Нэг л юм хиймээр...

2012-4-15, 15:55
Сая Эрүүл үрс хөдөлгөөний сайт руу ороод хартал мөнгө нь бүрдээд нэлээд их мөнгийг залуус хандиваар цуглуулж чадсан байна.

Миний чухал гэж боддог зүйлсийн нэг л дээ. Монгол хүн эрүүл чийрэг биетэй байж улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдарцгаах байх.

Бас ухаан саруул, эрдэм мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс урьд нь андуудын оролцож дэмжиж хийж байсан Монгол хүүхэд санаачлага үүсгэн "Би чадна төв" хэмээх төвийг ажиллуулж байсан тэр үйл ажиллагааг сэргээж, улам илүүг бүтээхсэн гэж бодож явдаг. Үүнийгээ үргэлжлүүлэх юмсан...

Бас нэг бодох болсон зүйл маань байгаль орчноо хамгаалах, Мод тарих. Энэ ...

Зүлгэн дээр зүгээр нэг үү?

2009-2-12, 14:22
WOHLOV андын дусал блогт оруулсан Ubuntu буюу umuntu ngumuntu ngabantu бичлэгийг олж уншаад Mark Shuttleworth гэдэг нөхрийн час улаан фен нь болчихоод байна. http://www.markshuttleworth.com/biography

Тэрээр одоо Лондонд амьдардаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс болон Их Британы давхар иргэншилтэй ӨАБНУ-д нөлөө бүхий хүн юм. 1973 оны 9 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Анх 1990 оноос Debian linux-ын хөгжүүлэгч байсан бөгөөд 1995 онд Thawte хэмээх интернетийн нууцлалын компанийг байгуулж 1999 онд $575 сая доллараар АНУ-ын VeriSign компанид худалдаж байжээ. Тэрээр 2004 оноос нээлттэй ...

Кисель

2008-6-1, 21:30
Уржигдар кисель идэв. Аймар хүйтэн, найз маань тэнгэр гуайд хууртагдаад нимгэн гарчихсан, хамт алхаж байснаа даараад байна гээд, цусан дахь сахараа нэмж дулаан үүсгэх зорилготой замын хажуугийн дэлгүүр рүү орсон чинь "кисель" байж байх юмаа. Аваад гараад гудамжний шороотой тоостой холиод харих хүртлээ идэв :D Бага байхад ч юу эстэй хольж иддэг байгаав дээ хэхэ Нээрээ үнэхээр гоё танил дотно мэдрэмж. :D За тэгээд өнөөдөр харин Бодрол блогийг бас олж авлаа. Кисель шиг мэдрэмж??
http://www.xanaduartgallery.org/blog/

Ойрд онцын хийж бүтээсэн юмгүй, ер нь бол амьдрал өрнөөд, би ядаж байхад Сарааги...


idiomatic-dormant
idiomatic-dormant