Монголчууд бид нар нээрээ л тэвчээргүй улаан даавуунууд шүү

2015-5-3,12:56
Монголчууд бид нар нээрээ л тэвчээргүй улаан даавуунууд шүү. Гэрэл дохион дээр үсрээд 1 минут хүлээгээд зогсохгүй шүү дээ. Улаанаар л зүтгэнэ. Шэйрлэх гэсэн чинь шэйр товч байдаггүй хуулчихлаа:


Ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн нэгэн цагдаагийн ҮНЭН үг...
Таалагдвал LIKE LIKE SHARE SHARE SHARE

Удаан орсон цасны гайгаар уулзварын гэрэл дохио тасарчихав. Гэрэл дохионы засварчин залуу ирээд ухаж ухаж кабель нь гэмтсэн байна, муу кабель болохоор ус ороод шатсан байна гэв. Гэрэл дохио гэдэг чинь чухал объект ш тэ сайн утас хийж болдоггүй юм уу? гэж асуусан чинь.

- Уг нь юутай ч гэнэ вэ нэг тийм зориулалтын утас төсөвлөдөг юм шиг байна лээ дарга нар нь идэж уусаар байгаад хамгийн сүүлд ийм л кабель хийдэг юм шиг байгаан гэв.

Хцс энэ дарга нарт идэхгүй юм гэж алгаа. Газарт булаастай хэвтэж байдаг гэрэл дохионы кабель хүртэл шүү. Хажууд нь амьдардаг хулгана хүртэл тоож мэрээгүй байхад дарга нарын хушуу хүрчихсэн байх юм гэсэн юм бодоод уулзвар луу оров. Ёстой л нэг суганыхаа булчирхайг цочтол зохицуулалт хийлээ шүү дээ. Аврагууд хажуугаар зүгээр явахгүйээ бас шавхай цацаад л өнгөрөх юм.
Над руу шавхай цацахгүй өнгөрч болмоор л юм уг нь. Зарим нь ч албаар цацаад байх шиг санагддаг. Заа яахав миний хувцасны шавхай угаагаад л арилчихна харин тэрний сэтгэлийн шавхай л удаж байж арилах байх даа гэж өөрийгөө тайвшруулна.

Гэнэт " Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэсэн Зориг агсаны сайхан үг санаанд оров. Нээрээ л манай монголчууд чинь уудам сайхан тал нутаг шигээ Уужим саруул ухаантай улс гэдэг. Гараа жаахан амраангаа гараад үзье гээд Зориг агсаныхаа аугаа итгэл дээр өөрийнхөө өчүүхэн итгэлийг нэмээд уулзварын голоос гараад үзэв. 20 секундын дотор л хонь хурга нийлсэн юм шиг юм болов оо хөөрхий. Юун тэр уужим саруул ухаан.
Уланд унасан итгэл улаан мод хоёроо бариад уулварын гол руу буцаад орлоо. Манайхан ч яахав аанай л Орос ах нараасаа өвлөж авсан орчуулахад бэрх өнөө үгээрээ бие биерүүгээ хашгирцгааж гарлаа даа. Яв л даа П минь. Зогсож бай л даа П минь. Зарим нь над руу ажилаа хий л дээ П минь. Хэдийгээр би тэр залуугийн П нь биш ч гэсэн 20 секунт ажил хийдүүлсэн миний буруу л байлгүй яахав хэ хэ. Сигнал бол тасралтгүй орилоостой шүү дээ. Бидний араншаан гэж...

Уужим саруул ухаан гэдэг чинь уулзварын голд зогсож байгаад олоод харчихдаг элбэг эд биш бололтой гэж бодонгоо улаан модоо эргүүлж зогслоо.
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 45 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant