НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН СҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА

2017-1-2, 01:08

1483287224-50 насныхаа өндөрлөг дээр уран бүтээлийн амьдралаа эргэцүүлэн бодоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монголын уран зохиолын их урсгалд орж, олон жил урслаа. Баярлах ч юм бий, харамсах ч юм бий. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны 40 жилийн ойн үзэсгэлэнд үе үеийн зохиолчдын нэрсийг томоор бичиж тавиад миний нэрийг хассан байв.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчооны гишүүд үзэсгэлэнг үзэж байхад С.Удвал даргын нүүр рүү зохиолчдын эвлэлийн батлахаа чулуудсанаас хойш зохиолчдын хорооны хатавчинд амь зогоох болсон юм. Тэр үеэс л би гадаадад явах, шагнал урамшил зэргээс хасагдаж эхэлс...



idiomatic-dormant
idiomatic-dormant