Мэдрэмж

2015-8-12,01:41
Сая гадаа бороо ороод цонхоор сэрүүхэн салхи орж ирээд, чийг үнэртээд л, айраг уусандаа ч юм уу сэтгэл гэгэлзээд гараад гүйчихмээр л мэдрэмж төрж байна хэхэ. Тэгээд элдэв зүйл бодогдоод жоохон блогормоор санагдлаа...
...Юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч сурчээ. Энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. Таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг гэж боддог. Гэхдээ тийм шинж угаасаа байхгүйг Буддын сургаалд заадаг. Юмс таатай ч биш таагүй ч биш хоосон буюу үнэмлэхүй нейтраль чанартай. Жишээ нь Маш хурдан орчин үеийн машин байна. Салон нь тохитой, өнгө үзэмж нь шунал хөдөлгөм машин. Түүнийг хараад би ч та ч авахыг хүснэ. Гэхдээ түүнийг ямаа хараад хажууд нь байх хэмхэрхий хананаас ялгаатай авч үзэхгүй. Бидний оноогоод байгаа таатай мэдрэмж ямаанд төрөхгүй яагаад гэвэл бидний оноогоод байгаа машиныг хараад мэдэрч байгаа мэдрэмж бол бидний оюун ухаан бий болгосон хиймэл мэдрэмж юм. Гадаа цас орлоо. Машинаа унаад гарч байгаа хүн халтиргаа гулгаа үүсвэл яана даа, аягүй бол түгжирсэн дээрээ бүр тагжрах вий дээ гэж таагүй мэдэрнэ. Хайртай хосууд хөөх анхны цаас орж байна гэж баярлан бодож зугаалахаар гарч таатайхан алхаж болно. Гудамжны цэвэрлэгч их ажилтай болох нь дээ гэж таагүй хүлээж авна. Хөдөө байгаа малчин энэ хүйтрээд шуурчихгүй байгаасай гэж залбирч таагүй болно. Өвлийн хувцас хунар гутал зарж байгаа наймаачинд таатай. Цас ороход тэдгээрийн оноогоод байгаа эдгээр мэдрэмжийг үүсгээд байгаа шинж огт байхгүй бөгөөд зүгээр л аяндаа явж байгаа байгалийн үзэгдэл. Гол нь тэдгээр хүмүүсийн өөрсдийнх нь өмнө хийсэн үйлийн үр буюу сэтгэл ухамсарт нь суучихсан үзэл бодол далд ухамсар нь хэрхэн юмс үзэгдэлд хандах хандлагыг тогтоодог. Тэр нь мөн юмс үзэгдлийг сайхан муухай сайн муу таатай таагүй гэх мэт шинжээр будаж харуулж байдаг нөлөөтэй шил лугаа адил бөлгөө...
Энэ бичвэрийг дээх нь Асуулт самбараас олж уншиж байж билээ.
Зовлонгийн шалтгаан миний өөрийн тархинд бий. Би гуниглаж, шаналж эсвэл өөр ямар нэгэн мэдрэмжээ гуниглах ийм дүрсээр илэрхийлж байгаа нь ердөө л миний дотоодод байгаа хий хоосон, миний өөрийн тархины төсөөлөл төдий зүйл. Тэгэхээр үүнийгээ л ойлговол бусад юуг ч эс ойлгосон байсан ч зөвхөн өөрийн дотоодод ойлгож ангижирч чадвал зовлонгоос ангижирч болох нь.

Амархан, хөнгөн хялбар амьдрал нь магадгүй ирээдүйдээ зовлонг бас дуудан авч ирж болно. Сэтгэлийн болоод, махан биеийн зовлон. Энэ насны зовлон шаналал, жаргал, хөгжил цэнгээн гэгч... бодох...

Гэвч нэгэнт тархинд бага балчираас эхлэн суусан олон зүйлс, далд ухамсар, зөн совин гээд зүйлсээсээ зөрж тэмцэх нь бас л утгагүй бөгөөд эргээд зовлонгийн нэг хэлбэр болно. Үнэхээр хэн нэгэн царай зүснээсээ эхлээд л таалагдахгүй бол таалагдахгүй, таалагдсан бол илүү таних мэдэхийг хүсэх мэдрэмж...

Гэхдээ ямар ч үед энэ бол хий хоосон тархины үүсгэсэн төсөөлөл мэдрэмж төдий зүйл тул хэрэв таалагдахгүй бол зүгээр л салж ангижирч чаддаг байх хэрэгтэй юм даа. Нэг их хүчилж зовохгүй л бол өөрчлөөд, өөр хэлбэрээр үүсгээд оролдоод үзэх нь л зөв. Заримдаа хүмүүс хэн нэгэнд хайртай дуртай гээд л бүтэхгүй байхад нь шаналж гансран суудаг. Би ч гэсэн заримдаа тийм байдалд ордог. Гэхдээ зүгээр л ямаа машинд яаж ханддаг, бид яаж ханддаг шиг л зүгээр л хий дэмий зүйл байх юм. баярлах


төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 59 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant