Ой гутаж байна...

2011-05-13, 21:28
 Доор хүмүүсийн бичсэн Монгол бичгийн талаар уншаад зарим учраа мэдэхгүй хүмүүсийн кирилл бичгийг хамгаалж, латин үсэг рүү үсчиж байгаа, Монгол бичгийг сэргээгээд хэрэглэчихвий гэсэндээ эсэргүүцээд үхчих гээд байгааг хараад ой гутав. Арай ч дээ ийм олон эргүү малнууд, Хятад юм уу Орос юм уу, ямар ч байсан цэвэр Монгол хүмүүс биш байх. Мөн байсан бол хэзээ ч ийм элий балай зүйл ярихгүй байсан!!! Ёстой мэддэг бүх хараалаа хэлээд нулиммаар санагддаг юм иймэрхүү юмнуудыг харахаар.
Аймар хийрхүү, бүдүүлэг хачин юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ намайг мэдэх хүмүүс нь арай ч нэг ийм биш гэдгийг нь мэ...

Эх нутаг, элгэн садан

2010-11-28, 12:18

Халимаг түмний тухай сайн мэддэггүй, ер нь дэлхий даяар тархан суугаа Монгол үндэстнийхээ тухай сайн мэддэггүй л дээ. Энэ киног үзээд нэлээд зүйлийг олж харлаа. Дуустал нь үзсэнийхээ дараа бас нэлээд зүйлийг ойлгож авсан гэж бодлоо. Бид заримдаа Өвөр Монголчуудаа, Буриадуудаа гадуурхана, хэл аялгаар нь гоочилно. Бүр дотооддоо хүртэл "Дөрвөд хүн хүн хүн биш дөрвөн шийр мах биш", "Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой" гэх мэт хаанахын ямар санаатан яах гэж зохиож тараасан нь мэдэгдэхгүй мулгуу үгс хэлэлцэн биенээ чичлэлцэж, бүүр нэг нэгнээ Хятадын эрлийз, хурлийз гэж хоорондоо муудалц...