Өдрийн тэмдэглэл

2023-07-09,13:24
Аав маань өнгөрөөд удаагүй байгаа юм. Хүн хүний хувьд амьдралын үнэ цэн, орон зай гээд бас өөр ч юм шиг...
Өөрийгөө ер нь нэлээн хатуу сэтгэлтэй, баргийн юм тоохгүй маанагдуу нөхөр гэж бодож явдаг юм.
Тэгээд ч амьдралын жам, ойлгоно гээд л. Тэгсэн яг цаг дээрээ тулсан чинь шал өөр байдаг юм байна өө.
Санамсаргүй явж байгаад караокенд аавын тухайн дуу сонссон чинь аяндаа нулимс бүүр урсаад байдаг...
Хүн гэж, хүний сэтгэл гэж бас л сонин бүтэцтэй амьтан юм даа гэж бодогдох...

Тэгээд л харамсах ч юм шиг их олон мэдрэмж давхцаад л...

Гадаадад хол байгаа болохоор бас очиж чадаагүй очъё ч гэж бас хүчлээгүй л дээ.
Очоод босгоод ирэх биш гээд, бас дээр нь жоохон айдас ч бас байсан байх.
Ер нь ч амьд байсан хэвээр нь дурсамжаа хадгалаад үлдэх нь дээр ч юм гэж бодсон...

Бурхан, диваажин, хойд нас гээд л бас элдэв юм угаасаа л боддог болохоор, ямартаа ч итгэдэггүй биш болохоор...

За тэгээд яг нэг их юм бичмээр юм шиг байсан чинь цагаа тулаад бичсэн үг их дутагдаж байна.
Хүн тэгээд ер нь хажуудаа байгаа эрдэнээ ойлгож мэдэрдэггүй, хайрлаарай энэ тэр гээд хүмүүсийн бичсэнийг бишгүй л уншиж байсан ч яг ойлгоогүй л явж, яг өөр дээр тулахаар бас орой руу орно гэдгээр өөр л юм байна. Аавдаа арай илүү эрхлээд авсан бол ч гэж бодогдох шиг...

Ямартаа ч тэнгэрт залраад, дээрээс хараад суугаа байх аа...

Бас нэг тийм жишээ нь wearable төхөөрөмж буюу цаг гэх мэтийг зүүгээд холбоод гар утсаар одоо зүрхний цохилт, температур, захын цусны хүчил төрөгч гэх мэт олон зүйл хэмжиж үзэж, тэмдэлгэж харьцуулж хянах боломжтой болсон байгаа үед илүү боловсронгуй болгож, бас урдчилан сэргийлэх зүйл хийж болмоор ч юм шиг...
Хийгдсэн байдаг л байх л даа... Илүү хүртээмжтэй, бас зөвхөн сэргийлэхээс гадна яг жишээ нь зүрх зогссон үед шууд яаралтай тусламж үзүүлэх боломжтой гэрийн нөхцөлд ашиглах боломжтой багаж хэрэгсэл бас байвал болмоор ч юм шиг...




 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 409 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Мэнд амур!
xvv хэзээ бичсэн: 18:56, 2024-10-04 | |
Блогийн эртний найз минь сайн уу? Тэртээх 2011 оноос хойш анх удаа орж ирлээ баярлах
Ууганаа хэзээ бичсэн: 12:47, 2024-10-04 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)