зөвлөгөө уншив

2016-4-4,16:08
Эр хүн шиг эр хүн байх гэж нэг ойлголт байгаад байх шиг байгаа юм. Мэдээж хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт байх. Гэвч ерөнхийдөө янз бүрийн зөвлөгөөнүүд байдаг. Ойрд амьдрал, хамтран амьдрах гэх мэт талаар бас арай өөр өнцгөөс харж мэдэрч байгаа болохоор зарим зөвлөгөө уншаад, бас өөртөө жоохон сануулга болох үүднээс тэмдэглэж хуулж аваад сууж байна. Бодож явахад илүүдэхгүй шүү хүү минь ээ:

  • Маргаанд ялах гээд байх шаардлагагүй
  • Уйтгар гуниглалд цагаа дэмий бүү үр
  • Нэг зүйл тэр чигээрээ байхгүй. (Өөрчлөлтийг бас өөрөө хийж болно)
  • Хэрэв чи хэн нэгэн бүсгүйд хайртай л бол амжиж сүй тавиарай (за энэ бол бас их яарах зүйл биш ч хэрэв итгэлтэй шийдсэн бол хойш тавихгүй байх нь дээр)
  • Зөвхөн хэрэглэх зүйлдээ суралц (янз бүрийн зүйл рүү бүү үсч)
  • Хүүхэдтэй бол
  • Зураг их ав
  • Чи тийм ч залуухан биш

Уншигч та гэрлэлтээс өмнө заавал хийж үзсэн байх ёстой зүйлс гэж урьд өмнө нь сонсож байсан уу? Тийм зүйлс бас байдаг байх нь ээ. Насан туршийн ханиа сонгохын өмнө доорх зүйлсийг мэдэрч, хийж үзсэн байх шаардлагатай гэнэ.
  1. Зүрх сэтгэлээ шархлуулах

  1. Үерхлийнхээ алдаанаас суралцах

  1. Нэгээс олон удаа дурлах

  1. Бусдад итгэж сурах

  1. Ганцаараа байж сурах

  1. Бодит байдлыг хангалттай мэддэг байх

  1. Хэн нэгэнтэй амьдарч үзэх

  1. Өөрийгөө хөгжүүлэх (САНХҮҮ!!!)

  1. Хүүхдүүдтэй цагийг өнгөрөөх

  1. Яагаад гэрлэхийг хүсэж байгаагаа тунгаан бодох

  1. Эхнэр болох хүнээ байгаагаар нь хайрлах

Бусдыг таны төлөө өөрчлөгдөнө хэмээн найдах хэрэггүй. Төгс хүн гэж хорвоо дээр байдаггүйтэй адил ирээдүйн хамтрагчийнхаа сул болон давуу талыг хүлээн зөвшөөр.

 Ингэж чадахгүй бол эртхэн салах талаар бодох нь зөв бололтой

  1. Гэрлэх гэж байгаа хүнийхээ найзуудтай уулзах

  1. Хурим хийх гэж байгаа хүнийхээ гэр бүлтэй уулзах

Та ирээдүйн эхнэр болох хүнтэйгээ гэрлэхээс гадна тэдний гэр бүлийг ч өөрийн гэр бүлээр сонгож байгаагаа санах хэрэгтэй. Түүний гэр бүлтэй таарамжтай байж чадахгүй бол ирээдүйд эхнэртэйгээ таарамжтай байна гэдэг юу л бол. “Урыг нь хархаар Удмыг нь хар” гэдэг ардын үг бий.

  1. Өөрийгөө таних

  1. Чин сэтгэлээсээ уучлалт гуйж сур

Бид үе үе алдаа гаргадаг. Эр хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд хангалттай нас биед хүрсэн хүмүүс. Тиймдээ ч уучлалт гуйж чаддаг байна гэдэг ухаантай хүний шинж юм шүү.


Эх сурвалж:


төрөл: Хувийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 34 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant